сонин mn
5-р сарын 7-10-ны хооронд "Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо" Хайнаньд зохион байгуулагдлаа.
Экспод 69 улс орны 1300 гаруй  аж ахуйн нэгж брэнд, 30 мянга гаруй худалдан авагчид, зочид  оролцжээ. Анх удаа зохион байгуулагдсан экспо ямар учраас олны анхаарлын төвд ийн оров оо? Энэ тухай Хятадын Олон Улсын Радио бичжээ.
Тодруулбал Хятадын Олон Улсын Радио: 
 "Бээжингийн Их сургуулийн Шинэ бүтцийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Линь Ифу хэлэхдээ: "Одоо Хятадад дундаж орлоготой 400 сая хүн амьдарч байна. Энэхүү дундаж давхарга нь АНУ ба Европын дундаж давхаргын  нийлбэрээс давжээ. Орлогын түвшин өсөхийн хэрээр хүн бүрийн тансаг хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байх болно" гэжээ.
 
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн дэд захирал Лун Гүөчян: Одоогийн байдлаар Хятадын иргэдийн хэрэглээний түвшин 40% -иас бага байгаа нь Хятад улстай ижил түвшний хөгжилтэй орны эдийн засагтай харьцуулахад мэдэгдэхүйц бага, зарим хөгжингүй орнуудаас ч маш бага байна. Энэ нь Хятад Улсын хэрэглээний эрэлт хэрэгцээг өргөжүүлэх асар их боломж байгааг харуулж байна" гэсэн байна.
 
Мөн Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн ерөнхий эдийн засагч Чень Веньлин: "Энэхүү экспо нь олон улсын болон Хятадын дотоодын өндөр чанартай өргөн хэрэглээний барааны нөөцийг нэгтгэж, эрэлт хэрэгцээг идэвхжүүлэн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, цоо шинэ хэрэглээний эрэлтийг бий болгох, дотоодын хүчирхэг зах зээлийг бий болгоход тус дэмжлэг үзүүлж, Хятадын зах зээлийн ногдол ашгийг байнга бий болгож байна" гэсэн аж.
Уг экспод оролцсон тансаг зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, тансаг дарсны үйлдвэрүүд, тусгай загварын савхин эдлэл,  гадаадын шинэ дарвуулт онгоц зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн байнга өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг илэрхийлэхийн сацуу хэрэглэгчид брэндүүдийг илүү их сонирхож буйг харуулж байгаа бөгөөд хэрэглээний чиг хандлага, түүний дотор Хятадын дотоодын хэрэглээ нь зах зээлийн шинэлэг эрч хүчийг сэлбэж байна" гэсэн байна.
 
Г.Бямба