Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-тай цахим уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх НАСА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү уулзалтын хүрээнд манай талаас хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн судалгааг хийж, НАСА-гийн талд танилцууллаа.
Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн дэмжлэгийг авч ажиллах юм.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл(6)
Маш сайн, зөв зүйтэй ажилболно, харин ОХУ-тай хамтарч сансарт нэг басган нисгэнэ гэх мэт байлай юм аа боль сансарт наян настай буурайгаас гадна хулгана, нохой ,сармагчин бүгд ниссэн
Залуучуудаас шалгарсан хүн сансарт нисэж л байг л дээ . Энэ шийдвэр санаанд чинь таарахгүй байгаа бол та өөрөө нисэхгүй юу даа хө
Манай Ус цаг уурын алба АНУ, ОХУ болон бусад олон улсын байгуулагуудтай Сансрын цаг уур, зайнаас тандан судлах чиглэлээр олон жил хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатайдаа уг нь
НАСА - тай хамтарвал ч харин болж байна шүү. Дэвшилтэт орчин үеийн техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой болно гэсэн үг. Манайхыг тоож байгаа дээр нь сайн зууралдаад авах хэрэгтэй. Ялангуяа залуусаа түлхүү явуулж байвал сайн юмсан...
орсууд америкийг өөрийн хөлөгтөө нисгэхгүй гээд хэлчихсэн цэвэр орос хүн ниснэ барууныхан ч нисэхгүй америкт удххн хугацаагаар сансарт амьдрах хүч чадал мөнгө техник хэрэгсэл байхгүй фейка----------
орос америктай аль алинтай нь түншилнэ