Хэдхэн хоногийн өмнө Францын хэвлэлүүд Мали улсаас дүрвэж ирсэн 22 настай Мамуду Гассамагийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар бичиж байв. Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг аварсан залуу Францын ардын баатар болж, ерөнхийлөгч Макронтой уулзаад зогсохгүй тус улсын иргэншил авсан билээ. Гассама түргэвчилсэн шугамаар иргэний бичиг баримтаа бүрдүүлээд гал сөнөөх албанд 10 сар дагалдангаар ажиллах гэрээ байгуулжээ.
“Дадлагажигчийн сарын цалин 600 еврогоос эхлэх бөгөөд энэ хугацаанд амжилттай суралцаж, шалгуурыг давбал мэргэжлийн гал сөнөөгч болох юм” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Парисын “хүн аалз’’-ын тухай энэ “түүхийг” манайхан гэсэн уншсан.
Харин Монголд усанд живж буй гурван хүний хоёрынх нь амийг авраад өөрөө амиа алдах шахсаны дараа гуравдагчийн ар гэрийнхэн аварсан иргэнийг шүүхэд өгсөн тухай сонсож байв. Өөрийнхөө амиар дэнчин тавьж хүний амь аврахад сайндаа л “Шударга журам” медалиар шагнадаг биз дээ. Тэрийгээ Шадар сайд нь төрийн ордонд дуудаж, сүр дуулиантай гардуулахыг яана.
Асуудлын гол нь аль нь баян, аль нь ядуу орон бэ? гэдэгт биш юм. Харин аль улс хүнээ хэрхэн үнэлдэг, хайрладаг вэ? гэдэгт байгаа юм. Тэр улсад хүний амь гэдэг тийм л үнэ цэнэтэй байх нь. Дахиад нэг хүний амьдралыг аврах хэмжээний. Харин манайд ямар байдаг билээ?
Бас л саяхан хэвлэлээр гарсан мэдээлэл. Дорнодод нэг мянгат малчин зээ хүүгийнхээ үсийг үргээхдээ хурдан морины уралдаан зохион байгуулсан байна. Тавдугаар сарын 18-нд болсон явдал. Харин Засгийн газрын тогтоолоор хурдан морины уралдаан зохион байгуулахыг зургаадугаар сарын 1-н хүртэл хориглосон байлаа.
Гэтэл найранд ирсэн солио галзуу нэг нөхөр хоёр настай хүүхдээ хурдан морины нуруун дээр хүлээд уралдуулсан байдаг. Мэдээж түүнийг нь хэн ч хориглоогүй. (аягүйдвэл бүгдээрээ согтуу байсан биз) Баян-Өлгийд бас нэг казак хээр хөдөө мотоцикл нь эвдэрчихээр гурван настай хүүхдээ “мотоцикл харж бай”' гээд орхиод явсан байгаа юм. Замын унаанд дайгдаад 70 гаруй км давхиад сэлбэг аваад ирэхэд нь хүүхэд нь алга болчихсон байсан. Юу ч гэхэв дээ, монголчууд минь...
Тэгсэн манай төрийн агентлагийнхан (Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн. Яасан ч том нэртэй юм, базардарь гэж) “Хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Биеийн байдал хэвийн байгаа нь тогтоогдсон. Залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан" гэв. Сонсох нээ Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон гэв үү.
Хэрэв уралдааны замд морь бүдэрсэн бол яах юм. Хэрэв морьдын давхилт дунд хүүхдийн тархинд цус харваж амиа алдсан бол яах юм. Хоёрхон настай нялх амьтныг морины нуруун дээр хүлээд уралдуулна гэдэг чинь шууд алахаар санаархсанаас огт ялгаагүй хэрэг гэдгийг яагаад олж хардаггүй юм. Нөгөө хүүхэд хамгааллын хууль энэ тэр нь хаана байна?
