sonin.mn
10-р сарын 26-нд буюу өнөөдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Хятад Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээний Хятадын талын тэргүүн Лю Хэ Америкийн Нэгдсэн Улсын Сангийн сайд Жанет Йеллен нар видео уулзалт хийлээ. Хоёр тал энэ үеэр макро эдийн засгийн байдал, олон талт болон хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч, илэн далангүй, бүтээлч санал солилцжээ.
 
Дэлхийн эдийн засгийн сэргэлт маш эмзэг чухал үе шатандаа яваа тул Хятад Америк макро эдийн засгийн бодлогын харилцаа холбоогоо эрчимжүүлэх нь маш чухал гэж хоёр тал үзсэн байна. Мөн АНУ нэмэлт татвар, хориг арга хэмжээгээ цуцалж, Хятадын компаниудтай холбоотой асуудалд шударга хандаж байгаад БНХАУ анхаарал хандуулж буйгаа илэрхийлжээ. Хоёр тал цаашид ч холбоотой ажиллахаар тохиролцсон байна.
 
С.Ренчин