"Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс өдөрт 4800 гаруй жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өчигдөр манай улсад 3739 жуулчин иржээ. Энэ нь өдөрт хүлээн авах ёстой тооны зорилт 77.27 хувьтай тэнцэж байгааг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээллээ. Мөн өдөрт ирж буй жуулчдын тоо дунджаар 300-400-гаар нэмэгдэж буйг албаны хүмүүс хэлж байлаа. Ирэх жуулчдын тоо нэмэгдэж буй нь талархууштай ч зам тээврийн осол аваарт өртөх асуудал гарч байгаа нь харамсалтай. Тухайлбал, зургаадугаар сар гарснаар нийт 34 жуулчин зам тээврийн осолд өртжээ.

2023 оны долдугаар сарын 01-ний 11:35 цагт Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага цагдаагийн газарт бүртгэгджээ. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байжээ. Улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна. УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын хоёр иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.
Кэйс 2
Дундговь аймгийн Хулд суманд Сингапур Улсаас аялж явсан зургаан иргэнийг тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Уаз-Фургон” авто машин онхолдож, зам тээврийн осол гарчээ. Энэ ослын улмаас хүний амь нас хохироогүй, Сингапур Улсын хоёр иргэн гэмтсэн хэргийг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Кэйс 3
Эмээлт орчимд өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр гадаадын 26 иргэн сууж явсан автобус унаж осолджээ. Осолд орсон Непал улсын 26 иргэнийг нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэн иржээ. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унасан байна.
ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, эрчимт эмчилгээний тасаг, хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлсэн байна. Хоёр иргэн нь хүндэвтэр боловч оношилгоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан.
Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношилгоо шинжилгээнд орохоос татгалзсан байна" хэмээн мэдээллэж байсан юм. Тэгвэл зам тээврийн осол гэмтлийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Б.Энхболд “Зам тээврийн нийт ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг. Орон нутгийн зам нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ байдаг.
Энэ замд 80км цагаас илүү хурдтай явахад аюултай нөхцөл үүсдэг. Хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх, авто замын эвдрэл гэмтэл зэргээс болж осол гардаг” гэсэн юм. Зам тээврийн осол жолоочийн буруутай үйлдлээс гадна автозамын зорчих хэсгийн эвдрэл гэмтлээс болж гарч байна.
Жишээлбэл, Улаанбаатар-Чойр, Дундговь, Дорнод чиглэлийн хот хоорондын авто замд замын голд дөрвөлжлөөд ухсан нүх олон байдаг. Энэ нь зорчиход хэцүү байдаг байна. Энэ тухай хот хоорондын автобусны жолооч Б.Батням “Авто замын эвдрэл нь осол гарах гол шалтгааны нэг гэж боддог. Жолооч хурдтай явж байх үед нүх таарахад огцом дарж бусад автомашинтай мөргөлдөх, замын хажуу руу унах зэрэг осол их гарч байгаа харагддаг. Замаа засчихвал осол гэмтэл бас буурах байх” гэсэн юм. Нэг сая жуулчин аваад нэжгээдийг нь осолдуулаад явуулж болохгүй. Тиймээс зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага үүссэнийг дээрх 34 тохиолдлоос харж болно.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ийм эдвэрхий тав тухгүй замтай өмхий ханхалсан нүхэн жорлонтой орон байж үхсэн ацныхан нэг сая жуулчин хүлээн авах монголд зочлох жил вэ? Монголд ирсэн гадаадын жуулчид оркуудын ирсэндээ маш их харамсдаг байхөө. Оркуудын өмнөөс ичиж байна.
өө аймшгийн хөдөөний оркуудыг үзэх гэж жуулчид ирдэг.
Хариуцлага бхгүй ямар санаа зовмоор юм бэ ёстой нэг үхэрнүүд
juulchid bol hedee l yabna s dee!!!ter tom tom delhiin syrleg gazaryydaas irsen hymyys YLAANBAATAR sig hotiig toohgyi tegeed ch delhiin hotyydiin standartad tohirohgyi hot s dee!!!tiimees hotoos ariun agaar ys haij yabdag yum!!!!
Ийм байхад Монголд ясаа тавья гэх хэн байхав дээ - СҮРДАНЗАНТАХАА тат , эхлээд ЗАМ барь - ЖОРЛОНГОО цэвэрлэ - САХИЛГАА МАН - ын САЛТААНААС салга ...
МАН-нхан эхдээд өөрсдийнхаа өмхий хошгогоны нүхээ олигтойхон цэвэрлэж сурмаар байна. МАН ын дарга нар гэж унгас алдаж өмхий ханхлуулсан пязда нар энд тэндгүй өмхийгөө тарааж тэнээд байна
chi mah iddeg l bol emhii ok!!!!mal aa yadaj ideheen(mahaa)bolichihood hyzaarai geleg ee!!!zail!!!