Өнгөрөгч долоо хоногт бас нэг эмгэнэлтэй явдал тохиов. 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт даруулж амиа алджээ. Сургуулийн захирал нь “Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг, ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан” гэж ярьжээ. Үгүй, тэр одоо хүүгийн нас барсанд ямар хамаа байна аа. Хүүхэд зүгээр л хөлбөмбөг тоглохоор сургууль дээрээ очсон шүү дээ. Тэр ямар буруутай гэж. Ар гэр нь анхаарал тааруу байсан болохоор магадгүй сургуульдаа хоргоддог, сургууль дээрээ цаг нөхцөөх дуртай байсан байх. (тэр нь түүний амиа алдсаныг зөвтгөх шалтгаан биш биз дээ)
Харин ч тэрнийх нь төлөө илүү анхаарал халамж тавих ёстой байсан юм биш үү?! Хэрэв хүүхэдтэй ажилладаг багш хүн ухаантай юм бол. Ингэхэд одоо үед сургуулийн захирлыг хэн, ямар хүн хийдэг болсон юм. Бидний багад багш хүн, тэр дундаа хамгийн сайн багш п сургуулийн захирал хийдэг, захирал багш гэхээр аав шиг ээ хүндэлдэг, бас эмээдэг байлаа. Одоо ямар гээч махан мануухайнуудаар сургууль удирдуулаад, хүүхдүүдээ хариуцуулаад байгааг мэдэх ч арга алга.
Өчигдөр Боловсролын сайд Ц.Цогзолмаа “Засгийн газрын цаг”-аар мэдэгдэл хийж байна лээ. Сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авна гэж. Тэр нь бас л хэдсэн төгрөгийн торгууль энэ тэр л байх л даа.
Хоёрхон жилийн өмнө Өмнөд Солонгосын нэг сургуулийн сурагчид төгсөлтийн баярын аялал хийж яваад татлага онгоц живж, бүгдээрээ амиа алдахад сургуулийн захирал нь өөрийгөө буудчихаж билээ. Тэр олон эцэг эхийн уй гашууг тэсвэрлэж чадаагүй хэрэг. Гэтэл манай сургуулийн захирал “Угаасаа эрсдэлтэй бүлгийн хүүхэд байсан юм оо” гээд зогсож байдаг. Угаасаа монгол хүний чанар ийм болчихсон юм уу? Эсвэл дандаа адгийн шаарнуудыг нь түүж албан тушаалд тавьдаг юм уу?
Ядаж нэг удаа “Миний буруу. Би ажилдаа хариуцлагагүй хандсанаас, сургуульдаа аюулгүй, найдвартай орчин бий болгож чадаагүйгээс, анхаарал хандуулаагүйгээс хүний сайхан үрийг алчихлаа” гэж хэлээд ажлаа өгч болдоггүй юм. Яагаад заавал ядарсан ч гэлээ үр хүүхдээ алдсан эцэг эхийн, амиа алдсан хүүгийн ар амьдралыг доромжлоод байгаа юм. Ингээд харахаар Монголд хүний амь шиг үнэ цэнэгүй зүйл алга. Монгол хүн болж төрөхөөр... юу гэдэг билээ дээ. Өөр хэлэх ч үг алга...
Б.Сэмүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
БИД ӨӨРСДИЙГӨӨ ГАДНААС НЬ ХАРВАЛ НЭГ ТИЙМ ХАРЖИГНАСАН, ЯАЖ Ч ЭВЭНД ОРУУЛАХ ГЭЭД ОРЖ ӨГДӨГГҮЙ, ЖИРИЙН ТӨМӨР, МОДНООС ӨӨР НЭГ ТИЙМ МАТЕРИАЛ ЮМ ШИГ САНАГДАХ ЮМ.
Энэ бол ардчиллын тарьсан хар гай.
зөь байна. сэтгэл гэж байхгүй болчихоор ийм болдог байх. хайрлах юм юу ч байхгүй.
социализмын үед малын амь нэгт малчин хүний амь хоёрт тавьдаг байсан юм ардчилсан нийгэмд хүний амь нэгт бусад хоёрт тавьдаг гэдгийг социалист школоос салаагүй хүмүүс ойлгохгүй дээ
"адгийн шаарнуудыг нь түүж албан тушаалд тавьдаг " гэдэг үнээн. МАНАН-ы бичигдээгүй хууль юм. Мананы төлөө л сэтгэж байвал мэдлэггүй байх хамаагүй. Сайд дарга нар чинь бүгд тэр захирал шиг л адгийн хүмүүс. Цогзолмаа 1 жил дээд сург.д багш байсан болохоор бид мэргэжлийн багшийг сайдад тавив гэж байсан. Иймэрхүү манантай улсад иргэн болон төрөх заяа чинь дээ.
МАНгаруудын шунал тэнэглэл, арчаагүй байдал улс орныг ард түмэнтэй нь ийм эмгэнэлт байдалд оруулж байгаа юм пзд. зайлаасай
Зөв сайхан бичжээ. Монголчууд хүн биш болжээ. Монголчуудыг үхэр шиг тэнэг гэдэг. Үнээ тугалаад тугалаа сахиад ижилээс салдаг. Монгочууд үр хүүхдээ хаяад явж байна. Алж байна. Өөрийгөө өмөөрч өрөөлийн хүүхдийг буруутгаж байна. Үнээнээс долоон дор тэнэг болжээ.
