sonin.mn
Өчигдөр буюу 5-р сарын  23-ны өдөр 75 дахь удаагийн Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн чуулган Швейцарийн Женевт боллоо. Ассамблейн Ерөнхий хороо болон бүгд хурлаас "Тайванийг ДЭМБ-д ажиглагчаар оролцохыг урих" тухай зарим орнуудын төслийг Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудалд оруулахаас татгалзах шийдвэр гаргажээ. 
 
ДЭМБ дахь БНХАУ-ын төлөөлөгч энэ үеэр хэлсэн үгэндээ: "Тайваньтай холбоотой санаачилга хууль зүйн үндэслэлгүй юм. НҮБ-ын 2758 тоот тогтоол, ДЭМА-н 25.1 тоот тогтоол нь ДЭМБ "Нэг Хятад"-ын зарчмыг баримтлах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Тайваньтай холбоотой төсөл нь ямар ч бодитой үндэслэлгүй бөгөөд "олон улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоонд цоорхой бий" гэдэг нь ч ор үндэсгүй зүйл. Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблей Тайваньтай холбоотой саналын төслийг олон жилийн турш хэлэлцэхээс татгалзсаар ирсэн. Тайваний Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид халдварт өвчнийг ашиглан улс төрийн заль хийх гэсэн оролдлогын жинхэнэ зорилго нь "халдвараар дамжуулан тусгаар тогтнолыг эрэлхийлэх" гэсэн явдал юм. Магадгүй аль нэг улс орон Тайванийн эрх баригчдыг дэмжсэн ч  “Тайванийг ашиглан Хятадыг хазаарлах” гэсэн улс төрийн заль мэх нь бүтэлгүйтэх нь дамжиггүй" гэжээ. 
 
Г.Бямба