sonin.mn

Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Соёлын элч” Д.Алтанхуяг эх орондоо ирээд байна. Монголын балетын хөгжлийн санг үүсгэж байгуулсан тэрбээр нас насныханд зориулсан сургалтыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Энэ удаа тэрбээр өөрийн биеэр балетын сургалтаа удирдан явуулах бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан сургалт эхлүүлэхээр болсноо зарлалаа.

Сургалтад 30-аас дээш насныхан хамрагдах боломжтой төдийгүй бүртгэлийн дараа ярилцлагад урихаар болжээ. Д.Алтанхуяг балетын сургалтаа ирэх сарын 6-наас эхлүүлж, хичээлийг Монголын балетын үндэсний сургуулийн байранд удирдан заах юм.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин