Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.
Цэргийн цол нь цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл, түүнийг цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв. Мөн сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоонд харьцуулахад өндөр, тэрчлэн офицерын цолны зэрэг дэвийн шаардлагыг хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж, мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байгаа юм. Иймд тус ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталдаг одоогийн мөрдөж байгаа “Цэргийн цол олгох журам”, дайчилгааны болон цэрэг-стратегийн сургалтад оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгодог хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулж дээрх гажуудлыг засахаар ажиллаж байна.
Үүнээс гадна өнөөгийн мөрдөж байгаа “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэнэ” гэж тодорхой заасан байтал цэргийн дүрэмт хувцсыг хэн дуртай нь зөвшөөрөлгүй өмсөх, үйлдвэрлэх, худалдаалах зэрэг зөрчил элбэгшиж цэргийн дүрэмт хувцасны нэр хүндийг бууруулж байна.
Ажлын хэсэг цэргийн дүрэмт хувцасны хууль бус хэрэглээний талаар “Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх дүрэм”-д заасан хууль, эрх зүйн заалтуудын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар санал дүгнэлтээ бас боловсруулна. Ингэснээр цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба хаагчдын албаа хаах итгэл үнэмшил дээшлэх юм.
Сэтгэгдэл0
Зөв цэгцэлвэл маш сайн.
Deerees n tsoloo dagaad guzeenii hemjee tomroh estoi geed oruulchih amar.
Маш зөвөө. Зэвсэгт хүчин, Тагнуул, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба, дүрэмт хувцасны өнгөний ялгаатай байх. Одоо өмсөж хэрэглэж байгаа Зэвсэгт хүчний өдөр тутамын хувцасны өнгөнд анхаарах хэрэгтэй байх. Хятадын цэргийн фромтой адилхан харагдаад байгаа юмаа. Саяхан Хятадын Батлан Хамгаалахын сайд манайд айлчлаад хувцас нь манайхтай ялгахын аргагүй харагдаж байна лээ.
Huvtsasnii materialaa Hyatdaas avdag yum uu. Er ni bol Hyatdiin tsergiin huvtsaslalttai adilhan bolood BXYaam, tsergiin mergejiltnuud ni medeegui oigohgui bgaa gej baimaargui yum. tsergiin hangalt hariutssan noxod yu hiij sedej bdag bnaa. tsergiin huvtsasnii zagvaraa yaraaltai oorchloh heregtei bna. eronhiilogch ooroo tsergiin hun bsan hun sain meddeg baimaar.
Хуучин шиг орос хувцасаа өмсүүлмээр байна уу? Хятад гээд турхираад эхэлбэл буриадууд байгаад байдаг.
Yalanguya mordosiig ni oorchloh heregtei sh dee
tiim shvv tsergiin tsol ogh juram bs arail bsn engiin tsergiin alba haagagui hvn hvrtel tsol awad bsn
Хуучны цол, эрэмбээрээ байлгавал яасан юм бол? Дэс дараалал нь гэнэт өөрчлөгдөөд л баахан цол нэрсээ гаргаад ирсэн байсан. Би гэхэд л Ахлах түрүүч цолтой цэргийн албаа дүүргэсэн. Одоо тэр цол маань байхгүй боочихсон байналээ. Дээр нь Хошууч генералыг юу гээд байсан бээ? Бригадын генерал гэсэн үү? Энэ мэт нэг онцгүй юм байна лээ шүү!
yg zuv huuli zivn yamand harya shvvhiin shiidver zereg baiguullguud tsagdaa huvtsarhuu arai uur dizaintai batlan hamgaalah yam n huuchin huvtsasaa avj vldej gemeen ylgar n
Нэг хэсэг цэргийнхний погоон дээр одны оронд өлзий хээ байсан. Сүргүй гэдэг нь. Харин дээрх зургаас харвал буцаад од (буюу таван хошуу) хэрэглэдэг болсон бололтой. Тэр нь дээр. Цэргийн сүр жагсаал, хувцсандаа гэдэг. Цэргүүдийн өвлийн хувцас, өвлийн малгайны загварыг нь өөрчлөх хэрэгтэй. Ёстой сүргүй, муухай харагддаг. Тээр дээр бүсний түдүүлийг нь хадчихсан, доор нь нэг их урт дэрвийсэн хормой. Яг палааж шиг. Өвлийн цигейк малгай нь саравчтай байдаг нь юу вэ, яг гамин.... Муухай харагддаг. Өөрчлөх хэрэгтэй
хулхи хурандаа хүүк өөрөөсөө эхэл
Tsereg tsagdaagiin huvtsas gej barag hyatad bolson bna
Ёо ёо ийм цаг ирдэг юм байжээ.Оросын гар хөл Женко нэг өдөр 15 генерал төрүүлж Монголын зэвсэгт хүчнийг дэндүү доромжилсон. Олон улсын жишгийг дагавал Монгол 200 генералтай биш үсрээд 3 бригадын генерал,нэг генералтай байх ёстой.
