Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журмын дагуу прокуророос хэргийг хүлээн авах явцад яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Нийслэлийн Прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан.
Жич: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хэргийг хүлээн авахаас татгалзаж байна гэх буруу ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул цаашид эх сурвалжаас мэдээллийг авахыг хүсье.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл0
саяхан шүүгчид шүүх үеэр архи риголетто чихэр авчруулж ууцгааж согтуурах гэж байсан бичлэг гарсан. согтуу шийдвэр гарснуу яасан бэ.
Прокурор Шүүх асуудалтай
МАН-ын нүүрсний хулгайч нар Шүүхийг худалдаад авчихсан байгаа..Энэ хэргийг шийдэх хүртэл бидний нас хүрэхгүй..
Хүлцэнгүй арчаагүй тэнэг орк монголчууд МАН АН хулгайч луйварчиддаа ээлжилж ашиглуулж байхдаа таарна.
Том том НҮҮРСЧИД манай хуулийн байгуул лагуудыг мөн ч ЧИЧРҮҮЛЖ бна доо !!! Гоё гоё...
Яасан ч дуулгавартай юм
прокурор бас нэгэнт шүүхэд шилжсэн хэргийг татаж авдаг эрхтэй юм уу