sonin.mn
Английн дуучин Ново Аморын “Нойргүйдэл” дуунд зориулсан агаарын бохирдлын тухай богино хэмжээний киноны зураг авалтыг 2018 онд Монголд хийжээ. Уг кино энэ оны Ирландын “Fastnet” кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагнал хүртсэн байна.
 
 
 
Энэ бүтээл одоогийн байдлаар олон улсын 10 кино наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” төрөлд долоо, “Шилдэг зураглаач” төрөлд гурван шагнал хүртээд байгаа аж. Киноны гол дүрд жүжигчин Н.Ялалт, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч Б.Мөнхжин охин тоглосон бөгөөд Сингапур, Голланд, Малайз, Украйн, Монголын уран бүтээлчид хамтран Хөвсгөлийн их тайгад өвлийн -40 хэмд ажилласан байна.
 
 
 
Киноны найруулагч, оператороор Малайзын Николас Чин, дууны найруулагчаар Скайсте Казрагите /Украйн/, туслах найруулагч, зургийн даргаар А.Миеэгомбо нар ажиллажээ. Харин киног бүтээсэн “Studio Birthplace” продакшн нь Нидерландын уран бүтээлч Йорик Дози, Сил Ван Дер Воерд нарын үүсгэн байгуулсан студи ажээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин