sonin.mn
Монголын Залуучуудын Холбоо “Хамтдаа хичээцгээе” уриан дор “АМЬ НЭГ" Ковид-19 той тэмцэх залуучуудын үндэсний хөдөлгөөн эхлүүлж байгаа бөгөөд залуучууд нэгдэхийг уриалж байна.
Ковид-19 цар тахлыг Монгол Улсад залуучуудын оролцоотойгоор халдвар, нас баралтыг бууруулах, бүх нийтэд үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр, залуучуудын дуу хоолойгоор хүргэх, МУ-ын Засгийн газар, УОК, ЭМ-ийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, туслах, оролцох, иргэн бүрт урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, халдвар авсан иргэдийн сэтгэл санааг дэмжих, нийгмийн гадуурхлаас хамгаалах, иргэн бүрийг хариуцлагатай байхыг чиглэсэн цахим болон нийгмийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх, залуучуудын хандив тусламжаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой.
 
Халдвар авсан иргэддээ сэтгэл зүйн болон, эд материал, хоол хүнс, шаардлагатай зүйлсээр туслах залуучуудын аянг дэмжиж нэгдээрэй.