Солонгос улсад суралцдаг Перу бүсгүй Энди хичээлийнхээ зав чөлөөгөөр Монгол хэл судалж эхэлжээ. Түүнтэй цахимаар ярилцлаа.
Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу? Намайг Энди гэдэг. Би Перу улсын иргэн. Солонгос улсад амьдардаг. Гадаад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Өнгөрсөн жилээс Монгол хэл сурч эхэлсэн. Монгол хэлээ сайжруулмаар байгаа учраас youtube.com дээр Монгол хэлээр бичлэг хийж байгаа.
Таны влог Монголын үзэгчдэд их таалагдсан. Анх яагаад Монгол хэл сурахыг хүссэн юм бол? Монгол хэлний онцлог нь юу байв?
Олон хүн надаас ингэж асуусан л даа. Солонгост сурч байхад манай ангид олон Монгол оюутнууд хамт сурч байсан. Тухайн үед анх Монгол хэлийг сонсоод үнэхээр сонирхолтой санагдсан. Нэг найз маань надад Монгол дуу сонсгосон.
Надад маш таалагдсан учраас би өөрөө олон Монгол дуу хайж сонссон. Ингээд би Монгол дуунд маш дуртай болж, улмаар танай оронд очмоор байсан учраас Монгол хэлний талаар сонирхож эхэлсэн. Өнгөрсөн жил их сургуулийн номын дэлгүүрт санамсаргүй Монгол хэлний ном харсан. Тэр номыг аваад би Монгол хэл
сурч эхэлсэн.
Монголчуудын талаар ямар төсөөлөлтэй байдаг вэ?
Би одоохондоо Монгол улсад очиж үзээгүй л байна. Өнгөрсөн жил очих гэж байсан боловч коронавирусээс болоод явж чадаагүй. Ирэх жил корона дуусахаар заавал Монголд очно оо.Гэхдээ би Монгол явж үзээгүй ч Солонгос улсад олон Монгол найзтай болсон.
Миний анзаарснаар Монголчуудын ааш зан бол манай Перу улсын, Латин Америкийн хүмүүсийн ааш зантай төстэй санагдсан.Тийм ч учраас Солонгос хүмүүсээс илүүтэйгээр Монгол хүмүүстэй найз болох нь илүү амархан гэж бодсон.
Монголчуудыг үнэхээр сайхан сэтгэлтэй гэж боддог. Хэдийгээр би Монгол хэл сайн мэдэхгүй ч youtube.com дээр шинэ бичлэг оруулах бүрт олон хүмүүс намайг дэмждэг. Бас миний мэдэхгүй зүйлийг зааж өгдөг. Үүнд нь миний сэтгэл их хөдөлсөн.
Та өөрийн youtube.com дахь хуудсан дээрээ The Wasabies хамтлагийн дууг дуулсан байсан шүү дээ. Монголын өөр ямар хамтлаг, дуучдын дууг мэдэх вэ?
Би Монгол дуунд маш их дуртай. Миний гар утсанд олон Монгол дуу байдаг.
Би өдөр бүр л сонсдог. Монгол хамтлаг дуучдаас анх дуучин Укагийн дууг сонсож байсан. Одоо миний хамгийн дуртай уран бүтээлчид бол АМ-С, Vandebo, NMN, Nene, дуучин Болд. Бас The Wasabies маш их таалагддаг.The Wasabies хамтлагийн шинэ дуун дээр, мөн AM-C-гийн хоёр дуунд дээр reaction видео хийсэн.
Та хэдэн орны хэлээр ярьж чаддаг вэ? Гадаад хэл сурах гээд хичээж байгаа залуучуудад хэл сурч байгаа арга барилаасаа хэлж өгч болох уу?
Миний эх хэл бол Испани хэл. Латин Америкийн ихэнх улс Испани хэлээр ярьдаг. Испани, Англи, Хятад, Португали, Солонгос хэл гээд таван хэлээр ярьдаг. Мөн Япон хэл, бас Монгол хэл сурч байна. Миний сурсан хэлүүд дотроос Монгол хэл хамгийн хэцүү нь гэж бодож байна. Монгол хэлний дуудлага маш хэцүү. Дүрэм нь ч бас амархан биш. Гэхдээ миний бодлоор хамгийн хэцүү нь ч гэсэн сонирхолтой аргаар сурах боломжтой. Монгол хэл сурах материал бараг байхгүй ч өөр сурах арга олно оо. Жишээ нь дуртай дууныхаа үгийг толь бичиг ашиглаад орчуулах, бас youtube.com дээр Монгол влогчдын бичлэг үзэх гэх мэт олон арга бий. Би ойлгохгүй ч өдөр бүр үздэг.
