Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл хийлээ.
Тэрээр : "Зариг сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж байгаа зүйл нь худал, өмгөөлөгч намайг болон миний үйлчлүүлэгчийг илтэд худал гүтгэсэн шинжтэй байна. Миний үйлчлүүлэгчийг талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж өгөөгүй гэж ярьж байгаа. Оршуулгын зардалд 100 төгрөг ч өгөхгүй гэсэн гэж ярьсан байсан. Миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон үеэсээ л талийгаачийн ар гэрийнхэнтэй байнга очиж уулзаж уучлалт гуйж, сэтгэлийн дэм үзүүлж байсан. Өмгөөлөгчтэй ярилцаад, өөрөө тэтгэврийн зээл аваад, мөн хүүхдүүдээсээ мөнгө цуглуулж нийтдээ 10 сая төгрөг бэлдчихсэн байсан. Ингээд хэргийн дүгнэлттэй танилцсан өдөр хууль ёсны төлөөлөгч гэх н. Эрдэнэбаатар гэж залуу байсан. Түүнд хандаж миний үйлчлүүлэгч харамсалтай зүйл болсонд эмгэнэл илэрхийлье.
Талийгаачийн ар гэрт 10 сая төгрөг өгье гэхэд бид нар 10 сая төгрөг авахгүй гэсэн. Тэгвэл танд ямар санал байна гэхэд хүүхдүүдийн тэтгэмж, хашаа байшин авна гэж хэлсэн. Хэрэг шийдэгдэж дуусаагүй байхад хүүхдийн тэтгэмжийн талаар шийдэх боломжгүй учраас одоогоор 10 сая төгрөг өгье гэхэд та нарыг ална, өмгөөлөгчөө чамайг хаа явахыг чинь харнаа, монголын нутгаас холдохгүй шүү гэх зэргээр дайрсан.
Ингээд тухайн газраас би явсан. Үүний дараа үйлчлүүлэгчийг маань дарамталж, та 30 сая төгрөг өгчих, тэгээд хоёулаа салья гэдэг зүйлийг ярьсан байсан. Ингээд миний үйлчлүүлэгч надтай яриад би машинаа өгье гэж хэллээ, машиныг маань авна гэж байна гэдэг зүйлийг надад хэлсэн. Миний зүгээс нэгэнт хохирол төлж байгаа бол хуулийн байгууллагын хяналтанд төлбөрийг шилжүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн. Гэтэл н.Эрдэнэбаатар гэж хүн 10 сая төгрөг авах боломжгүй, та нарыг цахим орчинд зураг хөрөгтэй чинь оруулна. Яахыг нь хараарай гэсэн. Ийм л зүйл болсон." гэв.
М.Чой
Сэтгэгдэл(21)
Setguulchiin ner hundiig unagaj baigaa heden hun bainaa, huuli duremgui mongol ulsad yu durtaigaa hiij bainashdee
тэр чинь эрх чөлөө байхгүй юу?
Хүн дайрсан жолоочийн эрхийг бүх насаар нь цуцлмаар байна. Хүний амь насыг 10 саяаар үнэлж болохгүй. Тэр хүн чинь үр хүүхдээ насаараа тэжээнэ. Хүн дайрсан бол ар гэрийн хүмүүсийг насан туршдаа асрах ёстой. Санаатай дайрсан бол бүх насаар нь өршөөлгүй хорих ялтай болох хэрэгтэй. Иймэрхүү юм ярьдаг хүн УИХ ын гишүүн болоосой
Согтуу хүн болгон гарцгүй газраар гарч болно гэсэн дүрэм журам байхгүй шүү.Архи уучихаад би гарцгүй газраар гарна гэж тэнэгтэв дээ.Гарцтай газар байсан ч улаан гэрлээр гарч болохгүй гэдгийг ОЙЛГООРОЙ. ГАРЦ , УЛААН , НОГООН ГЭРЭЛ , ГҮҮРЭН болон НҮХЭН Гарцыг явган хүнд зориулж хийж байгаа.Жолоочийг бүү буруутга
Жолооч дарчихаад эд эрхтэнг нь аваагүй байлгүй дээ.Дүрэм бус гарцгүй газраар явжээ дээ.Харин тэр зөвшөөрөлгүй эд эрхтэнг авсан хүмүүсээс төлбөр гаргуулах хэрэгтэй
Д
Насаараа төлж барахгүй өртэй бж голсон гэнэ үү хүн чанаргүй адгийн шаарнууд бүх зүйлээ өгөөд ч та нар ээжийг нь босгож ирэх юм уу
Амийг амиар гээд тэр дайрч алсан жолоочийг цаазлаад тэгээд л болоо шдээ. Тэр хандив мандив бол хэрэггүй. Хандив авч байгаа оркууд ч ичих нүүргүй.
Орк нийгэмд таарсан зөв шийдвэр ч юм уудаа
Энэ новшийн нийгэмд яг таарсан шийдвэр
адгийн новшнууд юмаа, тэр Эрдэнэбаатар
yavgan zorchigchiin buruutai uildelees bolson um bish uu.
Эрхтний нь авсан гэл үү? дэлхийн жишгээр зөвхөн бөөр гэхэд 780 000 $ байдаг гэсэн шүү.
Битгий дэлхийн жишиг ярьж эргүүт мал минь энэ чинь монгол улс хөгжингүй орон биш, бас бөөрийг нь аваагүй
муу хулгайчтэр хүүхэдүүдийг насанд хүртэл нь тэжээх ёстой!
Бурхан минь. Яасан ч хэцүү юм бэ дээ. Аз жаргалыг голоод байгаа хүмүүс эндээс асуултынхаа хариултыг авч болмоор санагдлаа.
хүний алтан амь юугаар ч төлөгдөхгүй ,,,,
Хүний алтан амийг 10 саяаар үнэлдэг гэж үү хүүхдүүдийг 18 нас хүртэл нь сургах, хэрэглээний хэрэгцээнд нь сар бүр мөнгө өгөх ёстой
Өнөрөө гээд бүр нэг өмхийрцөн хүүхэн шүү энд тэнд хор найруулж өмхий тарааж явна дандаа, асуудлыг дандаа гуйвуулж ард түмний мэдрэлээр наадна
10 саяын үнэтэй хүний амь байдаг юм уу ??? Новшоо . Шаардсан мөнгийг нь хуцалгүй өг !!!!
Зөв шүү хүний амь 10 саяаар үнэлэгдэхгүй 30 аас дээш чадахгүй бол ялын өгүүл