sonin.mn

Батмөнх даян хаан олон жил өрнөсөн феодалын хямрал тэмцлийг зогсоож Монгол орныг улс төрийн талаар түр хугацаанд нэгтгэсэн боловч захирсан газар орон, албат ардыг нь түүний үр хойчис тус тусдаа өмч болгон тасдан хуваасны харгайгаар бие даасан хан , ноёд дахин олноор гарч иржээ.

 

Батмөнх даян хааны дараа түүний ахмад хөвүүний үр угсаанаас Монголын хаад болж байсан боловч бүрэлдэхүүнд байсан жижиг ханлигуудын захирагдахгүй хэрэг дээрээ бие даан оршин байжээ. Монголын эртний заншлаар язгуур Монгол өлгий нутаг, төрийн гал голомт Ар Монгол Халхыг Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзэд өмч болгон өгчээ.

 

Халх гэдэг нэр томьёо чухам хэдийд хэрхэн гарсан, утга учир нь юу болох нь хараахан бүрэн тодорхой мэдэгдэхгүй боловч Даян хааны шадар зургаан түмэний магтаалд

“Халх" гэдэг нэрийн учрыг тодруулсан нэгэн зурвас мэдээ байх нь:

Хангай ханд сууж

Харин ирэхийн хайгуул болсон

Халуун аминд түшээ болсон

Халх түмэн гэжээ (“Зуун билэг оршибай” Ц.Д)

Үүнээс үзвэл Халх түмэн Монгол Улсын хайгуул халхавч болж эх нутгаа сахин хамгаалах чухал үүрэг бүхий байснаас “Халх" гэдэг нэршил үүсчээ. “Шар тууж”, “Эрдэнийн эрхи” зэрэг бичигт Халх анх Гэрсэнзийн өмч нутаг болсон тухай сонирхолтой зүйл өгүүлсэн байна. Халхыг Батмөнх даян хаан, түүний бага хатан Жимсгэн хатнаас төрсөн их хөвгүүн Гэрэболдын захиргаанд өгсөн боловч тэр нь Халхад ирээд хэтэрхий хатуу догшин авирлаж, ард олны санал сэтгэлийг алдагдуулах байдал гаргасан учир халхчууд түүнээс жигшин буцаан явуулж, оронд нь түүний отгон дүү Гэрсэнзийг бага балчир байхад нь авчирч, Халхын чонос овгийн эзэн Удаболд гэгч хөвгүүнчлэн асарч байгаад хожим Халхын эзэн болгосон гэжээ.

 

Монгол эх сурвалж бичгүүдэд Гэрсэнзийн Халхыг захирах болсон үеийн талаар ямар нэгэн мэдээ баримт огт дурдахгүй байгаа нь Гэрсэнз цөөн жил Халхыг захирч, тэр хугацаанд онцын үйл явдал гаргасангүй бололтой. Гэрсэнзийг тэнгэрт хальсаны дараа түүний их хатан Хатанхай Халхыг долоон хөвгүүндээ хуваарилан өгч захируулах болсноор Халх долоон хэсэг болон бутарч Халх долоон хошуу гэгч үүнээс үүсэв.

 

Халх нь мөн дотроо зүүн, баруун гар хуваагдаж, зүүн гарыг нь Гэрсэнзийн гуравдугаар хөвүүн Ноонох үйзэн ноён захирч Туул голын сав нутгийн захаар нутаглан байв. Баруун гарын нутаг нь Хангай уулаар савлаж, Гэрсэнзийн ахмад хевгүүн Ашихай дархан хунтайжийн ач хүү Лайхур захирч байжээ. Гэрсэнзийн угсааны ноёд ер нь эхэндээ хан цол зүүж байгаагүй байна.

 

Халхын зүүн гарыг захирч асан Ноонох үйзэнгийн ахмад хөвүүн Абтай нь түбдийн гуравдугаар далай лам Содномжамцаас “хан” цол олж ирснээс эхлэн Абтай Түшээт хан гэж нэрлэгдэх болжээ. Үүний дараа Халхын зүүнгарын бас нэг захирагч, Хэрлэнгийн сав нутгаар нутаглан сууж асан Гэрсэнзийн тавдугаар хүү Аминдуралын ач хүү Шолой гэгч биеэ “хан” өргөмжилж Шолой Сэцэн хан гэж алдаршжээ.

