sonin.mn
МОСКВА. /TASS/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ даваа гарагт хуралдаж, Зүүн Иерусалим дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэж “Reuters” агентлаг дипломат эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.
Эх сурвалжуудын мэдээлснээр, энэхүү уулзалтыг Тунис, Ирланд, БНХАУ Эстони, Франц, Норвеги, Нигер, Сент-Винсент ба Гренадин болон Вьетнам улс санаачилжээ.
 
 
Зүүн Иерусалим дахь хурцадмал байдал дөрөвдүгээр сарын дунд үеэс даамжирч эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 7-нд  Ариун сүмийн уул, Шейх-Жаррах хороолол гэсэн хоёр газар Израилын хилийн цагдаа нар болон палестинчуудын хооронд мөргөлдөөн болсон байна. Израилын шүүхийн шийдвэрийн дагуу хүчнийхэн араб гэр бүлүүдийг Шейх-Жаррахаас албадан гаргаж байгаа бөгөөд энд нутгийн ард иргэдийн эсэргүүцэл, ширүүн мөргөлдөөн дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш үргэлжилж байгаа аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг