ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-наас зохион байгуулдаг нөөдрийн хэвлэлийн хуралд оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
-Хатуу хөл хорио гэж ер нь юу вэ?
-Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэхүү арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 удаа хөл хорио тогтоож байсан. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 10-наас эхэлж, 15 хоног хөл хорио тогтоосон. Энэ удаагийн хөл хорионы үед иргэдийн эмийн сан, хүнсний дэлгүүр явах зэрэг хөдөлгөөн буураагүй. Хөл хорионы дараа өвчлөл ихэсдэг дүр зураг харагдаж байгаа юм.
Шинжилгээнд илрэх эерэг үзүүлэлт 5 хувьтай байсан, бол сүүлийн долоо хоногт 9 хувь болсон.
Иргэдийн зорчилт хөдөлгөөний графикаас харахад, өнгөрсөн жилийн эхний хөл хорионы үед хөдөлгөөн "хасах үзүүлэлт"-тэй байсан. Цагаан сарын үеэр мөн 40 хувийн хасах үзүүлэлттэй байгаа бол, одоогийн хөл хорионы хөдөлгөөн эерэг утгатай байна.
Хөл хорио энэ сарын 25-нд дуусвал хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжилбэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй байна. Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэхээр байгаа юм. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.
-Хөл хориог сунгасан ч хөдөлгөөн эерэг утгатай байвал тохиолдлын тоо буурах уу?
-Хөл хорионы үед хөдөлгөөн хасах утгатай байж өвчлөл буурч, үр дүн гарна. Тиймээс хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, хүмүүс хоорондоо аль болох уулзахгүй, гадуур гарахгүй байх хэрэгтэй.
-“Астразенека”-гийн вакцин ирсэн үү?
-“Астразенека” вакцины 50 мянга гаруй тун өнөөдөр ирнэ. Хоёр дахь тунг цагдаа, онцгой зэрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилчдад хийнэ.
-ХӨСҮТ-ээс хориог сунгах саналтай байгаа юу?
-Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй. Хэрвээ хөл хориог энэ сарын 25-нд дуусгавал эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом буурна.
Сэтгэгдэл0
Хориогоо зев зохион байгуулж чадахгуй байж хорио сунгаад яахав дээ. Хорио нэртэй хотоор дуурэн зугаалга болж байна. Ажлаа хийж чадахгуй байж менгее нэхнэ. Тангараг ергесен та нар дайны байдалд байгааг ойлгоод дуугуй ажлаа хий. Хуцахаас еер чадваргуй новшнууд
Хол хориог бур 6 сарын 1 хуртэл сунгаа Тэгвэл унэхээр ковидгуй зун болж магад
ТӨРД ажилладаг хүн бүр хориог дэмжиж байгаа
Хол хорионы уед зугаалаад байгаа бол хохь нь болохоос яахав дээ Насанд хурсэн хумуус цагдаагаар заавал мануулах албагуй ш дээ 25 аас 44 насны 7 мянган хун халдвар авчихсан ш дээ Тэд хуухдууддээ хогшчуулдээ халдвар тараагаад байна Тэдний зарим нь яах че аргагуй ажил дээрээ халдвар авсан Зарим нь тэнэж байгаад авсан шуу Залуучууд хогшуулээ хамгаалаачээ
Нөгөө онгироод бахархаад байдаг нүүдэлчний соёл иргэншил маань ийм үед ёстой гай болж байна даа. Монголчууд бид дэлхийн хамгийн энх цэгцгүй арчаагүй ард түмэн гэдгээ харуулж бна
Нэг мөсөн сунгах нь дээрээ ингэж бай байн хэсэг хэсэгээр нь сунгах нь хаана хаанаа зовлонтой түвэгтэй юм.хэдхэн хоног тэвччих хэрэгтэй бна.
Зусланд гэр бүлээрээ тусгаарлагдсан. Хүнсээ 14 хоногоор тооцож авсан. Зуслангийн хүнсний дэлгүүрүүд үнэтэй, бараа нь найдваргүй. ОДОО дахиад хөл хориог сунгавал яах билээ. Мэдээж төрд ажилладаг хүмүүс хоёр гараа өргөөд хориог дэмжиж байгаа даа.
Одоо хэрэгжиж байгаа хөл хорионы ҮР ДҮН АЛГА гэж болохоор байна. Өдрийн орлогоороо амьдардаг иргэд цаашид яаж амьдрах вэ. Ямар нэг шийдэл гарц, ядаж санал болгох зүйл байна уу.
сөрөг гэсэн бичиг зарснаас болж тархсан байхоо
АНУ, Орос,Хятад ,Израйль улсуудад хүмүүс зүгээрл ажил төрлөө хийгээд хажуугаар нь Вакцинжуулалтай идэвхитэй хийгээд Энэ хооронд Ковид 3- дахин буураад зарим оронд маскгүй явж болохоор болж байгаа туршлагыг судлаад хөл хориог цуцлах хэрэгтэй Та нар сунгана гэнэ биз Энэ нь та нарын хувьд амар хялбараар ажилаа хийх гэсэн амин хувиа хичээсэн ажил болж байна
66 д хариулая Эмч нар амар хялбар ажиллах гэж сунгах гээд байгаа юм бишээ Ямар бэрхшээл гарч байна гээч Эмнэлгууд ачааллаа дийлэхгуй байгаа учраас заримыг нь гэрт нь эмчилж байна Гэтэл тэдний зарим нь маш тургжн хундэрч хэд хэдэн хун гэртээ нас барлаа Наад зах нь гэртээ эмчлуулж байгаа хумуусийн хуухдууд гадаа тоглож бусаддаа халдвар тараагаад байна Яоорсдоо шинж тэмдэггуй Тийм учраас халдвар асагсадын тоог эрс бууруулах хэрэгтэй байгаа юм
Тэгээд яах гэж анхнаасаа 14 хоног гэж хугацаа заасан юм. Бид ямар та нарын тоглоом уу.
horihoos oor yu ch medehgui. ogtsor
2-р эмнэлэг дээр тусгай журмаар цөөн тооны хүмүүст вакцинжуулалт хийгдэж байна. УИХ-ын гишүүд, дарга нар үндсэндээ хийгдээд дууссан бололтой.
gaduur yag hatuu hol horiotoi yum shig bn uu, oorsdoo yawaad uz dee. holhij l bn. gudamjind, togloom.n talbai dr togloj bn. sogtuu hun ch ih bn. shinjilgee ogoh gj bn gdd boon ocher boognorol, ingej horih yum bol yamarch nemergvi l yum bn. irged ch uhamsar muu bn. hunii toloo amidarch bga yum shig, hun ovchin naasan yum shig handaj bn. arai oor arga hemjee awahgvi bol haldwar buurahgvi yum shig ee...
үхсэний чинь хөл хорио сунгах, та нар өвчнөөр мөнгө их олж бга шүү. та нарыг л хоривол таарна
Та нарын арчаагуй байдал жил сунгаа ч бутэхгуй. Хориог цуцлаад еерсдее еерсдийгее хамгаалаад амьдрах минь! Хилээ нээ, Оросод очоод вакцин хийлгээд ирмээр бн!!!