 

Баруун гарын эзэн Лайхурын хүү Субадайн үед Засагт хан гэдэг болжээ. Ийнхүү халхад бараг нэгэн зэрэг Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гэсэн гурван ханлиг бий болсон байна. Өвөрмонгол тэр үед Цахар, Хорчин, Ордос, Түмэд, Харчин зэрэг хэдэн жижиг ханлиг болон хуваагдаж байв. Халх Монгол ба Өвөрмонголын эдгээр ханлигууд буюу Зүүн Монголыг нийтэд нь Зургаан түмэн буюу Зургаан улс гэж тэр цагт нэрлэж байжээ.

 

Баруун Монгол мен л улс төрийн тархай бутархай байдал зонхилж байжээ. Ойрадыг товчлон захирсан хан байсангүй. Хошууд, Цорос, Дөрвөд, Торгууд зэрэг аймгуудыг үе улиран угсаа залгасан ноёд толгойлон байжээ. Монголын хаан ширээнд тэр цагт Лигдэн(1592-1634) байв. Лигдэн хаан жижиг ханлигуудын биеэ даасан тусгаар байдпыг устган тэдгээрийг эрхэндээ бүрэн оруулан нэгтгэн захирахыг чухалчилж байв. Энэ зорилгоо биелүүлэхээр Лигдэн биеэ бүх Монголын хаан гэж нэрийдэн элдэв ихэмсэг цол хэргэм (Дөчин түмэн олныг захирсан Монгол Улсын эзэн баатар Чингис) хэрэглэж байжээ.

 

Гэвч энэ үед Монголын феодалын жижиг улс ханлигууд улс төр, эдийн засгийн талаар бие даасан байдлыг хадгалахыг эрмэлзэж байсан тул толгой даасан феодалуудыг өөрийн эрх захиргаанд хүчээр дагуулан оруулахгүйгээр бүх Монголыг захирсан хаан нэгэнт болж чадахгүй байжээ. Саган сэцэн энэ тухай нэгэн бүлэг сонирхолтой зүйлийг өгүүлсэн нь:

“Таван зуун цөвийн цаг ойр болсны тул зургаан их улсад тархаж суусан Даян хааны үр, хаадын ургууд ба ханлигуудын их улсад төреөс этгээд үйл явдал олон болсонд тайван төрөөр эрхэндээ оруулан ядаад, үлгэрлэвэл эртний хуучин үлгэрт хаан хилэгнэвээс төр юугаа эвдэнэ, заан хилэгнэвээс хот юугаа эвдэнэ гэсэн мэт. Хааны гэгээн сэтгэлд унтуун төрснөөр зургаан их улсыг дайчин төрөөр хураагаад . . гэх зэргээр бичсэн байна.

 

Үүнээс үзэхэд Лигдэн хаан “тайван төрөөр” эе аяар нэгтгэхийг бодсон боловч толгой толгойгоо даах гэсэн монголын феодалууд зүйл зүйлийн өө сэв эрэлхийлэн, хаант төрийн захиргаанаас гарахыг оролдож нэгдсэн улсыг бутраахыг эрхэмлэж байсан учир тэднийг “дайчин төрөөр" буюу цэргийн хүчээр хурааж нэгтгэх бодлого явуулсан ажээ.

 

Зүрчид Алтан улсыг үндэслэсэн манчаарай омгийн Нурхач(1575-1626) гэгчийн угсааны хаад дээрх нөхцөл байдлыг далимдуулан Монголын ноёдыг зүйл бүрийн аргаар биедээ ойртуулан татаж эхэлсэн байна. Үүний үр дүнд 1624 онд хорчин, дөрвөд, жалайд, горлос тэргүүтэй аймгууд Манжийн талд урван дагажээ. Дараа жилээс нь Өвөрмонголын феодалууд болох асуд, найман, баарин, жаруд, оннигуд, хишигтэн зэрэг аймгийн эзэд удаа дараагаар Манжид даган оржээ.

 

Удалгүй Лигдэн хааны эсрэг эвсэлд түмэд, юншиэбү, ордос, авга зэрэг аймгууд нэгдсэн байдаг. Манжийн хаан Лигдэнг доройтсоныг тохиолдуулан бүрмөсөн цохихоор шийдвэрлэж 1632 онд үлэмжхэн цэрэг авч Хянганаар давж Цахарын нутагт цөмрөн орсонд Лигдэн огт бэлтгэлгүй байсан тул албатаа авч баруун тийш Хөх нуурын зүг буруулсан ажээ. Хөх нуур бол тухайн цагт Монголын тэргүүн зэргийн нутгуудын нэгэнд ормоор газар болно.

