Египетийн “Рамадан сарын 10 дахь өдрийн хот” нэртэй анхны хөнгөн төмөр зам өчигдөр буюу 7-р сарын 3-ны өдөр ашиглалтад орлоо. Египетийн Ерөнхийлөгч Сиси, Ерөнхий сайд Мадбули, БНХАУ-аас Египетэд суугаа элчин сайд Ляо Личян нар эхний өртөө Адли Мансураас Бадр өртөө хүртэл зорчиж, төмөр замын гүйцэтгэлтэй танилцжээ.
Египетийн Зам Тээврийн сайд Вазир энэ үеэр хэлэхдээ: "Өнөөгийн байдлаар төслийн эхний үе шатанд 22 галт тэрэг явуулах бөгөөд өдөрт 360 мянган зорчигч тээвэрлэх боломжтой" гэв.
Мөн БНХАУ-аас Египетэд суугаа элчин сайд Ляо Личян: "Энэхүү хөнгөн төмөр замын төслийг Хятадын талын санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийг ашиглан, Хятад, Египетийн аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлсэн юм. Хятадын аж ахуйн нэгжүүд Египетийн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллан" гэжээ.
Г.Бямба

Сэтгэгдэл0
Тулгуурт галт тэрэг архитэктурын хувьд үзэмжгүй
http://english.news.cn/20220630/111c267121d74fad8ea9d1ef937c20c8/c.html
Egypt iin galt tereg ashiglaltand orno uu bna uu hend hamaataain be
Монгол улсаа гэж