Зөв сайхан бичжээ. Монголчууд хүн биш болжээ. Монголчуудыг үхэр шиг тэнэг гэдэг. Үнээ тугалаад тугалаа сахиад ижилээс салдаг. Монгочууд үр хүүхдээ хаяад явж байна. Алж байна. Өөрийгөө өмөөрч өрөөлийн хүүхдийг буруутгаж байна. Үнээнээс долоон дор тэнэг болжээ.
Арчаагүй хүн биш амьтдыг албан тушаал (захирал)-д тавьсаны үр дүн нь хүүхдийн амьтай тэнцжээ.
Агуу их Чингис хаан байсан бол МАН-ынхныг гэр бүлээр нь амьдаар нь нүхэнд булаад намын байрыг нь газартай тэгшлэх байсан.
яг ингэж боддог шүү.энэ улс орныг аврах нэг ч амьтан алга гэж үү дээ. бид хоорондоо мэрэлцэж бие биенээ муулж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр сууж байгаад л дуусах нь. тэр хүү эмээдээ л хэрэгтэй хань болж байж. өөр хэнд ч хэрэггүй.ядуу учир тэр захиралын хувьд хүн биш юм байна. төр нь тоохгүй. ёстой л азгүй амьтны үр байж дээ. монгол оронд дахин бүү төрөөсэй. өөр сайхан оронд сайн аав ээжид хүн болж төрөөрэй. нялх балчир хүний үр минь.
Энэ бол ардчиллын тарьсан хар гай.
Лью Дао Шы 103.111.68.3 гэх эргүү орк мал аа!!! Энэ хүү яагаад харамсалтайгаар амиа алдсан вэ гэхээр хөл бөмбөгийн хаалганых нь нэг талын тулгуур төмрийг нь хулгайчууд авсан байсан болохоор хүүгийн толгой дээр унаж газар дээрээ амиа алдсан. Энийг чи ч мэдэж байгаа. Хүмүүс яагаад хулгай хийгээд байна вэ гэхээр кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон оркуудын бөөс жанхуу, урвагч дүлзэн ухна мэт малууд одоог хүртэл хулгай хийгээд байгаа болохоор дууриагаад байгаа юм!!! Тэгээд бодохоор энэ хүүгийн үхэлд оркуудын бөөс жанхуу, урвагч дүлзэн ухна хоёр бол шууд холбоотой юм!!! МАНАН-гийн хулгайч, луйварчдыг бүгдийг зайлуулж байж Монгол улс цэвэршинэ. Өмхий дебил АНуусуудыг нэн тэргүүнд зайлуулах хэрэгтэй!!!!!!!!!
ARD гэх үхэрт хэлүбаа Лью ах минэ орк бишэ ваа
Энэ бол ардчиллын тарьсан хар гай.
Монголд хүн болж төрснөөс Арабад морь болж төрвөл гоё
Сургуулийн захирлууд эрүүл аулгүй ажиллагаа хаоиуцдаг гэж цалингийн 30хувийн нэмэгдэл авдаг шүү дээ цалингийн авдаг мөртлөө тэр шонг бөхлөх дайний ажил рийдэггүй гэж үү арай л бга аа
huugiinhee osoldson gazart ui gashuu bolj bgaa hoorhii etseg uytai orowdmoor be .... um maani badmi hum .. hyy dahin torood hyyhdiin toloo sain yils hiih sain bolj torog ..
Захирал хүн иймэрхүү үг хэлж байгаа нь энэ сургуулийн сургалт, багш нарын байдлыг харуулж байна. Амьдралын түвшингээр нь аав ээжийн эрхэлдэг ажлаар нь ялгадаг байх нь. Хөөрхий хүүхдэд ямар буруу байна. Эцэг эхээ сонгож төрдөггүйг мэдээд улам хайрламаар байлтай. Тэгэхээд энэ хүнийг хүүхдийн амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзээд хатуу арга хэмжээ ав. Бусад багш нарыг бас яасан хайхрамжгүй хүмүүс вэ. Урд нь энэ төмөр унаад л байсан гэж байна.
huuli zavhruulagchid . baterdene metiin lalar medleggvi har amia hicheesen hulgaich haramch . tag dvlii novshnuudiig 30 jil tur zasag aa manuulahaar uls oron iim boldiim ..
