sonin.mn

Манай улсын тулгамдсан асуудлын нэг бол агаарын бохирдол. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх бөгөөд жилийн есөн сарын турш түлш галлагаа шаарддаг. Нийслэлийн 3 цахилгаан станц нийлээд жилд ойролцоогоор 5 сая тонн нүүрс хэрэглэдэг. Мөн 250 орчим уурын зуух ажиллаж жилд дунджаар 400000тонн нүүрс түлж, жилд 10000тонн хүхэл хүчлийн давхар исэл, азотын давхар ислийг ялгаруулдаг.

 

70000 орчим айл нийтдээ 200000-350000 тн нүүрс хэрэглэдэг. Өвлийн цагаар айл болгон ойролцоогоор 5 тн нүүрс, 4,7 метр куб мод түлж агаарын бохирдолын тэн хагасыг бий болгодог. Дулаан эрчим хүчний үйлдвэрээс ялгарч буй хорт утааг багасгах араг хэмжээ авч байгаа тул агаарын бохирдол буурахгүй байна. Агаарын бохирдлын хэмжээ 10-р сараас 3-р сарын хооронд нилээд хэмжээгээр нэмэгддэг.

 

Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөнд 500 гаруй маркийн 60,0 орчим мянган авто машин оролцож агаарт 200 гаруй нэр төрлийн хорт бодис, утаа гаргаж, утаанд агуулагдаж буй нүүрс хүчлийн дутуу исэл, хүнд металлыг хүний амьсгалын түвшинд ялгаруулдаг, хүн амын өвчлөл нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна. Тоосжилт: Улаанбаатар тоосжилт хамгийн ноцтой асуудал үүсгэж байна.

 

Тоосжилтын хэмжээ өдөрт дунджаар 131-162 метр куб хэлбэлзэж байгаа нь хэмжээ өвлийн улиралд дээд цэгтээ хүрдэг. Хавар 4 сард салхи ихэсэж шороон шуурга дэгдэх нь энгийн үзэгдэл болсон. Сүүлийн жилүүдэд шороон шуурга дэгдэх давтамж 1960 оныхтой харьцуулбал 4 дахин нэмэгдсэн байна. Хуурай хог хаягдал. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хэрэглээ, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээний газраас хуурай хог хаягдал их гарч байна.

 

Улаанбаатар хотод жилд 600,0 мянган метр куб хог хаягдал гардаг. Өдөрт дунджаар 1300-1500 метр куб хог хаягдал цугларч үүнийг хотын зах руу байрлах цэгт асгадаг. Хотын дотор том жижиг хог цуглуулах тусгайлан заагдсан 200 орчим цэг байдаг. Улсын хэмжээнд 497 хог хаях цэг байдаг бөгөөд 100 орчим бага оврын хог хаягдлыг зөөвөрлөдөг. Хортой болон аюултай хог хаягдал: Хүний амь насанд аюул учруулахуйц хортой хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хадгалах, хүн амын эрүүл мэнд, орчны эрүүл ахуйд учирч болох эрсдлийг ангилсан тогтвортой систем байхгүй бөгөөд үүний улмаас ус, агаар, хөрс бохирдох аюул болзошгүй байна.

Хүний эрүүл мэндэд агаарын бохирдол нөлөөлөх нь

Хүн, амьтны эрүүл явах үндэс бол цэвэр агаар. Эрүүл илүү аж төрөхөд цэвэр агаар онцгой ач холбогдолтой. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чадахгүй. Тайван байдал хүн эрүүл хүн нэг минутанд 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсч болно.

 

Агаар мандалын бохирдол нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд маш түргэн үгүй бол удаан , эсвэл хүний бие махбодын тогтолцоог аажмаар удаан гэмтээх зэрэг янз бүрээр нөлөөлдөг. Агаарын бохирдол нь экосистемийн бүтцийн байдал бүрдэл хэсгүүдийг зохицуулах процессуудын үйл ажиллагааг анхны байдалдаа орох боломжгүй болтол агуулддаг бөгөөд үүний нөлөөгөөр гомеостазын механизм үйлчлэхгүй болдог.


