sonin.mn
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд “Гадаад улсын  иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 
 
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 07 дугаар сарын 31-ний өдрийн  22 цаг 30 минутын орчимд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн 20 настай, эмэгтэй  нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа такси барихад тухайн машинд байсан Монгол Улсын 3 иргэн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. 
 
 Тухайн хэрэгт 17-20 настай Б,Т,Н нарыг холбогдуулан шалгаж байна.