sonin.mn

Баруун аймагт махны үйлдвэр барих нэрээр Ховд АН-ын дарга Д.Пүрэвдорж 2010 онд аймаг хөгжүүлэх сангаас 350 сая төгрөг зээлжээ. Тэрээр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалтай намынхаа төлеөлөгчдөөр дамжуулан зээл авсан байна. Б.Пүрэвдорж 350 сая төгрөгийг авангуутаа “Ланд крүйзер” 200 маркийн авто машиныг 80 саяар худалдан авч салхи татуулан давхих болсныг иргэд хэлж байна.

 

Үлдсэн мөнгөөр нь барилга бариулж байгаа талаар Ховдынхон ам уралдан ярих болов. Энэ мөнгөөр махны үйлдвэр барьсан бол алс баруун хязгаарын нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах байсан аж. Аймгийн холбогдох албан тушаалтнууд Б.Пүрэвдоржоос 350 саяын махны үйлдвэр юу болсныг асуухад “Тоног төхөөрөмжийн захиалга өгчихсөн” гэж хоёр жил нэг юмаа ярьсаар яваа гэнэ.

 

Б.Пүрэвдорж өмнө нь гаалийн байгууллагад ажиллаж байхдаа мөн л ийм аргаар олон орон сууцтай болж, тэндээс “босгосон” хэдэн төгрөгөөрөө Ардчилсан намын даргын суудлыг авсан гэдэг. Одоо 350 саяын үлдэгдлээр аймгаасаа УИХ-д нэр дэвшинэ хэмээн сумдад сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэлчихсэн завгүй яваа ажээ.

 

Эх сурвалж: “Ховдын мэдээ”