Энэ захирлыг ажлаас халсан байлгүй дээ, Цогзолмаа
Захирал хүн иймэрхүү үг хэлж байгаа нь энэ сургуулийн сургалт, багш нарын байдлыг харуулж байна. Амьдралын түвшингээр нь аав ээжийн эрхэлдэг ажлаар нь ялгадаг байх нь. Хөөрхий хүүхдэд ямар буруу байна. Эцэг эхээ сонгож төрдөггүйг мэдээд улам хайрламаар байлтай. Тэгэхээд энэ хүнийг хүүхдийн амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзээд хатуу арга хэмжээ ав. Бусад багш нарыг бас яасан хайхрамжгүй хүмүүс вэ. Урд нь энэ төмөр унаад л байсан гэж байна.
deer ni uls oron gazar shoroogoo gadaad ezeddee uraldaj zarj, hulgai luivar allaga gadaad ezdiinhee bogsiig dolooj Olson horongo mongooroo hoorondoo gaihuulsan nam nertei har huvalzuud door ni haashaa harraad yaj sheej baahaa shar huvalzuudaar zaalgasan tarhigyi mankuur booluud omhii jorlon bolson niigemd amidarna... heden zuunii tursh gadaad dotood har shar huvalzuudiinhaa bogsiig dolooj delhiin aldart guilgachin bolj odor honogiig guilgaar ongoroono.... tyvd manj oros hyatad bogs dolooloo. guilgachin heveer. asem hiij altsaganalaa guilgachin heveer. altaa zaraad ch guilgachin heveer. 3-r horsh 4-r horsh geh meteer dagaj salbaganalaa. guilgachin heveer.... haviiin uls orniig muulj doromjilsoor tyyhiin hog deer hayagdlaa
Yooy yostoi unen yumiig yamar sain bichee we, gehdee teneguud unshaad oilgoh bolowuu da
chi teneg unshaad buruu oilgochihjee dagzniihaa usiig shahuul haha
Монгол хун болж торсоноос Баруун европ юмуу Америк Японд сайн уйлдрийн нохой болоод торвол илуу сайн сайхан амьдарна гэдэг биздээ?
Боловсрол багатай боловсролын сайд,уул уурхай огт мэдэхгүй Уул уурхайн сайдтай улс орон манайхаас өөр байхгүй . Хүний алтан амь боловсролын сайдын хариуцлагад хамаарахгүй, ганц захиралд хамаатай гэж үү? Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж энэ. Цогзолмаа өөрөө эмээгийнх нь гэрт нь очиж уучлалт гуй,тэгвэл арай хүн чанар үнэртэнэ. Түүнээс нэг сургуулийн захирлыг ажлаас халах амархан .Манайх шиг маш цөөн хүн амтай оронд ирээдүй болсон үр хүүхдээ зуурдаар алдаад бна гэдэг хайран харамсмаар бна. Саяхан Японд газар хөдөлж нэг охин бурхан болоход тэндхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж харамсаж бна,бага насны хүүхэд учир халаглаж бна. Ингэж үр хүүхдийнхээ төлөө сэтгэл нь өвддөг бна ш дээ. Байгалийн гамшиг бидний буруу биш гэж бодохгүй бна тэд. Цогзолмаа сайд захирлыг буруутгаад ,мэдэгдэл хийгээд болох нь тэр. Боловсролын сайд өөрөө хүн бай л даа. Хайран хүү харамсаад байх юм Ум мани бад ми хум.
Цогзолмаа сайхан цээжилсэн мэдлэг ярихаас цаашгүй хүн юм. Хийх нь эсрэгээр. Бүгдийг намын хүнээр солих ажил л хийж байна.
Боловсролын салбарын хүний нөөцийн бодлого аль дээр алдагдаад намдаа мөнгө өгсөн хүн сургуулийн удирдлагыг авч байгаагийн гай энэ шүү дээ. Ийм балмад хүмүүс монголын боловсролыг сүйдэлж байна. Ядаж 10 жил багш, 5 жил сураглтын менежер хийгээгүй хүн захирал байх эрхгүй. Үүнийг хуульчлах гэхээр намын нөхөд нь ажилгүй болчих гээд байна. МАНАН -ийн автор.
Багш мэрэгжлээр төгсөгчдийн гайгүй нь гудамжид, яая даа гэж төгссөн нь хамгийн түрүүнд ажилд ордог болсон шүү. Үүний цаана мөнгө...
Ардчилал гэдэг юмыг буруу талаар нь ташаа ойлгож, Монгол улсыг, монгол хүмүүнийг үнэгүйдүүлж, үнэт бүх зүйлийг нь үгүй хийх гадны бодлогын урхаг
Энэ бол ардчиллын тарьсан хар гай.