7 сард баруун аймгаар 6000 км аялаад ирсэн. 75-80 км/ц хурдтай явахад бүх машин намайг гүйцэд түрүүлээд давхиж байсан. Хурд үхлийн шалтгаан шүү, бүх зам гоё сайн хийгдээгүй байгаа
Жорлонгуй газар бааж засмалгуй замаар давхих гэж ирдгийм бишуу харин Монголчууд аятайхан хоол хийж сураад хямдхан зарж чадвал сая жуулчин юу бх билээ
ene deer D.Bayrhuu gegch baahan nurshij , tsaad sanaa n ES.d l baahan tal zassan bololtoi , unen chanartaa ali ch chigleliin avtozam bugd osoltoi bgaag zamiin erh buhii said ,darga ,injeneruud sohor , dulii ym shig handah ym , deer n said gej mergejiliin bus amitan haa gazar daldgnaj geree zurah , tuuz haichilhaas uur ajilgui bololtoi , ingej bhaar yaj juulchid olon ireh ve? ydaj l ene medeend duridaj bgaa nuulchid nutagtaa ochiod yu yrij surtalchilah ym ? adgiin naad zah n ingej aylagchidaa ailgaj bn shuudee !
zam teebriin baigyylaga ariin haalgagyi zeb sydraga sain jolooch naraar byren tehnek eer hangaj gargaj baimaar ,aylagch juulchidiig hohirooson bol dahin juulchid tatahad haramsaltaiya.yagaad iim bydyyleg aldaanyyd gargaad baina be??.....yyn deeree zam teebriin yam hiigeed bysad holbogdoh baigyylaga eder sengyi hyraldaad zeb siidbert hyreh heregtei.delhii deer iim aldaa mas hoborhon gardag syy.....Bi sayhan Pranzaas German orood irlee,abtobysaar ene hoorond hoyor myangan km gazart( Polisiin olon ylasiin abtobys hoyor dabhar dotoroon nolitoi )-oor yabsa
zam teebriin baigyylaga ariin haalgagyi zeb sydraga sain jolooch naraar byren tehnek eer hangaj gargaj baimaar ,aylagch juulchidiig hohirooson bol dahin juulchid tatahad haramsaltaiya.yagaad iim bydyyleg aldaanyyd gargaad baina be??.....yyn deeree zam teebriin yam hiigeed bysad holbogdoh baigyylaga eder sengyi hyraldaad zeb siidbert hyreh heregtei.delhii deer iim aldaa mas hoborhon gardag syy.....Bi sayhan Pranzaas German orood irlee,abtobysaar ene hoorond hoyor myangan km gazart( Polisiin olon ylasiin abtobys hoyor dabhar dotoroon nolitoi )-oor yabsa
juulchidiig byy gemteegeech ee:::::jolooch naraa sain salgaachee.....sene yabdag bol hoyor joloochtoi bolgooch ee!!!tehnekt ni yzleg sinejelgee hiij sain ynaagaa yabyylaj baigaach ee:::::yneheeriin hatyy egeelej baina,anhaaraldaa abchgaana yy?.....hereb ynsdag bol?......................
zam zasbar ni haichsan yum be?...negee jolooch naraas abaad baidag tatbaraar zasbaraa hiideg gej saadag biz dee!!!yheenz naraa;;;;gaihaltai tenegyyd yum aa!!!ta nar delhiin olon ylasiin hymuus abchirchihaad osol abaart oryylaad gemtel sogogtoi bolgood byzaagaad baih yy?....yaj juulchid dahin ireh be?.?.?.....yostoi soliotoi ard tymen gej bidniig heleh biz ee!!!Delhiid abtobys masinaar yabdag aylal juulchilal bisgyi baina....Ted hamgiin tyryynd juulchidiin auylgui baidaliig anhaardag yum suu...Manuuhainuud aa!
зам нь муу , дээр нь явж байгаа машинууд нь бараг бүгдээрээ шахуу эдэлгээний хугацаа нь дуусчихсан хуучин машинууд, за тэгээд замын хөдөлгөөнд нь архи уучихсан нөхдүүд жолоо бариад зөндөө л явж байдаг, архи уугаагүй ч урсгал сөрөөд өөдөөс ороод ирдэг "яаруу сандруу-галзуу хулгануудтай" гээд тоочвол олон юм байнаа ... энэ бүхнийг хөөрхий гадаадын жуулчид нь мэддэггүй л байх л даа
mgl hun heduuuu
ингээд бвал 400 сая жуулчин байтугай 400 мянган жуулчныг ч хүлээн авч чадахгүй