Цалгиа ихтэй цаг төрийн үймээн улс үндэстэн, овог аймаг, отог хошуудын алинд боловч сайн муугийн аль нэгэн мөрийг гүн бат үлдээж, тэр нь түүхийн давалгаанд элэгдэн мөлийсөөр өнгө хувирч, өөр өөрөөр хэлцэвч үнэн хэмээх цөм язгуур нь үлдсээр, дурсагдсаар байдаг жамтай болой.
“Цавчих илдний ир болсон
Цариг дуулганы дэл болсон
Цахар түмэн мину”
хэмээсэн магтаалаас цахар гэж хэн болоод ямар учраас ийн магтуулах болов гэсэн сонирхол эрхгүй төрнө. Чингис хаан 150 хишигтэн цэрэгтэй байгаад Их Монгол улсаа байгуулсны дараа түм болгон өргөтгөв хэмээн түүх өгүүлнэ. Овог аймаг болгоны шилмэл шигшмэл эрсээс бүрдсэн түмэн цэрэг, тэдгээрийн ар гэр, аж ахуй гэхээр ямархан хүч гэдэг нь төсөөлөгдөнө. Хубилай хааны үед тэднийг “Хишигтэн отог” болгож, Цахарт харьяалуулав. Цахрууд хас төрийн тулгуур болж, хаан эзэндээ үнэнчээр зүтгэдэг байсны уг язгуур үүнд бүлгээ. Дорнын их талын зүүн бие, Хөлөнбуйр, Шилийн гол, өмнө зүгтээ Шар мөрөн хүртэлх уудам нутагт нүүдэллэн амьдарч асан цахрууд зургаан түмэн Монголын нэг нь болж, Батмөнх даян хааны үед монголчуудын бутрал хагарлыг таслан зогсоох үйлсэд оройлон зүтгэв. Үүнээс 100 гаруй жилийн хойно Цахрын Лигдэн хутагт хамаг монголчуудаа нэгэн дээвэр дор нэгтгэж, хүчирхэг Монгол улсаа сэргээн мандуулна хэмээн тэмцэж яваад 42-хон насандаа таалал төгсөв. Манжийн эрхшээлээс Монголоо гаргахын төлөөх тэмцэлд цахрууд оройлон тэмцсэний хариуд цахар хааны үндсийг тасална хэмээн манжууд өшилж, Лигдэн хааны хүү Абунайг хөвчлөн хороов. Ач хүү Бурниг цэрэглэн дарав. Энэ бүхний цаана цахар түмний өгүүлж барамгүй эрэлхэг зориг, баатарлаг түүх, бас зовлон шаналал буй. Манжийн хаан цахруудыг найман хошуу болгон задалж, Цагаан хэрмийн хойгуур нутагт суулгав.
“Цахар найман хошуундаа цантаа нь үгүй Тоорой доо” хэмээх ардын дуу чухам энэ үеийнх. Цахрыг тараан бутаргах, жижиглэн хуваах бодлогоо Манжийн хаан орхисонгүй. 1761-1762 онд цахрын 2000 цэргийг гэр бүлийнх нь хамтаар Ил тарвагатайн Бор тал руу шилжүүлэв. Оршин буй төрийн эрхшээл дор ойж буусан хувь тавилан гэвээс энэ билээ.
