sonin.mn

Дэлхийн байгаль хамгаалах олон улсын нийгэмлэгээс өнөө цагийн дэлхийн шилдэг 5 байгаль орчны төлөө зүтгэлтэн шалгаруулсан байна. Энэ шалгаруулалтыг дэлхийн байгаль орчны олон сайтуудаар дамжуулан хүмүүсээс санал асуулга авч мөн тэдний хийж бүтээсэн ажлаар нь шалгаруулсан байна. Дэлхийн байгаль орчны шилдэгийн шилдэг зүтгэлтэнээр АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Алберт Гор шалгарсан байна.

EARTHKEEPER HERO: AL GORE

1. АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Алберт Гор 1976 оноос хойш байгаль орчны төлөө тэмцэж ирсэн байна. 1980 оноос эхлэн дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлын талаар олон эрдэмтэдтэй хамтран судалгаа хийх, хийсэн судалгаагаа олон нийтэд сурталчилан танилуулсаар иржээ. Тэрээр 2006 онд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн тухай "Аймшигт үнэн" нэртэй олон жилийн судалгаа шинжилгээнд тулгуурласан баримтат кино бүтээж, дэлхий даяар шуугиан тарьж байсан юм.

А.Горын хувьд байгаль орчны олон шагналууд авч байсан бөгөөд 2007 оны байгаль орчны салбарын нобелийн шагналтан, 2006 онд "Аймшигт үнэн" киногоороо Оскар, Алтан бөмбөрцөгийн шилдэг баримтат киноны шагналыг авч байжээ. Түүний хувьд "Цаг уурын өөрчлөлтийг эсрэг" олон улсын нийгэмлэг, "Хүлэмжийн хийн эсрэг" зэрэг олон улсын байгууллагуудын удирдлагад ажилладаг юм байна.

2.Хоёрдугаар байранд орсон Норман Борлаг нь Энэтхэгийн иргэн бөгөөд газар тариаланг нэмэгдүүлснээр байгаль орчныг хамгаалах боломжтой гэсэн онолоороо дэлхийд алдартай аж. Түүний хувьд дэлхийн хөгжиж буй олон оронд ногоон хөдөлгөөн өрнүүлж байгалийн жамаараа ургадаг тариалалтыг дэмжсэн олон акц зохион байгуулж, судалгаа шинжилгээ хийж байжээ. Энэ үйлсийнхээ төлөө тэрбээр 1970 оны байгаль орчны салбарын Нобелийн шагнал хүртжээ.

3.АНУ-ын Калифорни муж улсын захирагч, алдарт жүжигчин Арнолд Шварцнеггэр 3-р байранд оржээ. Түүний хувьд агаар дахь хүлэмжийн хийг бууруулах асуудлаар дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан олон арга хэмжээ зохион байгуулж, хүлэмжийн хийг багасгах чиглэлээр ажилладаг олон эрдэмтэн, судлаачыг дэмжин хамтран ажилладаг бөгөөд "Цэвэр агаарын хил" нэртэй төслийг хэрэгжүүлж байгаа аж.

4.Дэлхийн алдарт телевизийн сэтгүүлч, байгаль орчны судлаач Давид Аттенбороу 4-р байранд оржээ. Д.Аттенбороу нь дэлхийн хамгийн    үзэсэгэлэнтэй
газруудаар явж судалгаа хийж, онгон байгалийн сайхныг олон нийтэд сурталчилан таниулсан, энэ байдлаар нь хадгалахыг уриалсан олон нэвтрүүлэг бэлдэж дэлхийн томоохон сувгуудаар цацаж, баримтат кино хийдэг юм байна. Тэрбээр одоогоор Английн "BBC" сувгаар "Эх дэлхийгээ хамгаалцгаая" нэртэй цуврал нэвтрүүлгийг бэлдэн цувралаар цацаж байна.

5. НАСА олон улсын сансарын агентлагийн сансар судлаач, профессор Жеймс Хансон 5-р байранд оржээ. 1980 оноос НАСА олон улсын агентлагт ажиллаж цаг агаарын өөрчлөлт, агаар мандал дахь хүлэмжийн хийн талаар судалгаа хийж, ямар аюул биднийг нөмрөн ирж байгааг таниулсан олон судалгааны ажил хийсэн байна.

Эх сурвалж: "Экологи" сонин