 

Байгалийн хувьд тохиромжтой, тэндээ тусгаар орших, улмаар Түвдийг эзлэн авах замаар сэргэн босоход зохимжтой газар мөн байжээ. Гэвч Лигдэн хаан асар удалгүй 1634 онд цэцэг өвчнөөр өөд болжээ. Халхын зарим хэсэг феодалууд Лигдэн хааны тэмцэл бол нийт монголын тусгаар тогтнолын тэмцэл мөн болохыг ухамсарлан ойлгож түүнийг дэмжих бодлогыг тууштай баримталж байв.

 

Цогт тайж бол Гэрсэнзийн гуравдугаар хөвүүн үйзэн ноёны хүү Бахрайн хошуучийн хөвүүн бөгөөд түүхэнд түмэнхэн Цогт хунтайж, цөхүр Цогт хунтайж гэсэн байдаг. 1637 онд Цогт цөхүр нь шашны урсгал хоорондын зөрчлөөс үүдсэн тэмцлийн хөлд Ойрадын Хошууд аймгийн Гүш хан Төрбайхын цэрэгтэй хийсэн тулаанд үрэгдсэн гэдэг. 1636 онд Өвөрмонголын 16 аймгийн ноёдын чуулганаар Манжийн эзэн Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.

 

Абахай улсынхаа нэрийг Умардын Алтан улс гэж байснаа өөрчлөн Чин(ариун) улс гэж нэрийдэх болсон байна. Манж нар Өвөрмонголын феодалуудад албат харъяат, газар нутаг хуваахдаа эхлээд тэднийг хошуу засаг өргөмжилж, манжийн төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийн зэрэг дэвээр ван, бэйл, бэйс, гүн гэх зэрэг цол хэргэм шагнаж, жил бүр пүнлүү хэмээх мөнгө, торго олгох болсноос гадна монголын феодалын хуучин цол хэргэмийг цөм хүчингүй болгон устгажээ.

 


Халхын феодалууд нэг бол Зүүнгарын хант улстай хүчээ нэгтгэж, харин түрэмгийллийг шийдвэртэй эсэргүүцэн тэмцэж тусгаар тогтнолоо хамгаалан үлдэх, эсхүл Манжийн байлдан дагууллын өмнө буун өгөх салаа замын бэлчирт тулж очсон байлаа. Тэдэнд шинээр хүчирхэгжин буй Манж улсын өмнө сүр хүчин үзүүлж, түүний түрэмгийллийн бодлогыг бүрмөсөн няцаан хариулах хүчин чадал хараахан байсангүй.

 

Иймээс Халхын хангууд Манжтай хөрш орны ёсоор найртай харилцаа тогтоож байгаад хоорондынхоо эе эвийг засаж хүчээ нэгтгэх арга сүвэгчилж байжээ. Тэр үед Халхын феодалууд тусгаар тогтнолоо хамгаалан үлдэхийг эрмэлзэхдээ Манжтай эвлэрэх замаар харилцаад зогссонгүй, бас мэс зөрүүлэн тэмцэж ч үзсэн байдаг. 1637 онд Засагт хан Субадай Манжийн мэдэлд байсан Хөх хотыг нэгэн удаа цэргийн хүчээр уулгалан довтолж байжээ.

 


Халхын хангуудаас ӨвөрМонголын зарим ноёдыг өөртөө татаж хүчээ нэгтгэхийг ч зорьсон юм. Сөнид(Сүнид)-ийн Тэнгис ван, Тэнгэдэй дүүгийн хамт Манжийн эсрэг босож Халхад түшихээр ойн гарсан байдаг. Тэдний араас Манжийн хаан Өвөрмонголын хорчин, урад, дөрвөд аймгийн ноёдын цэргийг оролцуулан үлэмжхэн хүчээ оруулдаг.

