ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний 2016-2017 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Зэвсэгт хүчний анги, салбарууд төлөвлөгөөт сургалт, дадлагыг зохион байгуулан явуулж байна.
Одоо цэргийн сургалт бэлтгэлийн нэгдүгээр үе дуусаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги, салбаруудад хээрийн сургалт, дадлага, байлдааны буудлага, харвалт, төгсөлтийн болон командлалын шалгалт авч байна.
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалын районд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн байлдааны буудлага хийх бэлтгэлийг хангах болон байлдааны гранатыг цэнэгтэй холбох дадлага явуулах үеэр гранат тэсэрч ахмад М болон ахлагч А нар газар дээрээ амь насаа алдаж, бусад 8 цэргийн алба хаагч шархадсан харамсалтай осол 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17:40 цагийн орчимд болсон.
Осол гарсан шалтгааныг ЗХЖШ хууль, хяналтын байгууллагуудтай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон комисс осол болсон газарт шалгалтыг эхлүүлээд байна.
Ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн.
Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн сургалтад үүрэг гүйцэтгэж байсан эмнэлгийн эмч, бие бүрэлдэхүүн осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг бүрэн хэмжээгээр Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан.
Шархадсан цэргийн алба хаагчдын мөчлөгт металь хэсгийн хэлтэрхийнүүд орсон байдалтай гэмтлүүд зонхилж байгаа бөгөөд 2 цэргийн алба хаагчийг яаралтай хагалгаанд оруулаад байна. Одоогийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын амь насанд аюул заналхийлэл байхгүй бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд тогтвортой байна.
Цаашдаа осолд өртсөн цэргийн алба хаагчдад бүх төрлийн шаардлагатай эмчилгээнүүдийг хийхээр БХЯ болон Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ослын талаарх мэдээллийг осолд өртсөн цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд шуурхай хүргэж, Цэргийн төв эмнэлэгт тусгай байр бэлдэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Ослын шалтгаан нь хяналтын байгууллагууд шалгаж тогтоосны дараа тодорхой болно.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
Сэтгэгдэл0
БХ- ын тоос сорогч хочит Бат-Эрдэнэ гээч мал одоо ухамсараараа огцроорой!!!
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлж холестрин бууруулан, цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судас хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. НАЙРЛАГА: Тус бүтээгдэхүүний найрлаганд нийт 28 төрлийн ханаагүй тосны хүчил /ханасан тос буюу өөх тосыг задлах үйлдэлтэй/ агуулагдсан ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭНД хэрэглэгддэг бүтээгдэхүүн юм. ТА ТУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХДЭЭ: Цусны биохимийн шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах боломжтой. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
malaa chi erguu uvchin tussan bna
chi shar hadnii emnelegt ochij hevt
43.242.243.239 мэтийн новшнууд хүний амь нас хамаагүй юм байна л даа Чиний дэмждэг Б.Бат-Эрдэнэ буруутай Тэр тв ийн өмнө ард түмэндээ генерал офицериудыг удирдаж цэргүүдээ аюулгүй байдлыг хангаж чадна том бүлтэрч том ярьж цэргийн сайд болсон хүн шүү
Эрдэнэтийн ган бөмбөлөг шахаачин Бааяа аваргын барцад тасэрдэг бөмбөлөгөөр хоёр хүний амиар гарч байгаа бололтой.
ELBEGDORJIIN BURUU TOMILGOONY GAI !UKHEJ DALD OR ,BUSHUUKHAN !
Барилдаж Цагдаагийн хууль төгсөөд бас барилдаж Цагдаагийн Хурандаа болсон бэлэг тэмдэгийн Батэрдэнээр Армиа захируулахаар ингэхгүй яах юм.Наад доодох нь нойтон лалар чинь Армийн удирдлага тактикийн талаар ойлголт байтугай гранат мэднэ гэж юу байсан юм.МАН-ын амлаад байсан Мэргэжлийн Засгийн газрын томилгоо Армид сахилга дүрэм журам маш муу болгосны төлөөсөнд хэдэн сайхан залуучуудын ами нас эрүүл мэнд явж дээ.Монголд ер нь Армийг Цэргийн боловсрол баитугай жирийн боловсролгүй байж Англи Орос хэлтэй гэж намтар дээрээ бичэхээсээ ичдэггүй, Говьд ноолуур,Эрдэнэтэд хор шахаач яалихгүй бохир ёс суртахуунтай хүн удирдах ёсгүй.
Ум мани бад ми хом ... Бад ми Бат эр дэнэ хум !
ЗХЖШ-ын генерал Ганзоригийн хариуцлагагүй байдлаас болж байгаа юм. Залуу хүн байж хариуцлагагүй, ямарч хяналт шалгалтгүй, юу ч мэдэхгүй их зантай. Түүнийг албан тушаалыг бууруулах хэрэгтэй.