Барилдаад л ахлах офицер болчихдог болсон шдээ
Анхнаасаа цэрэг хэрэггүй байсын. 10к цэрэгтэй. 11к цагдаатай улс
За цэрэг арми бас гайгүй.10.000 албан хаагчтай армид 100 генерал,800 хурандаа алба хааж байхаар яахын? Тушаал өгөхөд урдаас хууль донгосдог цагдаагийн генерал гэж байхаар бүүр аймаар Чингисийн цэргүүд ч юм шиг. Гэтэл олон улсын жишгээр нэг генералд 10-15.000 албан хаагч захирагдах ёстой. Нэг хурандаа 3-5.000 мянган албан хаагч.
HURELSUH BAT-ERDENE NARAAS EHLEED TSOLYG NI HURAAJ AV
ямарч цэргиин боловсролгуй мудакууд сразу моер болдог,урлаг спорт,тагнуулынхан цол зуудэгииг болиулах естой!одоогын бужигнасан олон хурандааг харахаар инээд зэвуу зэрэг хурдэг болж!
Хуучин өмсөж байсан хувцасаа өмсьед гэсэн санаа гаргавал соц нийгийн үлдэгдэл гээд л бөөн юм болох байх даа хуучны форм ч янзын шүү алба хааж цэрэг армиар явсан нөхдүүд л мэднэ дээ
Оросын цэргийн хувцас бие барьсан тохиромжгүй,загвар муутай,үрчийдэг болхоор индүүдэхгүй бол болдоггүй. Ядаж том фуражка нь мөөг шиг болгодог. Бакиал бол хямд бөх ч хүнд, маш амархан муухай болдог. Хог хог,юун барууны хувцастай харьцуулах.
Ahlah ofetseruudiin too uneheer ih baigaa shuu. Baih yostoi haritsaa aldagdaad udaj baina. Eniig yagaad anhaardaggui yum be
нийгмийн даатгал татвар гэсэн газруудад форины хэрэг алга мөнгөний гарз.
Харь гаригийгхан довтлохоос сэргийлж цэрэг байдаг. Тэгэхээр учиртай цэрэг учиртай
Бага дэслэгчээс эхэлдэг байсан юм сан. Бас бригадын генерал хаанаасаа гараад ирсэн юм болдоо. Ойлгодоггүй юм. Бэлтгэл генерал ч гэмээр юм уу хаашаа ч юм.
кроносүх өөртөө генёрал цол өгүүлэх нүхээ ухаж бна. хувцас энэ тэр гээд татварийн хэдээс басал хусах нь дэ
Хурандаа генералууд шиг олон юм Монголд юу байна.Байлдагч харин байдаг юм уу мэдэхгүй.Юу гэж тэгдэг юм.
үнэхээр зөв цолны нэр хүнд алдагдсан ялангуяа цагдаагийнцолыг тэмүүжин гэх мангар бацаан самарч цолны ялгаа нэр хүндийг үнэхээр шороотой хольсон одоо цэгцэлж урлаг спортын нөхдөд цол олгохыг хориглох хэрэгтэй мөн хувцас форм бол хятадтай их адил болсон үүнийгээ өөрчилж соци нийгмийн үеийн эсвэл европын нийтлэг төрх өнгө загварт оруулах хэрэгтэй
цэрэг армийн цол таван хошууны доор зураас нэмсэн нь хятадын цэрэг цагдаагийн цолтой ижилсүүлсэн байгаа юм даа дангаараа таван хошуу нь байж болдоггүй юм уу
Цэргүүд дархлаа болж цагдаа нар гутлаа чирсэн гуйлгачин болохуу
зөв одоо энэ хурандаа цол бол хэн дуртай нь аваад зүүдэг болж .Хурандаа нараа ялгахаа болиод бригадын генерал гэж манайд байхгүй байсан цол.гаргаад.одоо бас тоймоо алдав.Спорт урлагийн улсууд цэргийн өндөр цол олгох буруу хуучин тамирчин байлдагч,ахлагч л гэж байсан тэр зөв шүү. Урлагийнхан тоглолтын үед.хувцас өмсдөг ахлагч нар л.байсан. Мөн цэргийн хувцас форум өмсөх журмыг нарийн чанд болгох хэрэгтэй. Дуртай нь өмсөөд явдаг болж. Жнь.хотын менежер Гантөмөр бна хурандаа хувцсыг байнга өмсөнө энэ мэтчилэн .Цэргийн хувцас хаа сайгүй зардаг арми шоп.гэх мэт дэлгүүрүүдийг журамлах мөн оёдол.засварын газрууд ч тоймоо алдсан шүү
Сод монгол шатахуун түгээх станцын гэрээт хамгаалалтын алба, Зэвсэгт хүчний хээрийн хувцасыг бүрэн өмсчихсөн байна!!!