 

Сэцэн хан Шолой өөрийн хүү Бямбад гурван түмэн цэрэг өгч, Түшээт хан Гомбодорж өөрийн үеэл дүү Рахулдалай ноён, түүний хөвүүн Абаху мэргэн нарт хоёр түмэн цэрэг захируулан тосон байлдсан боловч дийлэгдэн ухарчээ. Сөнидийн Тэнгис ноёныг дэмжсэн Халхын хангуудын цэргийг цохисны дараа 1646 онд манж нар Халхаас цэргээ буцаан гаргажээ.

 

Халхын феодалууд Манжийг эсэргүүцэх тэмцэлдээ өвөрлөгч хошуудыг тухиран хөдөлгөх оролдлого тийнхүү бүтэмжгүй болсон авч, 1640-өөд оны үед Манжийн түрэмгийллийг элдэв аргаар мөчирхөн тэмцэх зорилгоосоо ухарсангүй. 1647 онд Засагт хан Субадайгаас Манжийн хаанд эсэргүүцсэн нот бичиг илгээж байв. Халхын гурван хангууд сөнид Тэнгис ноёныг барьж өгөх шаардлагыг үл хэрэгсэн, харин ч халхаас дагаж орсон зарим нэгэн дагаж орогсдыг эргүүлэн нэхэмжлэн шаарджээ.

 

Халхын хангуудаас зарим нь Орос улсаас тусламж олохыг эрмэлзэн Москвад элч заран илгээж байв. 1646 онд Халхын хоёр хан Манжийн эсрэг тулалдаж байхад халхын зарим ноёд ч зүгээр суусангүй, Түшээт ханы ойр төрлийн тайж Эрх цөхүр ноён Манжийн захиргаанд байсан Баарин аймгийг уулгалан үлэмж тооны хүн, мал олзлон авч байжээ. 1650 онд Засагт хан аймгийн Омбо-Эрдэнэ тайж мөн л Хөх хотыг уулгалан довтолжээ.

 

Түшээт хан, Сэцэн хан нар Тэнгисийг өмгөөлөн дэмжсэнээс үүдсэн будлианыг зохицуулахаар 1648 онд Засагт хан Субадай өөрийн биеэр Манжийн хаантай уулзсан боловч амжилтыг олсонгүй. Халхын гурван ханы нэгдсэн оролдлого нэгэнт бүтэмжгүй болмогц Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой нар Манжид найрамдахыг зөвшөөрчээ. 

 

Энэ нь Тэнгисийг шууд дэмжиж, Манжийн цэрэгтэй зэвсэг зөрүүлэн байлдаж байсантай зэрэгцүүлбэл алхам ухарсан зүйл боловч Манжтай дахин цэрэглэн байлдахад Халхын ноёд хоорондоо бүрэн эв нэгдэлтэй байж чадаагүй учир, хүч чадал дутагдах нь зайлшгүй тул Манжийн бодлогод хаалт болгох зорилго хадгалсан зүйл байжээ.

 


Ойрадууд Монголын бага хаадын үед хаант төрийн захиргаанд багтаж тайш нарын мэдэлд явсан боловч мөн л халхын ханлигуудын адил нэлээд тусгаардуу байдалтай болж, Цорос, Дүрвэд, Торгууд, Хошууд хэмээх дөрвөн гол омгоос бүрдэж “Дөрвөн Ойрад" гэгдсэн хэвээр байжээ. Цорос нь Или мөрний хөндийд, Торгууд нь Тарвагатайд, Дүрвэд нь Эрчис мөрний савд, Хошууд нар Хамилын орчимд тус тус нутаглан сууж байв.

 

Хархулын Хотогчин баатар хунтайж (1634-1663) Ойрадын тайшийн тушаалд дэвшсэний дараа ноёдын тэмцэл сөргөлдөен хурцдан Ойрадын нэгдсэн ханлиг байгуулахыг эрмэлзсэн бүлэглэл ялсан байна. Эл тэмцлийн явцад торгуудын Хоо өрлөг ноён 50 мянга гаруй өрх буюу 25 түмэн хүн амыг дагуулан баруун Сибирийн өмнө захын нутгаар дайрч Ижил мөрний газраа суурьшсан байна.

 

Хошуудын Хөндлөн убаш тайж мөн гурван мянган өрх хүн амаа дагуулан Алтайгаас Ижил мөрний газарт өнөөгийн Халимагулсын нутагт очиж суурьшжээ. Хошуудын Гүш хан Иөрбайх ноён харьяат албатаа дагуулан Хөх нуурт нүүдэллэн оджээ. Хотогчин баатар хунтайж уул нутгаа орхин гарсан торгууд, хошууд нарын араас нэхсэнгүй, Ойрадын хүчирхэг ханлигийг байгуулжээ.

