sonin.mn

Чингэлтэй дүүргийн замын цагдаа Б.Мөнхбат ёс зүйгүй үйлдэл гаргаж, ямар нэгэн шалтгаангүйгээр нэгэн жолоочийн бичиг баримтыг хураасан хэрэг өнгөрсөн сарын 18-нд гарсан. Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт албан ёсны тусгай зөвшөөрөл авсан тусгай хамгаапаптын машиныг зогсоон, тодорхой шаптгаангүйгээр жолооны үнэмлэх зэргийг нь хураасан байна. Улмаар бичиг баримтаа авахаар очсон жолоочийг хэл амаар доромжлон, торгууль нэрийдлээр их хэмжээний мөнгө нэхсэн байна. Түүгээр ч барахгүй энд тэнд таарах бүртээ дарамтлан, машиныг нь журамлана хэмээжээ. Энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйд байж боломгүй үйлдэл бөгөөд иргэдийг өөрийн дураар дарамталж болдгийн нэгэн жишээ юм. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зерчөөгүй атал бичиг баримтаа хураалгачихлаа гэх гомдол тасардаггүй. Үндэслэлгүйгээр мөнгө нэхдэг, машиныг нь унаж шөнөжин зугаалдаг замын цагдаа нарын балаг мундахгүй. Иймээс замын цагдаа нарын энэ мэт зүй бус үйлдэл газар авсныг Замын цагдаагийн дарга Х.Энхжаргал Та анхааралдаа авна уу. Нийслэл хотын замын хөдөлгөөнийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг замын цагдаа нарын эрх ямба хэрээс хэтэрснийг уламжилъя.