сонин mn
БНХАУ-ын Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын орлогч дарга, Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Тан Бө танилцуулахдаа: "2022 оны зургадугаар сарын байдлаар, Хятад улсад ажиллаж буй цөмийн эрчим хүчний 54 цогцолбор, баригдаж буй 23 цогцолбор байгаа нь нийт тоогоороо дэлхийд хоёрдугаарт орж байна.Цөмийн эрчим хүчний хөгжил нь эрчим хүчний хангамжийг баталгаажуулах, байгаль орчныг хамгаалах, нүүрстөрөгчийн оргил үеийг доошлуулж, нүүрстөрөгчийн дундаж үзүүлэлтийг тогтвортой байлгахад эерэг нөлөө үзүүлж байна. Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй дэмжихийн зэрэгцээ цөмийн эрчим хүчийг эерэг, аюулгүй, эмх цэгцтэй хөгжүүлэх бодлогыг баримталж буй. Одоогийн байдлаар ашиглалтад орсон цөмийн цахилгаан цогцолборын аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд байнга сайжирч, олон улсын дээд түвшинд хүрлээ" гэв.
 
Мөн Хятадын цөмийн энерги судлалын нийгэмлэгийн дарга Ван Шоужүнь:  "2021 онд Хятад улс цөмийн эрчим хүчийг идэвхтэй, аюулгүй, эмх цэгцтэй хөгжүүлэх санал тавьсан. 2025 он гэхэд цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 70 сая киловатт хүрэх төлөвтэй байна" гэжээ.
 
Г.Бямба