 

Баатар хунтайж нь монгол угсаатны тусгаар тогтнолыг хамгаалах явдал эрхэм зорилт болон тулгарсан үед энэ талаар хамгийн алсын хараатай хандаж , чухал арга ухаан сүвэгчлэгчдийн нэг байжээ. Түүний санаачлагаар 1640 онд Тарвагатайн Улаан Бураа хэмээх газар Халх, Ойрад ноёдын чуулган болжээ. Чуулганд Засаги хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий ноёд, Ойрадын Эрдэнэ баатар хунтайж, Хошудын Гүш хан Төрбайх, Хөндлөн убаш нарын зэрэг халх, ойрад, Ижил мөрний торгууд, Хех нуурын монгол ноёдын төлөөлөгчдөөс бүрдсэн 28 том ноёд оролцсон байна.

 

Чуулган нь Монгол Улс үнэн хэрэг дээрээ бие даасан ханлигууд болон хуваагдаж, тус орны гадаад дотоод байдал бачим түгшүүртэй болсон цаг мөчлөгт харийн дайсны өнгөлзлөгийг тас цохих хэрэгт монгол үндэстний хамтын чармайлтыг зохион байгуулах    гол зорилтыг хадгалан хуралджээ. Цаазын бичгийг оролцогсод санал нэгтэйгээр баталсан байна. Энэ цааз нь түүхэнд “Монгол-Ойрадын хууль”, “Дөчин дөрвөн хоёрын их цааз” гэх зэргээр нэрлэгдэн алдаршжээ.

 

Дөчин түмэн монгол, Дөрвөн    түмэн ойрадын хамтран тогтоосон цааз гэсэн утга илэрхийлж байснаас ийнхүү нэрлэгдэж байжээ. Цаазын бичгийн гол агуулга нь ноёдын хоорондын харилцааг зохицуулж, харьяат хамжлагаа захиран баримтлах эрх хэмжээг хуулийн үүднээс улам бататгах, харийн түрэмгийллийн эсрэг монголчуудын хамтарсан хүчийг зохион байгуулах гол асуудлыг тусгаж байжээ.

 


Халх Монголын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө чин эрмэлзлэл тавьж элдвээр оролдож байсан Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан өвгөн Шолой нар 1650-аад онд бараг нэгэн зэрэг хальсан ба Засагт ханы сууринд шинэ залуу хан суусан зэрэг нь Халхын улс төрийн байдалд сүрхий эргэлт гаргахад хүргэжээ. Шинэ Түшээт хан Чахундорж нь Халх, Ойрадын нийтийн чармайлтыг нэгтгэхэд чиглэсэн 1640 оны чуулганы шийдвэрийг зөрчиж, Халхын баруун, зүүн гаруудын хооронд хямрал будлиан дэгдүүлсэн төдийгүй, Зүүнгарын улстай нөхөрсөг харилцахын оронд дайсагнасан бодлого явуулж эхэлсэн байна.

 

1661 онд Засагт хан Норовыг хальсаны дараа Засагт ханы ширээний төлөөх хямрал нь Халх, Ойрад, Манжийн хоорондын тэмцэл болон өрнөсөн байдаг. Мөн Түвдийн Далай лам ч түүнд нь хутгалдан оролцох болжээ. Манжийн хаан уг үймээнийг ашиглан Халхыг эзлэн авах, Галдан бошгот Халхыг өөртөө нэгтгэх, Далай лам шашны эрхээ бэхжүүлэхийг тус тус зорьж байв.

 

1686 онд Түбдийн Далай ламаас Халхад Галдан хийдийнхээ ширээт гавьжийг, Өөлдөд Цэцэг хамбыг, Манжийн Энх Амгалан хаанаас Халхад эрхэлсэн сайд Арнай нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг ирүүлсэн байна. Тэр хүмүүс Халхын феодалын чуулганыг Заг Байдрагийн нутагт Хүрэн-Билчир хэмээх газар хийлгэжээ. Уг чуулганд Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Норов, Засагт хан Шар, Сайн ноёны Шамба засаг, Түшээт ханы дүү Сэдшир бэйл, Засагт ханы ойр төрлийн тайж Саран ахай, Пунцагравдан нарын зэрэг 60 гаруй хүмүүс оролцжээ.