ХХ зууны арваад он болж, гадааддаа дарамт, дотооддоо занал ихтэй Манжийн төр сульдан доройтож, Монгол, Хятадын аль аль нь тусгаар тогтнолоо сэргээж, өөрийн төр улсаа байгуулахын төлөө тэмцэл өрнүүлэв. Ил тарвагатайн Бор талын цахрууд энэ тэмцэлд бас л тэргүүн эгнээнд нэгдэж, Л.Сумъяа бэйсийн удирдлага дор 1909-1911 онд манжийн цэрэгтэй олонтаа байлдаж, эцэст нь хүчин мөхөстөн нутгаасаа дүрвэцгээв. Цахрын Лаварын Сумъяа тэргүүтэй 300 шахам хүн Хасаг, Оросын нутгаар дамжин таван мянган километр хүнд бэрх замыг туулан Монголоо хэмээн зүтгэв. Ийн бичиглэхэд хэдхэн мөр түүх боловч дэлгээд яривал хэдэн хоногт дуусамгүй бэрхийг туулан байж тэд тусгаар тогтнолоо зарлаад байсан Монгол улсын хилээр 1912 оны өвөл орж ирсэн. Монгол төрийнхөө төлөө тэмцэж яваад эрсэдсэн Лигдэн хааны харьяат цахар түмний төлөөлөл олон зууны турш ойж буусан хувь заяаныхаа нэгээхэн учрал тохиолоор ийнхүү хас төрийн халуун голомтдоо эргэж нийлсэн түүхтэй. Богд хаан тийн ирэгсдийг Хиагтад суулгаж, Л.Сумъяаг өмнөд хязгаарын Дарьгангын цэргийг захирах сайдаар томилон илгээв. Л.Сумъяагийн удирдсан цэрэг 1913 онд Өвөр Монголыг Хятадаас чөлөөлөх дайнд оролцон Долоннуур хүртэл давшиж, олон удаа ялж, алдраа мандуулсан тул Богд хаан зарлиг буулган Л.Сумъяад “Ялгуун баатар” цол олгож, одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт харьяат ардаар нь хошуу байгуулан захируулав.
Ялгуун баатар Л.Сумъяагийн хувьд Монголынхоо төлөө зүтгэх тэнгэрийн цаг нэгэнт иржээ. Тэрээр төрсөн дүү Л.Дэмбэрэлтэйгээ хамт 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож, Монгол орныг хятадын хар цэрэг, оросын цагаан цэргээс чөлөөлөх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэв. Социализмын үеийн түүх, уран зохиолд Л.Сумъяагийн гавьяаг бүдгэрүүлж, янз бүрээр гуйвуулан бичдэг байсан. Гэхдээ үнэн заавал ялдаг. Цавчих илдний ир болсоор дууссан цахар хүмүүн Л.Сумъяагийн түүхэн гавьяаг Г.Мягмарсамбуу, Л.Жамсран, Ж.Урангуа, З.Лонжид нарын түүхчид судлан үнэнийг өгүүлж, алдрыг нь сэргээсэн.
Харин тавилан төөргийн эрхээр Бор талд үлдсэн цахар монголчуудын амьдрал, хувь заяа өөрийнхөөрөө үргэлжилсэн. Тэд ёс заншил, хэл соёлоо цагийн уртад гээлгүйгээр өвлөн хадгалж чадсан. Монгол, Хятад хоёр орны харилцаа сайжирч, хоёр орны ард иргэд харилцан зорчих болсон 1990-ээд оны эхээр Бор талын цахар монгол Хөхнээгийн Идэнбаяр хэмээх нэгэн Монгол улсыг зорин ирсэн. Дээд олон үеэ андахгүй мэддэг тэрбээр зах зээлийн эдийн засагт шилжиж буй шинэ цагийн Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна, амьдралаа ч сайжруулна, улсаа ч хөгжүүлэлцэнэ гэсэн итгэлээр олон саадыг даван байж Монгол улсын иргэн болсон. Зам, барилгын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Олон зуун хүнийг ажлын байраар хангаж, олон зуун айлын орд өргөө барьж, цаггүй зүтгэж, үггүй бүтээж явсныг нь мэднэ. Монголчууд эх түүхээрээ бахархах, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх аливаа ажил үйлс, бүтээл туурвилыг олонтаа дэмжиж байсныг нь мэднэ. Цавчих илдний ир болсон, цариг дуулганы дэл болсон цахар түмний үр хойч гэдгээ үг, үйлээрээ харуулж, Монголоо гэх сэтгэлээ тэрээр хангалттай таниулсан. Ажил үйлс нь ид тэгширч, илүү ихийг бүтээх ирэн дээрээ байх үед нь төрийн нэр барьж хувийн хүслээ хангадаг хэсэг бүлэг хүмүүсийн улмаас түүний ажил бизнес гацаад олон жил болж буй зовлонг нь бас мэднэ. “Нохой хотондоо эрэлхүү, монгол монголдоо дээрэлхүү” гэж нэг муухай үг бий. Монголоо гэж ирээд, Монголынхоо төлөө гэж зүтгээд эцэст нь хохирч дууссан цахрын Ялгуун баатар Сумъяагийн түүх бол Монгол төрийн гарах гарцгүй хатуурхлын түүх.