Агаарын бохирдол ихэссэнээс уушгины хорт хавдар зэрэг өвчнөөр нас барагсдын тоо нэсэгдсээр байна. Олон улсын экологийн "Blachmith institute” хүрээлэн 300 хотыг сонгон авч судалгаа хийж хамгийн агаарын бохирдолтой 10 хотын жагсаалтыг гаргажээ. Хамгийн их агаарын бохирдсон 10 хотын жагсаалт:

1.    Монгол

2.    ОХУ-ын Дзержинск хот

3.    Африкийн Замби улсын Кабвэ

4.    Перу улсын Ла-Оройна улс

5.    Хятадын Линфин хот

6.    Киргизийн Майли-Сай хот

7.    ОХУ-ын Норилск хот

8.    Энэтхэгийн Ранипет хот

9.    ОХУ-ын Руднай хот

10.    Украйны Чернобыль


Жагсаалтын эхний аравт
Оросын гурван хот оржээ. Үүнд:

•    Дзержинск нь зэвсгийн үйлдвэртэй оршин суугчдын нь дундаж наслалт 43. Зэвсэг үйлдвэрлэлд ашигласан химийн хорт бодисыг ундны ус авдаг газар хаягдаг гэнэ.

•    Норилск хотод байдал улам аймшигтай. Хүнд үйлдвэрийн төв гэгдэх энэ газар орчныг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ авдаггүй.


•    Жагсаалтын эхний 10-т Зэмбигийн Кабве хот оржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас гаргасан судалгаагаар тэнд хөрсний бохирдолт нь байх ёстой хэмжээнээс хэд дахин их, үүний улмаас хүүхдийн цусан дах хар тугалгын хэмжээ эрс нэмэгдсэн судалгаа гарчээ.

•    Нүүрс олборлолтын төв гэгдэх Хятадын Линфин хотын оршин суугчдын дийлэнх нь хорт хавдар бронхид зэрэг өвчинд нэрвэгджээ.
Агаарны бохирдол нь олон янзын сөрөг үр дагавартай, үйлчлэл нь агаар дахь бодисын концентраци, үйлчлэлийн давтамжаас хамаарч өөр өөр байна. Хорт шинж чанартай бодисуудын үйлчилгээ нь хүн амьтны бие махбодод нэвчих явцдаа хурц буюу архаг хордлого, янз бүрийн өвчлөлийн хэлбэрээр илэрдэг. Үүнээс гадна удам зүйд нөлөөлөх бодисууд хөгжлийн гажуудлыг бий болгодог.


Хүний бие махбодид үзүүлэх агаар дахь хорт бодисын нөлөө


Хорт бодисууд

Хүний биемахбодид үзүүлэх нөлөө



Нүүрс хүчлийн хий

Цусны хүчилтөрөгчийн түгээх механизмийг сулруулж, рефлекст үйл ажиллагааг бууруулж, ухаан алдуулж, амьсгал боогдуулж, үхэлд хүргэнэ. Хар тугалга Цус, мэдрэл, шээс бэлгийн тогтолцоонд нөлөөлж.бага насны хүхдүүдэд сэтгэх чадварыг бууруулж, ясны болон бусад эдүүдэд нөлөөлдөг. Энэ үйлчилгээ удаан хугацаагаар үргэлжлэх юм бол мутац үүсгэж хүний генд нөлөөлдөг.



Азотын давхар исэл

Вирусээр үүсгэдэг өвчнүүдээр (ханиад, томуу, амьсгалын замын цочмог өвчнүүд) амархан өвдөж, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл зэрэг өвчнүүдээр өвдөнө.
Озон Амьсгалын замын эрхтэнүүдэд нөлөөлж, хөхүүлэн ханиаж, элгийг устгаж, зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, багтраа, гуурсан хоолойн үрэвсэл өвчнүдийг сэдрээнэ.



