sonin.mn

Интерполоор эрэн сурвалжилж буй монгол эмэгтэйчүүдийн тоо нэгээр нэмэгджээ. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполоор өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, бага насны хүүхдийг зодож гэмтээгээд оргон зайлсан гэх С.Аятунгаа, хөрөнгө мөнгө завшсан хэрэгт буруутгаад байсан Солонго нарыг эрэн сурвалжилж байсан юм.

Харин энэ удаад Содномцэрэн овогтой Энхчимэг нэмэгджээ. Тэрбээр бусдын эд хөрөнгийг хувьдаа завшиж, шамшигдуулсан, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгуулж байх явцдаа хилээр оргон зайлсан байна. Мөн түүнийг хуурамч бичиг баримт ашиглан нэг улсаас нөгөө рүү явж байж болзошгүйг Интерполоос анхааруулжээ. С.Энхчимэг нь 1972 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн нэгэн аж.

У.Мичид

Эх сурвалж: