Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Мексикийн Нэгдсэн Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эстебан Моктезума-тай 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Вашингтон ДиСи хот дахь Мексикийн соёлын төвд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж буйг онцлон тэмдэглээд, цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Элчин сайд Эстебан Моктезума хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын дараа Мексикийн соёлын төвд монгол үндэстний хөгжмийн зэмсэг морин хуурын аялгууг эгшиглүүлж, Монгол Улсын тухай видео танилцуулга, “Монголын нэг өдөр” уран зураг болон монгол үндэстний дээл, хувцас зэрэг үзмэрийг толилуулав.
Сэтгэгдэл0
Гудамжны англи хэлтэй хүнийг АНУ-д элчин сайд суулгах хэмжээнд хүртлээ доошоо орсон монголын дипломат алба хөөрхий…
Энэ тэнэг хүргэн нь гэсэн. Архичин бөхөнцөр нөхрөө аваад үл бүтэх томилгоонуудаа аваад зайл
Монгол хүн нь өөрөө ийм бүдүүлэг ухамсарын доройтолтой болохоор монгол орон нь хөгжихгүй байгаа юм.
Батбаярын англи гудамжны англи биш.Гудамжны англи слэнг ихтэй Батбаяр мэтийн оросжсон оркод ахадна. Мань хүний англи цэвэр оросуудын англи буюу Runglish.Дээр нь биеэ авч,явж хүмүүстэй харьцах харьцааг нь нэмчихвэл зүгээр чукча дуракийн англи.
Гүзээгээ чирсэн бүдүүлэг гахай.
Yanaa iim hun elchin said!
Манай элчин сайдын англи хэр бн гэж уулзсан хүнээс нь асуусан чинь би огт ойлгоогүй гэж байсан шүү. Ийм л амьтад төрийн томилолт оор суугаад байгаам даа. Ядаж доор нь ажиллаж байгаа мэрэгжлийн дипломат залуучуудаасаа ичиж үхмээр ха хаааа
Батбаярын англи хэл Хүрэлсүхийнхтэй нэг түвшнийх гэсэн байх шүү.
Батбаяраа чи мексикчүүдийг хил давуулах гэж байгаад баригдаж сүйд болов доо. Эртхэн анхаарууллаа шүү.
Хөөрхийдөө. Элчин сайд биш, ардын дипломат л хийхэд тохирох хүн дээ. Хэлч гэж өрөвдөлтэй юм билээ. УИХ-д англиар яриадах гэсэн чинь яаж хөгөллөө дөө. Арай дэндүү. Содбаатар л зангаргаараа авч гарсан даа
Ядуу улс