 

Түүнчлэн Ойрадын Галдан бошготын төлөөлөгчид ч байлцжээ. Хүрэн-Билчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдэн, үндсэндээ 1640 оны Халх- Ойрадын чуулганы шийдвэрийг сэм хүчингүй болгосноор тэдний холбоог бүрмөсөн таслан, Халхын ноёдын хямралыг түр намжаах алхам хийж, Халхыг Манжийн нөлөөнд гүнзгий оруулж улмаар Зүүнгарын эсрэг тавих үүрэг зорилт бүхий байсан байна.

 


1688 оны намар нэг талаар Ойрадын Галданд хөөгдөн шахамдагдсан, нөгөө талаар Манжийн Энх Амгалан хааны зүгээс хяхан хавчсан хүнд бэрх нөхцөлд Сөнид аймгийн нутагт Ар Элстэй хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан, Өндөр гэгээн тэргүүтэй Халхын нөлөө бүхий хэсэг том феодалын чуулган болжээ. Тус чуулган дээр Халхын феодалууд тусгаар тогтнолоо хэрхэн сахин хамгаалах, Галдантай яаж харьцах зэрэг амин гол асуудлын талаар хэлэлцсэнгүй, харин Манж улсад дагаж орохыг хэлэлцсэн байна.

 

Жибзундамба хутагт Манжийн төрийг түшихийг ятган сургасныг феодалын олонхи дагаж, тус чуулганаас Халхыг Манжйн захиргаанд орохыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. 1691 оны хавар Энх-Амгалан хаан нь Халхыг Манж улсын бүрэлдэхүүнд баггаан авах ёслолын чуулганыг Долоннуурт хийхээр бэлтгэжээ. Долоннуурт Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн, Сэцэн хан Өмхэй, Засагтханы ойр төрөл угсааныхан гээд 550 гаруй ноёд тайж нар цугларчээ.

 

Мөн өвөрмонголын 49 хошууны нөлөөтэй том ноёдыг ч ирүүлсэн байна. Долоннуурын чуулганаар 1660- аад оноос хойш өрнөсөн Халхын феодалуудын хямрал тэмцлийг Манжид ашигтайгаар шийдвэрлэжээ. Халхын феодалуудын хооронд эвдрэлийн үрийг тарьсан бөгөөд 1688 оноос хойш эзгүй байсан Засагт ханы ширээнд өмнөх Засагт ханы дүү Цэвээнжавыг өргөмжилжээ.

 

Долоннуурын чуулганаар Халхын дээд эзэн нь Манжийн хаан болсон боловч монгол феодалын орон нутгаа захирах эрхийг хэвээр үлдээжээ. Халхын засаг захиргааны зохион байгуулалтад дахин өөрчлөлт оруулжээ. Хошуудын тоог олшруулж, Түшээт ханд 9, Сэцэн Ханд 11, Засагт ханд 7, Сайн ноёнд 7 хошуу байгуулж, Халхыг бүгд 34 хошуу болгож гурван ханд захируулжээ.

 

Сайн ноёны долоон хошууг Түшээт ханд харьяалуулжээ. Гэвч Халхын ноёд Манжид дагаар орох хүсэлт илэрхийлж, Манжийн хаан тэр хүсэлтийг хүлээн авч Халхыг Манжийн харьяат болгох албан ёсны ёслол хийж гүйцэтгэсэн боловч тухайн цаг үед жинхэнэ хэрэг дээрээ Халх нутаг Галдангийн мэдэлд байсан билээ.
Манжууд нь Ойрад ба Хөх нуурын ноёдын зөрчил дээр тоглож Галданг эзгүй хойгуур түүний ач дүү Цэвээнравдан (1697-1727) гэгч Ойрадын нутгийн ихэнхийг эзлэн авсан нь Галданд үнэхээр залруулан засаж болшгүй хохирол учруулсан хүчтэй цохилт болсон юм. Т

 

үүнээс гадна Манж улс 1689 онд Оростой Нерчу хотод яаравчлан гэрээ байгуулж Оросоос тусламж авах Галдангийн оролдлогыг тас цохижээ. Үүний зэрэгцээ Халхын ноёдын цэрэгтэй байлдахад нэлээд их хохирол хүлээсэн, бас дайны урт аялал хийж агт морьд нь цуцсан зэрэг шалтгаанаар шууд Манжийн их цэрэгтэй тулахаас хэсэг хүлээн цаг хожихыг илүүд үзэж байв.

