сонин mn
Ядуу буурай улс орнууд өөрт хэрэгцээтэй вакцинаа авч чадахгүй байгаа тул КОВИД-19 цар тахал “шаардлагатай хугацаанаас нэг жилээр илүү удаан үргэлжлэх болно” хэмээн ДЭМБ мэдэгдлээ. ДЭМБ-ын ахлах зөвлөх, доктор Брюс Эйлвардын хэлснээр бол Коронавирусын хямрал “2020 онд ч мөн үргэлжлэх болно”. Африк тивийн нийт хүн амын 5 хүрэхгүй хувь нь л вакцинд хамрагдсан бол бусад тивүүд хүн амын 40 хувиа вакцинжуулаад байна.
Их Британи хэрэгцээтэй улс орнуудад 100 сая вакцин амласан боловч одоогоор 10 сая гаруй вакцин илгээгээд байгаа билээ.  КОВАКС хөтөлбөр нь бүх улс орнууд нөөц сангаас нь хүртэх боломжтой байна гэсэн санаачлагаар бий болсон бөгөөд үүнд баян чинээлэг орнууд ч орж байв. Гэвч “Долоогийн бүлэг”-ийн ихэнхи улсууд эм зүйн байгууллагуудтай хувьдаа гэрээ хийж эхэлснээр энэхүү ажил хойш тавигджээ.
 
 
 
КОВИД-19-ийн эсрэг вакцины дийлэнх хувийг өндөр орлоготой, эсвэл дундаас дээгүүр орлогтой улс орнуудад л ашиглаад байна. Дэлхийн хэмжээнд хийгдээд байгаа нийт тунгийн 2.6 хувийг л Африк тив эзэлж байгаа аж.
 
 
 
“Oxfam”, “UNAids” гэх мэт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Канад болон Их Британыг НҮБ-ийн дэмжлэгэтэй гаргасан вакциныг тэгш шудрагаар хуваарилах зорилготой олон улсын хөтөлбөр болох Коваксаар дамжуулан ард иргэддээ л вакцин худалдаж авч байна гэж шүүмжилжээ. Албан ёсны тоо баримтаар бол энэ оны эхээр Их Британи “Pfizer”-ын 539,370 тун, Канад “AstraZeneca”-ын бараг нэг сая тунг тус тус хүлээн авсан  байна. 
 
 
 
Доктор Эйлвард эм зүйн компаниудаас бага орлоготой орнууд түрүүлэн вакцин хүртэх боломж олгохын тулд баян чинээлэг орнуудыг бага орлоготой орнуудад зайгаа тавьж өгөхыг уриалав. Мөн тэрээр энэ зун Гэгээн Айвст зохиогдсон “Долоогийн Бүлэг”-ийн улзалт зэрэг дээд хэмжээний уулзалтын үеэр өгсөн хандивын тухай амлалтынхаа биелэлт нь хэр хэмжээтэй явагдаж байгааг тооцоолох хэрэгтэй гэжээ.
 
 
 
“Бид ахиц дэвшил гаргахгүй байна. Бид үнэхээр энэ ажлаа хурдасгах хэрэгтэй, үгүй бол энэ цар тахал шаардлагатай хугаанаасаа нэг жил илүү удаан үргэлжлэх болно” хэмээн тэр хэлэв.
“The People’s Vaccine” гэх сайн дурын байгуллагуудын холбооноос гаргасан тоон үзүүлэлт нь эм зүйн компаниуд болон чинээлэг улс орнуудын амалсан долоон тун тутмын нэг нь л ядуу буурай орнуудад хүрэх ёстой газраа хүрснийг харуулж байна. 
 
 
“Oxfam”-ын Дэлхийн эрүүл мэндийн зөвлөх Рохит Малпани хэдий Канад, Их Британи хоёр Ковакс хөтөлбөрт хөрөнгө оруулсан тул ерөнхийдөө үүгээр дамжуулан вакцин авах эрхтэй хэдий ч тэд аль хэдийн өөрсдийн хоёр талт гэрээ хэлэлцээрээр хэдэн сая тун олоод авчихсан байсан тул энэ нь “ёс сутахууны хувьд зөвтгөж болшгүй зүйл” гэж үзэв. Түүнчлэн тэрээр “Тэд Коваксаас вакцины тунгууд авах ёсгүй байсан юм. Энэ чинь хууль бусаар давхар мөнгө олж байгаагаас ялгаагүй явдал. Үүнээс болж аль хэдийн дарааллын сүүлд байгаа ядуу буурай орнууд илүү удаан хүлээх хэрэгтэй боллоо” хэмээн хэлжээ.
Их Британий засгийн газраас тус улс нь өнгөрсөн жил Ковакст 548 сая фунт стерлинг хандивласнаар энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн улсуудын нэг болсон гэдгийг онцолж хэлсэн бол Канадын Засгийн газар Коваксын вакциныг хэрэглэхээ больсон гэдгээ чухалчлан мэдэгдсэн байна.
Канадын Олон Улсын Хөгжлийн сайд Карина Гөүлд “Хоёр талт гэрээ хэлэлцээрүүдээр олж авсан вакцины нөөц нь Канад улсын хүн амд хангалттай хүрэлцэхүйц болохыг тодорхой болгосон дариудаа бид Коваксаас худалдаж авсан вакцинуудаа хөгжиж буй орнууд руу дахин хуваарилуулахын тулд буцаан өгсөн” гэж хэлэв.
Ковакс анх энэ оны эцэс гэхэд хоёр тербум тун вакцин нийлүүлэхээр зорьсон боловч одоогоор 371 сая тунг хүргээд буй юм.
 
 
Эх сурвалж: bbc.com