Хорт хаягдалууд

(металлууд) Янз бүрийн хавдрын өвчнүдийг үүсгэж, бэлгийн тогтолцоонд нөлөөлж, янз бүрийн төрөлхийн гажиг өвчнүүдийг үүсгэнэ.



Цахиурын давхар исэл

SI02 агуулсан тоосонцор уушгины хүнд эмгэг болох силикозыг үүсгэдэг.



Форм альдегид

Их хэмжээтэй байхдаа нүд, амьсгалын дээд замыг цочроох, багтраа, хорт хавдарт үүсгэж болзошгүй байдаг.



Бенз

(а)перин, кадьми, кобалт Эдгээр бодисууд бага хэмжээгээр нилээд удаан хугацааны дараа цус төлжилтийг дарангуйлах, хавдар үүсгэх, биемахбодын эсэргүүцлийг бууруулах үйлчилгээтэй.



Мөнгөн ус

Мөнгөн ус агуулсан тоос мутаци үүсгэх чадвартай, бие махбодын эсүүдэд генийн өөрчлөлтүүд үүсгэдэг.



Хөрсний бохирдолт

Химийн хорт нэгдлүүд хөрсөнд концентрацитай орвол хөрсний өнгөн давхарга амархан бохирдож, хөрсний организмуудыг хөнөөдөг. Үүний үр дүнд хөрсний өөрийгөө цэвэршүүлэх чадвар алдагдаж, хүн, амьтан, ургамалд ихээхэн хортой нөлөө үзүүлдэг. Жишээ нь: хүчтэй бохирдсон хөрсөнд гэдэсний хижиг, урвах хижиг үүсгэгчид 1,5 жил хүртэл амьдарч чаддаг, гэтэл цэвэр хөрсөнд 2-3 хоног амьдардаг.

 

Хөрсний бохирдуулагч гол зүйлүүд үүнд:


Химийн хор пестицид

Дэлхийн жил бүр сая гаруй тонн ургамлын өвчин, хорлогчдын эсрэг хэрэглэдэг химийн хор пестицид үйлдвэрлэдэг ОХУ-д 100мян тонн пестицид хэрэглэж байна. Жилд 1 хүнд 1 кг орчим пестицид оногддог. Эрдэмтэд хорны үйлчлэл нь зөвхөн хүн, ургамал амьтанд нөлөөлөөд зогсохгүй байгалийн нөхөн сэргээгдэх үүрэг, үйл ажиллагааг эвдэж байгааг тогтоожээ.



Эрдэс бордоо

Хөрсөнд азот, суперфосфат болон бусад бордооноос нитрат, сульфат, хлоридын давс зэрэг нь хөрсөнд шилждэг. Нитрит их хэрэглэхэд хөрсний хүчилтөрөгч багассаны улмаас агаарт азот болон метан дутуу исэлддэг. Хүний бие махбодод нитрат 50мг л-ээс илүү орвол шууд хордуулдаг.



Үйлдвэрийн хаягдал

Хөрсийг бохирдуулагч зүйлүүдийн нэг бол үйлдвэрийн хаягдал юм. Үүнээс улбаалан ихээхэн талбай эзэлсэн хог хаягдлын овоолго, үнсэн овоо, хачигдал хадгалах газар олширч байна. Хөрсний хэвийн ажиллагааг алдагдуулахад хий, утааны хаягдал асар их хор хөнөөл үзүүлдэг.



Нефт нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох

Олон улсын экологийн ноцтой асуудлын нэг бол газрын хөрс нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох явдал юм. Жишээ нь: Баруун Сибирь, Волга мөрний дунд ба адаг хэсэг нь нефть дамжуулах хоолойнуудын эвдрэл, гэмтэл, нефть олборлох, технологийн боловсронгуй бус байдал, ослын болон технологийн хаягдал гэх мэтээр бохирдож байна. Баруун Сибирт 5 см зузаан нефтээр хучигдсан 20 мянган га газар байна.

 

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"