Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов, “Daewoo” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “BULBUL” LLC компанийн ерөнхий захирал Жыргау Нурбек нар уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд хамтарч ажиллах боломж, шийдлүүдийн талаар хэлэлцэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт үе шаттайгаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Ингэхдээ ихэвчлэн цахилгаан автобусаар парк шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч одоогийн нөхцөл байдалд эрчим хүчний хүрэлцээ, хангамжийн асуудлууд тулгараад буй. Тиймээс цахилгаан болоод дизель түлшний хэрэглээ бүхий автобусаар буюу холимог байдлаар парк шинэчлэл хийхээр ажиллаж байна” гэв.
Харин Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов “Танай орны уур амьсгалд тохируулан чанартай, эдэлгээ сайтай автобусыг үйлдвэрлэх боломжтой. Бид нэг удаадаа автобус нийлүүлээд өнгөрөх биш автобусны засвар, үйлчилгээний төвийг Монгол Улсад байгуулах саналтай байна. Ингэснээр засварын төвийг дагаад ажлын байр ч нэмэгдэж, эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов уу. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд ихээхэн анхаарч байгаа нь тун зөв шинэчлэл” хэмээсэн юм. Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, хог хаягдлын үйлчилгээнд ашиглах машин механизмуудад парк шинэчлэл хийх боломжтой эсэх талаар мөн ярилцлаа. Уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг Ажлын хэсгийн техникийн баг судлан, шаардлагатай тооцоо, судалгааг хийж, нийслэлийн удирдлагуудад танилцуулахаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл0
Ядаж байгалийн хийгээр ажилладаг автобус оруулж ирсэн нь зүгээр л дээ, боломжтой бол цахилгаан автобус. Засвар үйлчилгээний төвийг байгуулбал зөвшөөрөл лицензийг нь өгчих хэрэгтэй гэж бодох юм. Дандаа монголчилж засаад хол явахгүй байх.
хүүхдийн тэргээ түрээд ордог тахир дутуугийн тэрэгтэйгээ шууд яваад орчихдог орсын автобусуудыг оруулж ирээчээ ази автобуснууд огт зохихгүй байна
Уучлаарай Азийг доорд үздэг бүх юм нь нано,100% байгалийн гаралтай,орос чанартай Европын"Слава" л биш шүү.
Ямар буриад шиг царайтай хасаг вэ?
Ядахдаа солонгос автобус оруулж ирмээр юм Хятадын тосгонд явдаг жижиг улаан автобус авчирч шахаад мөнгө цавчаад байгаа нь Сумьяабазарын бизнес үү