 

Галдангийн цэрэг, Манжийн цэргийн хооронд Тэрэлжийн Зуун модны газар шийдвэрлэх тулаан болжээ. Сурвалж бичигт түүнийг 1696 оны тавдугаар сарын 13-нд  болсон гэж заажээ. Манжийн баруун замын цэргийн жанжин Бэ Ян-гуй нь Тэрэлжид Ойрадын цэрэг хүрапцэн ирж хуарагнан буудалласан мэдээг авмагц гавшгай хэмээх морин ангийг давшуулан Ойрадын цэрэгтэй хэсэг буудалцан байлдаад гэнэт ухарч өөрийн цэргийн хүрээнд дагуулан авчрах даалгавар өгч явуулсан байна.

 

Манжийн цэргийн гавшгай анги гэнэт , ухрахад ойрадууд бэхлэлтээс гарч мөрдөн хөөсөөр Зуун модонд хүрч, улмаар баруун замын их цэргийн галын хүрээнд санамсаргүй оржээ. Манж цэрэг газрын бартаатайг эзлэн Галдангийн цэргийг гурван талаас нь бүслэн хааж уулын өндөрлөгөөс үхэр • буу тавьж, тал бүрээс нь гал нээсэн байна.

 

Манжийн цэрэгт Халхын Сайн ноён Жамба, Түшээт ханы ойр төрөл тайж Гүрших мэргэн жонон зэрэг феодалууд цэрэг авч явсан, мөн Эрдэнэ бандит хутагт, Дархан лам зэрэг хүмүүс тэмээ мориор тусалж байжээ. Галдан Тэрэлжийн Зуун модны газар ялагдсанаас хойш сэхэл авч чадсангүй. Галдан гаднаас тусламж авах нөхцөлгүй, итгэсэн нөхөд нь цөм урван одсон тул тэмцлээ үргэлжлүүлэх хүчин бололцоогүй болж дайсны гарт амьд орохгүйгээр шийдэн 1697 оны гуравдугаар сарын 13-ндхор идэж, 54 сүүдэр дээрээ Ац , Амттай гэх газар бие баржээ.

 


Зүүнгарын төрийн эрхийг барьж байсан Цэвээнравдан, түүний хүү Галданцэрэн (1727-1745) нар засаглах хугацаандаа улсын дотоод гадаад хүчин чадлаа бэхжүүлэх талаар ухаалаг бодпого явуулж байжээ. Галданцэрэнг хальсаны дараа Зүүнгарын ноёд дахин хан ширээ булаалдан тэмцэлдсэний улмаас дотоодын дайн самуун дэгдэж 1755 оны долдугаар сард Зүүнгарын хант улс мөн л харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн мөхөж Манжийн төрийн эрхшээлд оржээ.

 

Зүүнгарын сүүлчийн төрийн эрхийг атгаж агсан Даваачийг дарахаар Манжийн цэрэгт явсан Амарсанаад Зүүнгарын төрийн эрхийг өгөх бодолгүй байгаа Манжийн төрийн санааг олж мэдээд бослого гаргасан , боловч бас л дарагдсан байна. Манжийн цэрэг өөрийн хааны зарлиг ёсоор 1757-1758 оны турш Зүүнгар нутгийн уул, тал шугуй хөвчийг өдөр шөнөгүй шүүрдэн нэгжиж, өөлд нарыг хэдэн зуун мянгаар нь хядаж байв.

 

Манжийн цэрэг Ойрадын хүн ардыг тийнхүү эр, эм, хөгшин залуу, хүүхэд нялхас гэж ялгалгүй дайралдсан бүгдийг нэгд нэггүй хүйс тэмтрэн хядаж байв. Манжийн түрэмгийллийн эсрэг XVII зууны үеэр монгол үндэстний хүчин чармайлтыг нэгтгэж, Монголын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө хамгийн тууштай тэмцсэн хүмүүс бол Цахарын Лигдэн хаан, Халхын цөхүр Цогт хунтайж, Ойрадын Галдан бошгот гурав болно.


Эх сурвалж: БНМАУ-ын түүх