sonin.mn
Азийн Хөгжлийн Банк  энэ сарын 28-нд “2021 оны Азийн хөгжлийн тайлан”-г гаргалаа.
 
Уг тайланд: "Дэлхийн эдийн засаг сэргэж, вакцинжуулалтын ажил анхны үр дүндээ хүрэхтэй зэрэгцэн, Азийн хөгжиж байгаа эдийн засгийн секторын өсөлт 7.3 хувьд хүрэх төлөвтэй байна" гэжээ.
 
Мөн уг тайланд: "дэлхийн эдийн засгийн эргэлт  нэмэгдэхтэй зэрэгцэн боловсруулах аж үйлдвэр сэргэж, экспорт нэмэгдэх зэрэг нь Азийн хөгжиж байгаа эдийн засгийн секторт өсөлт авчирна. Хятадын эдийн засаг 2021 онд 8.1 хувь, 2022 онд 5.5 хувиар өсөх төлөвтэй байна" гэсэн байна.
 
Г.Бямба