Ардын цэргийн дэд жанжин байсан түүнийг феодал хэмээн 1931 онд намаас хөөж, сонгуулийн эрхийг нь хасаж, түүний үнэнч цэрэг 37 партизан, ахан дүүс 17 хүнийг нь буудан хороосон. Гэтэл жирийн нэгэн цахар монгол Х.Идэнбаяр Монголоо гэж ирээд, Монголынхоо төлөө гэж зүтгээд эцэст нь амьдрал бизнесээрээ хохирч байгаа түүх бол монгол төрийн нэр барьж булхай луйвраар баяжиж хөлждөг хэсэг бүлэг этгээд, нийгмийн хорт хавдар болсон авлигын сүлжээнийхний цагаандаа гарсан үйлдлийн илрэл. 100 жилийн дараа арай өөрөөр түүх давтагдаж байна.
Зүй нь Монголын төр Л.Сумъяа бэйс шиг хүмүүсээр бахархах, түүхэн гавьяаг нь мөнхлөх учиртай. 100 жилийн тэртээ түүн лүгээ адилаар Монголоо хэмээх чин сэтгэлээр халх монголчуудтайгаа хамтран зүтгэж өнөөгийн Монгол улс оршихуйн үндсийг тавилцсан өвөрлөгч, буриад олон баатруудаа талархан дурсах ёстой. Орчин цагийн Монгол улсын хөгжилд бие сэтгэлээ зориулж, хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхэлж байгаа Х.Идэнбаяр шиг хүмүүст талархаж, тэднийг дэмжих учиртай. Харамсалтай нь тэгж чадахгүй, алагчилж гадуурхаж, хавчиж хяхаж, гомдоож гундааж л харагдах юм. Хамаг Монголын халуун голомтыг бадрааж яваа төр юмсан, уг нь.
Урианхан Б.Галаарид
Сэтгэгдэл0
Цахрууд Лигдэний хөлд их чирэгдсэн дэ ! Дараа нь манжууд олон хуваагаад ийш тийш нь нүүлгээд сүүлдээ өөлдтэй хүртэл холилдоод ! Сумьяа гэж нэг баатар гарч ирээд Сэлэнгэд суулгасан нь үнэн ! Одооны цахрын нутагт үлдсэн цахрын удмууд байгаа бол хятадууд хүмүүжүүлж байгаа биз ! Монгол дээл өмссөн хятад хүмүүс олон байдаг гэсээн !
Ih gurnuudiin geopolitekiig taashgui buh Mongol undestnuudiig hoorondon yamar 1 shaltag gargaj alalduulsaar baigaad hoorondoo hezeech negdeheergui bolgoson mun uldsen nutag in odoo ene nutag
Хардах эрх байв ч хань нөхөр дайсан урвагчаа ялгах ухаантай л байгаасай.44. 66 д хуваагдаж дэлхийд цацагдсан их монгол цус минь их мөрөн болох болтугай.Могойг 3 хуваасан ч гүрвэлийн дайтай Монголыг 3 хуваасан ч гүрний дайтай гэж дайснууд зүгээрч хэлээшүй.