Зарим зүйлтэй чинь санал нийлэхгүй.
Ум ма ни бад ми хум Жич: ТОЛГОЙГҮЙ, БОДОЛ НЬ 4 ШИЙР БОЛЧИХСОН УХААЛАГ ЗАРИМ НЭГЭНДЭЭ ХЭЛЬЕ!!!!! АРХИУУДАГ БАЙЛАА Ч ХАМААГҮЙЭЭЭЭЭЭЭ, ААВ Л БОЛ ААВ. БҮДҮҮНЧ БАЙ, ГАНГАН БИШ Ч БАЙ, АЖИЛГҮЙ Ч БАЙ, БАС.... УУДАГ Ч БАЙ, ХАМААГҮЙЭЭЭ, ТЭР ЭЭЖ Л БОЛ ЭЭЖ. ЗАРИМ НЭГЭН ЗАДАРСАНДАА, ЦАЛГИСАНДАА, ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАНДАА УУДАГ СОГТДОГ СОГТУУРХДАГ НЬ БИЙ БУЙ БАЙХАД. ТЭС ӨӨРӨӨР, ЗАРИМДАА Ч ӨӨРИЙН ЭРХГҮЙГЭЭР, ӨӨРӨӨС ҮЛ ЭС ХАМААРАХГҮЙГЭЭР, ХӨНДЛӨНГИЙН ЯВДЛААС, ЗҮЙЛЭЭС, ХЭРГЭЭС, ХҮНИ БИД ӨӨРСДӨӨ Ч МЭДЭЛГҮЙГЭЭР, ҮГҮЙ БОЛ САНААТАЙГААР Ч ГЭЭД ХЭЛЭХИЙН АРГАГҮЙГЭЭР НЭГ НЭГЭНГЭЭ УРУУДАХАД, ДОРОЙТОХОД, ГАНСРАХАД, СЭНСРЭХЭД, ГАНЦААРАХАД, САНААШРАХАД, ҮГҮЙ БОЛОХОД, АЛГА ХИЙХЭД, ХООСРОХОД, ХООСРУУЛАХАД РУУ ГЭХЧЛЭНГЭЭР ТҮЛХЭЖ ОРХИДОГ, ШИДЭЭД ХАЯЧИХДАГ. Би гээч этгээд энэ зургийг хараад уйлсан, ЭНЭ ААВЫГ ХАРАХ ТУСМАА БҮҮР ЗӨНДӨӨ УЙЛСААН. ХҮН ГЭЭЧ МӨНГӨТЭЙ НЬ ХҮҮСЭНГЭЭ ХУДАЛДАЖ АВААД АМЬДРАХ, ӨРӨӨЛ НЭГ МИНЬ ЖААЛ ЖУУЛ ЗУТРУУХАН БАЙХ ТИЙМ ЧУХАЛ ХЭМЖҮҮР БОЛООД БАЙХ ЮМ БИШЭЭ.
АРХИ УУДАГ
ХҮССЭНГЭЭ
Хариуцлага гээч юм огтхон ч үнэртэхээ байсан нийгэмд л тоос хөдөлгөж явна даа.
Энэ бол Монголын эмгэнэл.
Ардчилал юм даа.........
Монгол төр СӨНӨТҮГЭЙ. ХУЛГАЙЧ ЛУЙВРЫН ТӨР , ТӨРИЙН ОРОНЦОГ СӨНӨТҮГЭЙ. МОНГОЛОЙД ХҮН ҮХЭЖ ДАЛД ОР.
Harj handah hungui, unchin uruusun huugiin amiig neheh buruutand n hariutslaga huleelgeh tur zasag, huuli hyanaltiin baiguullaga gj bn u? Ter zahiral n uuruu ochood huugiin deerees haalga daruulj unagaagui ch gsn ajil hariutsaj bsn baiguullagiin huvid hariutslaga huleeh yostoi!
Adgiin novsh be ooroo uheh heregtei gemgui ardiin huuhduud hohirood l bh hereg uu tseerlelee ooroo uureesee huugiin ar gert gun emgenel ilerhiilj bn ym maaniu badmi hun
eeriigee goldoggui adgiin shaarnuud alban tushaald ochidog bolson gej uzehees eer argagui
saihan eh orniig maani pisda bolgoj duuslaa gej
sogtuu Chogzolmaa avgaig chalaachee
Яг л бодит байдлыг бичиж.....
Америк маягийн ардчилалын гайгаар Нийгэм ийм болсон.