Монгол найзуудтайгаа Солонгос хэлээр ярьдаг учраас миний Монгол хэлний дуудлага сайн биш шүү. Тийм учраас дуудлагаа сайжруулах гэж Монгол хэлээр бичлэг хийж эхэлсэн. Аливаа гадаад хэлийг сурахдаа хөгжилтэй байх нь хамгийн чухал гэж боддог.
Ярианыхаа төгсгөлд залуучуудад хандаад юу гэж хэлмээр байна?
Дуртай зүйлээ хийж, мөрөөдлөө дагаарай. Өмнө нь би олон хүнээс гадаад хэл сурах бол мэргэжил биш, хобби гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ одоо би дуртай мэргэжлээрээ ажил хийж байгаа учраас өдөр бүр маш баяртай байгаа.
Бидэнтэй ярилцсанд танд маш их баярлалаа.
Ярилцсан Н.Энхдэлгэр
Сэтгэгдэл0
ямар хөөрхөн хүүхэн бэ, наашаа ир, чамд монгол хэл үнэгүй зааж өгье :)
гаж донтон зайлаа.
зайлаач хөгийн гаж донтон!
За даа хүсээд үзээд байх ч юу байхав. Зэрлэг байгаль зэрлэг хүмүүс бол байнаа….
Well said
Ийм амьтаны дээр хэвтэж байх ч айдаа нэгэн жаргал бус уу?!
Архичин буриадуудын сэтгэлгээ яг орос шүү.
улам адил болоод бгаа санагдддаг даа, хөгжихгүйн дохио доо
Mash mundag, mash sain baina, amjilt husey, endi
Амёрикчууд дундаас монгол хэл сурсан хүн ганц ч байхгүй барууныхан бүр байхгүй яагаад тэгдэг юм бүү мэд ! Харин бид гэдэг балайгууд англи хэл сурах гээд үхэлдээд байх юм ингэж доошоо орох хэрэг байгаа юмуу !
Монгол хэл сурсан европ Орос нь түүхэндээ байдаггүй л юм даа Англосаксон ертөнц нармай Азийн дайсан Оросуудын шээс буриадуудаа.
Дэлхийн хэл гэдэг трендийг гарагчлаа чи монгол хэлтэйгээ үлдвэл нэг газараа л байна гэсэн үг үхэр минь
Монгол улс хөгжвөл Монгол хэл сурах хүний тоо огцом нэмэгдэнэ. Энэ бол зүгээр л хүн ёсны жам.
mongol hel sursan orosuud zondoo bii malaa. tanai hujaa nar l mongol hvniig shulah gej naimaa hiih gej mongol sursan garuud baidag yumaa. hyatad hvnii sanaa bol chinjuu shuu. dotor sanaagaa hezee ch il gargahgui dee.. hudalaa ineej baivch araas ni hutgalah hvmvvs dee..
59.153.112.108 Европ гэж шүтдэг Буриадууд хужаа гэж Монголчуудыг сурснаараа яллаж одоо чадах уу?
Бадарч та буруу ойлготтой байна. Монгол хэлээр ярьдаг америк хүмүүс бий. Та Энх тайвны корпусын чиглэлээр очисон багш нар, сүмийн номлогч нартай монголоор яриад үз. Тэд бэлтгэгдсэн байх тул монголоор дужиганатал ярьна.Зөв мэдээлэлтэй бай!
Таны тахар гэдэг тодотголыг уншихаар таксар гэж уншигдаад байх юм. Х=Kh гэж бичих байхаа. Лодойдамба гуай Бадарч бол бичиг үсэг мэддэггүй гэсэн. Та шинэ үсэгт саяхан тайлагджээ дээ , янз нь.За наргиа . Бүү уурлаарай. Монгол хүний хамрыг гурав сөргөхөөс наана уурладаггүй гэдэг ээ.
Монгол хэл сураад яхж ашиглах юм шаардлага байхгүй хэл сурч тархий хогийн сав болгоод яах вэ дээ.Харин хоолоо олоод идэх шаардлага байгаа тул хөгжилтэй орны хэлийг суоах хэрэгтэй.Ийм л байна тахианы төрхит минь.
Монголчууд харийн хүмүүстэй эелдэг зөөлөн харьцаатай сайхан сэтгэлтэй хүний дүр эсгэдэг. Харин монголчууд нутаг нэгт монголчуудтайгаа бүдүүлэг соёлгүй харьцаж хүйтэн хөндий сэтгэл гаргаж байдаг. Монголчууд тийм сайн хүмүүс биш.
