сонин mn
Анх АНУ-аас үйл ажиллагаагаа эхэлж байсан “Унага” онлайн сургалтын төв нь өдгөө дэлхийн 28 оронд амьдарч байгаа хүүхдүүддээ Монгол хэл, Монгол ахуй, зан заншлын хичээлийг Монгол, Англи, Япон, Солонгос хэлний орчуулгатайгаар онлайнаар амжилттай зааж сургаж байна.
Гадаадад амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрийг бэлтгэж, түүнийхээ дагуу хичээлийн материалыг боловсруулан Монгол хэлний 6 түвшний сургалтыг цахим хэлбэрээр явуулж байна. “Унага”-ын давуу тал нь гадаадад байгаа хүүхдүүддээ Монгол хэлийг Монгол соёлтойгоо хослуулан зааж сургахаар хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээдэг юм.
Монгол хэлний суурь мэдлэггүй хүүхэд ч “Унага” онлайн сургалтын төвийн сургалтад хамрагдсанаар 2 сарын дотор цагаан толгойн 35 үсгээ дармал, бичмэл 2 хэлбэрээр нь сурч, богино үетэй үг, өгүүлбэрийг уншиж, бичиж сурах бүрэн боломжтой гэдгийг тэд онцоллоо.
 
 
“Унага” онлайн сургалтын төв нь Монгол, АНУ, Хятад, Солонгос улсад ажиллаж амьдардаг нийт 25 багш, ажилтантай бөгөөд гадаадад амьдарч байгаа хүүхдүүд болон Монгол хэлийг сурах хүсэлтэй гадаад хүмүүст зориулан эх хэл соёлоо сургах, өвлүүлэх, бахархах гэгээн зорилгыг эрхэм болгон ажиллаж байна.
Түүнчлэн тэд насанд хүрэгчдэд зориулсан цоо шинэ 2 сургалтаа энэ 7 хоногт эхлүүлж байгаа юм байна. Монгол улс 2025 онд бүх нийтээрээ хос бичигтэн болох ажлыг дэмжиж, Монгол бичгийн онлайн сургалт болон Монголчуудын үнэт өв соёл болох Монгол биелгээг цахимаар тус тус сурах боломжийг та бүхэнд олгож байна.
 
Албан ёсны фэйсбүүк хаяг: http:// www.facebook.com/unaga.online.surgalt
 
Утас: 90907688