Тодорхой бичмээр юм. Ил тарвагатай уруу нүүлгэсэн 2000 цахар зүгээр нүүгээгүй ш дээ. Халхын манжын эфү Цэрэн Ойрдуудыг геноцойд хийсэн. Ингэхдээ манжын хаанаар цахараас цэргүүд гаргаж халх, цахарууд Ойрдод геноцойд хийж, цахаруудыг тэнд нь үлдээсэн. Энэ цахаруудын үр садын хойч Золбингийн Шижээ Монголд ирж Баруун аймгийг тусгаар улс болгох гэж байгаад дотоод хамгаалахынханд цаазлуулсан
Худлаа мэдэмхийрсэн цайчихсан Даяагийн эрлийз үү, чи?! Хааны зарлигаар л явна шүү дээ, цахар байна уу, өөлд байна уу хамаагүй! Тэрбум гаран хүнтэй улсад амьдрах гэж зүтгэж яваа өвөрлөгч нар дотор сайн нь ч бий, саар нь ч бий. Ганц нэг байтугай урвагч нар аль ч үндэстэн дотор байх ч тэдний жишгээр бүгдийг харлуулж болдоггүй юм, мал аа!!!
алтан урагийн минь бүү муул чамд л муу айн нусан дарцаг минь
МСНЭ~ийг самарсан гулиарит чи одоо яг ингэж л лалатаж яв даа
Галаарид сэтгүүлчид шиг гуйвж дайвдаггүй элдэв сенсацитай зүйл эрээчдэггүй ноён нуруутай хүмүүст зөв мессеж хүргэж байдаг чадалтай сэтгүүлч.Манайх элгэн саднаа Монголчуудаа гээд халуун сэтгэл тээгээд ирдэг чин үнэнч мах ясны тасархайдаа үнэхээр халамжгүй хахир ханддаг нь үнэн,тэд голдоо ортлоо гомддог гэсэн.Казахстаны Назарбаев казахуудаа уриалан дуудаад тэтгэмж олгоод ажлын байраар хангаад амьдрал залгуулдаг гэсэн.Гэтэл манайх эсрэгээрээ байх.Төрийн бодлого мэргэн ухаан хаана байна аа?
Малын цариг
Цастай цагаан талд цантаа нь үгүй торойдоо. Цахарын найман хошуунд баригдаа нь үгүй хйлгайчдаа
Одоо цагт номхон тэмээ болсон буурал түүхээр хүн бүр л ноолж, өөр өөрсдийн хувилбарыг зохиодог болсон орой бусгай цэвүүн цаг даа.
Сонгуулиар хүний араас хутга шаадаг өөдгүй эр байна лээ дээ Галаарид гэж хулгайч.
Galaпридёт Майнрид
Идэрбаяр гэгчийг омоорох гэж л баахан туух нуршиж. Захиалгаар юм бичжээ. Манай малууд Тэр зальт ховонд боосон чулууг ойлгохгуй Туух бичсэн байна гэж маргаад л. Энэ нийтлэлээ Бизнесмен Идэрбаяр (Тэр нь Овормонголын Цахар бололтой) Их л маадгар монго авна даа Галаа Рид - Тувд Рид
Бор талын Цахрууд 1850 иад оны уед уйгар лалын бослогыг дархаар очиж суусан цэргууд ойрдод хамаагуй
өвөр монголоо хужаагаар нь дуудаад бхаар яаж өөдлөх вэ дээ монголчууд
Чингис хааны үед байсан түмэн хишигтэн Хубилай хааны үе болоход тэднийг хишигтэн отог болгоод цахарт харьяалуулав гэдэг буруу ойлголт юм. Чингис хааны хишигтэн торгууд нь Аригбөхөд шилжиж очоод Аригбөх Хубилайн дайнд Аригбөхийн талд орж улмаар ойрадын нэг гэгдэх болсон. Хубилай хаан хишигтэнг дууриалган шинээр хишигтэн цэрэг гэж байгуулаад Аригбөхтэй байлдаж байсан. Иймээс хубилайн хишигтэн буюу одоогийн цахар хошуунд ордог хишигтэн аймаг нь Чингис хааны байгуулсан хишигтэн биш юм.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
30-аад онд Сумьяа бэйсийн албат цахаруудыг төвөөс дуудахад бүгд агт морь, зэр зэвсгээ бэлдээд дахин дайн тулаанд дуудаж гэж ойлгоод цугларсан гэдэг, гэтэл харамсалтай нь бүгдийг хэлмэгдүүлж хороосон байдаг,