sonin.mn
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж,  “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах” сургалтыг зохион байгуулж байна.
 
 
Ажлын хэсэг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.