Яг үнэн
Перу улс хоёр төрлийн хүмүүсээр бүрдсэн бдаг. Тэдний хотын холимог удирдаж буй төвийнхэн, мөн голдуу хувийг эзэлж бга нутгийн жинхэн маягийн нөхдүүд. Их төв Америк маягийн жаахан өмнөд талруугаа бараандуу өндөр уулны хүмүүс. Их хүнд ажил хийх тэвчээртэй, ясархаг хүмүүс. Харин хот эрэг талруугаа бараг Европ маягийн хүмүүс, хольцтой яг л Испани үеийн нөлөө ажиглагддаг. Хотын архитекторын шийдлүүд ч бас тийм. Улсынхан ихнэх хүмүүс нь далай эрэг талдаа бдаг ч, ихэнх тал хэсэг нь өндөр уулархаг сэрүүндүү талдаа.
Энэ дор "Амёрикчууд дундаас монгол хэл сурсан хүн ганц ч байхгүй барууныхан бүр байхгүй" 66.181.189.65 гэж нэгэн бичжээ. 1990 - ээд оны дундуур АНУ - аас Монголд сууж байсан Элчин сайд уйгаржин болон кириллээр маш сайхан бичдэг, монголчуудтай ямар ч түгдрэлгүй ярьдаг байж билээ. Түүн шиг уйгаржин бичигтэй монгол дарга, сайд тэр үед хуруу дарам тооны байсан даа.
Өлгөөд хаячмаар ламшиг уу
Тэнэг коммент бичиж суух цагаа нэг гадаад хэл сурах үйлсэд зориулаач, хэрүүлээс өөр эрдэмгүй лүднүүд ээ.
Их олон латинуудтай цуг сурч бсан. Тэд их хурдан ааштай ч бусад орныхон шиг доош хийш харьцдаггүй. Байгаагаарай л хашгмраад орилоод л явдаг хүмүүс
Ёстой мундаг охин байна. Амжилт. АНУ-ын төрийн департментийн дэргэд монгол хэл заадаг багш нар бий шүү дээ. Америкийн олон хүн монголоор ярьдаг шүү дээ. Харин монголоор ярьдаг орос хүн үзээгүй юм байна.
Үнэн, Монголоор яридаг Орос байхгүй. Харин Монголчуудтай суусан Америкчууд бас Япон, Солонгосууд алмайртал Монголоор цэвэрхэн яридаг болсон бна лээ.
Латин бүсгүйг доромжилж байгаа буриадууд яаж ичихгүй монгол хэл сурсан оросууд зөндөө гэж баталж чадаж байнаа.
мундаг бүсгүй байна, амжилт!
Өдөр бүр цаг тутам коммент бичиж суудаг яасан их завтай чөлөөтэй үхэрүүд вэ? кккк
Чи бас нэг нь биш үү ха ха
Ёстой мундаг шүү★ Би өөрөө YouTube дээр дагадаг маш их дэмждэг☺
Буриад хүн их мэдлэгтэй , өргөн сөтгэлтэй гоё хүмүүс ш дээ ! Үхрүүд минь зэрлэгжээд л бнаа яанааа
Mongold ireed chi ih aimaar buduulug humuustei uulzah bh da yana da kkkk
наашаа ирээд хэрэггүй ээ муухай ард түмэн хүлээж байгаа шүү. Хулгайд юм аа алдана. Бэлгийн дарамтад өртөнө. Мөнгөө саалгуулна.
Ямаан омогт онгирой солонгос
Монголчууд муу хүмүүс.
Сайн уу? Би таньд монгол хэл зааж өгч чадна шүү ямар нэгэн шагнал надад хэрэггүй яагаад гэхээр олон улсад монгол улс жаахан муу нэртэй байдаг тэгээд зориг гаргаад манай хэлийг сурч байгаад нь баярлаад тэр шүү ;)))
арайчдээ! Ирээдүй хойч оо жоохон ч атугай бодооч дэндүү тэнэг хүмүүс юм даа. Ирээдүйд бид нар ойчоол өгнө. Бидний үр хүүхдүүд яах болж байна. Тэд одоо эх орондоо амьдархийг ч хүсэхгүй байна. Энэ газар ч илжэрч дуусч. Харин энэ залуучууд хөгжхийг хүсч байгаа. Гэтэл наад байгаа байдлаа хардаа! Ганц удаа ч болов хүнлэг байж наад нэг тархи шиг юмаа ажиллуулаач!! Эсвэл бүр нэг тийм ёс суртахуунгүй, бүдүүлэг,толгойнд нь юу ч орохоо байчихаа юу? Үр хүүхэдтэй юм бол үр хүүхдээ жаахан ч гэсэн асарч халамжил. Арчаагүй , мэдрэмжгүй хүмүүсээ ok