sonin.mn
Хэн нэгэн хүн надаас хэдэн жилийн өмнө ингэж асуусан бол миний бие шууд Чой хамбыг нэрлэх байв. Харин одоо бол эргэлзэлгүйгээр Алимаа, Пүрэвдорж гэж хэлнэ. Надад таатай биш байгаа ч уншигч танд шашин төрийг хослон баригч нууц удирлагдуудыг танилцуулъя.
 
 
Ерээд оны эхээр Гандангийн зүүн хаалган дээр хоёр нялх хүүхдээ дагуулсан залуухан хос жижигхэн ТҮЦ-нд хадаг будаа наймаалж эхэлсний эрэгтэй нь нөхөр болох бэлтгэл офицер Пүрэвдорж.эмэгтэй нь гэргий болох Алимаа нар байв.
 
 
Шашны эд өглөгийн зүйл наймаалаад нэлээд хадэн жил болохдоо хоёр залуу маань гандан хийдийн их.бага хуврагуудтай шаггүй дотно танилцаж гайгүй итгэл даахаар улс гэж үнэлэгдэх болсон байна.
 
 
Мань хоёр ч барьцаа лавшруулж хийдийн төв хашаан дотор "Найман Тахилт" нэртэй дэлгүур барьж ажиллуулах зөвшөөрлийг гандангийн удирлагаар гаргуулж бас дээр нь санхүүгийн тусламж авч чадсан байдаг.
 
 
Энэ асуудлаар тодорхой гэрээ хийгдсэн байдаг бөгөөд уг гэрээ ёсоор дэлгүүр барьж ашиглалтанд орсноос хойш таван жилийн хугацаанд орсон бүх ашиг шимийг Пүрэвдорж Алимаа нар хүртэж дараа нь уг дэлгүүр Гандан хийдийн мэдэлд очихоор болсон байна.
 
 
Тэрхүү дэлгүүр нь үйлчилгээний хоёр заалтай баригдаж эхнэр.нөхөр хоёр тус тусдаа наймаа эрхэлж эхэлсэн цагаас хойш даруй арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд шашныг ёроолгүй зах зээл гэдгийг олж харсан Пүрэвдорж Шашны Дээд Сургуулийг дүүргэж хөлгүй баяжих замаа засаж авав.
 
 
Хийдийн удирлагууд гэрээний xyгацаа дууссаныг удаа дараалан анхааруулж гэрээнд заасан ёсоор дэлгүүрээ авъя гэтэл эхний хариулт "битгий хуц". Гайхаж цочирдсон хийдийн удирдлага гэрээгээ үзүүлтэл Алимаа нь, энэ гэрээгээр та нар шүүхэд хандвал манай хууль бус бизнесийг ивээн тэтгэж мөнгөн тусламж үзүүлсэн, татвараас олон жил нуугдахад минь өнгөлөн далдалж өгсөн зэрэг үйлдлүүдээрээ орхимжоо толгой дээрээ нөмөрч муугаа үзнэ шүү гэж ёстой л нам шантаажилсан байдаг.
 
 
Угаасаа шүүхээс үхтлээ айдаг гандангийнхан хариуд нь дэлгүүрийн хэрэглээний тогийг нь тасдуулсан ч өдөрт нь буцааж залгуулан мэлрүүлэв.
 
 
Аргаа барсан хуврагууд эргээд хамбадаа хандаж, ингэхэд та ер нь ганц Пүрэвдорж ландармыг дарж чадахгүй байж гандан хийдийг удирдаж чадах юм уу гэж хэл ам хийснээр Чой хамба, Пүрэвдорж харлагтай хэлэлцээрийн ширээний ард зангиагүй уулзалт хийсний үр дунд Пүрэвдорж нь эхнэрийнхээ ажиллуулж байсан заалыг Гандан хийдийнхэнд хурал номын зориулалтаар ашиглуулахаар нөгөө заалаа өөртөө үлдээж дараа нь "Монголын бурханы шашныг хөгжүүлэх сан" гэгчийг байгуулж өөрөө тэргүүнээр нь заларсан гэдгээ албан ёсоор зарласнаар Гандангийн дэнжид төр шашин хоёрыг хослон барьж эхлэв ээ.
 
 
Шинэ тэргүүн шалмаг хөдөлж хийдийн дэнжийг шинэчлэх төслийг өргөн барьж хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулав. Энэ хооронд эхнэр Алимаа нь гандангийн төв хаалганы зүүн урд талд “Найман тахилт”, баруун урд талд нь “Хийморь” дошоо уруудаад "Чандмань эрдэнэ",баруун талын хаалган дээр "Долоон бурхан" дэлгүүрүүдийг байгуулж өөр хүний нэр дээр ажиллуулан улмаар зүүн талын хаалган дээр өнгөрөгч зун байгуулагдаж байсан дэлгүүрүүдийг хар жийп хөлөглөсөн булиа эрчүүдээр дарамтлуулан болиулж бас л өөртөө дэлгүүрийн зориулалтаар саарал сэндвичэн байшин босгуулсан нь одоо нууц эзнээ хүлээж байна.
 
 
Мөн өөрсөддөө шавар болно гэж үзээд "Бат итгэлт","Цагаан шүхэрт","Адис","Очир", "Амарбаясгалант" дэлгүүрүүдийг төрийн төмөр нудрага үзүүлэн зайлуулснаар хийд рүү зорчих түмэн олон ганцхан Пүрэвдорж Алимаа нарыг баяжуулах их үйлсэд лам нартай хамтран хэдэн үеэрээ зүтгэх болж байгаа юм байна.
 
 
Хийдийн зарим нэг нь ардын хүүхдүүдийн хадаг зарах эрхийг боож Алимаа, Пүрэвдорж нар хадаг зарах эрхийг өмчилж авч байгааг эсэргүүцэж 2010 онд татварын албанд шалгуулахаар хандсан ч талаар өнгөрсөн удаатай.
 
 
Монголын бурхан шашныг хөгжүүлэх сан гээчийн батлуулсан төсөл нь үнэн хэрэг дээрээ Пүрэвдорж, Алимаа нарыг шинэ Билл Гейтс болгоход зориулагдсанаас цаашгүй эд болсныг дуулгаж байгаа миний бие дараагийн дугаарт энэ хүмүүсийн "Гандан хөгжүүлэх сан" гээчийг хэрхэн байгуулж сүсэгтэн олны мөнгийг шамшигдуулж байсныг, олон түмнийг яаж хууран мэхэлж байсныг дэлгэрэнгүйгээр өгүүлэх болно. 
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин