Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн М нь “Ган үзэгтэн” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал мэдээ, мэдээллийг олон нийтийн хэрэгсэл ашиглан тараасан болохыг тогтоож, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийх, уучлал гуйхыг даалгаж, худал мэдээлэл тарааснаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар хариуцагч “Ган үзэгтэн” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-ийг шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирэхийг мэдэгдсэн “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Ган үзэгтэн” ХХК-ийн ажилтан н.Шүрэнцэцэг нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан.
Ийнхүү хариуцагч “Ган үзэгтэн” ХХК нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүхэд ирээгүй байна.
Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хариуцагчийг албадан ирүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хариуцагч “Ган үзэгтэн” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11451 дугаартай “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжийг гаргаж 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2783 дугаартай албан бичгээр захирамжийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.
Шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага “Ган үзэгтэн” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.Өнөрцэцэг/-ийг албадан ирүүлэхээр очсон байна.
СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл0
Saikhan gar yumaa ene huuhen
Сүүлийн үед сэтгүүлчид, эрх баригчдыг шүүмжилсэн иргэдийн амыг хааж элдэв шалтаг тоочин шоронд хийж, ардчилал, хүний эрхийг зөрчих боллоо. Авилгалчдын нэр хүнд гэж юу байхав. Тэднийг гутаалаа, гүжирдлээ гээд шударга хүмүүсийг эрүүдэн шүүж, гэр бүлээр нь байцааж, дарамталдаг боллоо. Дарангуйллын замаар орж, Хойд Солонгос, Хятад, Орос шиг болох нь дээ.
үүнэн бүткүээ энэ зальтай хүүхэн. Нэг л их шударгын дү шаачнаа бас. Шаал худ гар.
bas yasan ve
Гарамжавын хулгай , ХБ , БЗС-тай холбоотой хулгайчдыг нийтэд ил зарласан болохоор өс хонзон авах гэж худал гүтгэлэг явуулж байгаа биз. Өнөрцэцэг шиг шударга сэтгүүлчдийн амыг барих ээлжит хороо найруулж эхэллээ дээ. Өнөрцэцэг ээ ! чамайг дэмжигч ард түмэн олон байгаа. Битгий няцаарай.
Монголд дэлхий,ард түмэн ярьсан бүгд худлаа.
Балай шахуу юм даа
Эмээлтийн махны хятадуудыг уйлан хайлан өмгөөлж байхыг нь хараад их гайхсан, тэгээд бас тэднийхний шалгагдаж байгаа махнаас нь жишим үгүй идэж байхыг нь хараад бүр жигшсэн, түүнээс хойш энд тэнд энүүгээр тэрүүгээр гарахыг нь хараад огиудас бөөлжис хүрдэг болсон доо.
Энэ нэг сэжиг хүрэм адгийн амьтныг дагаж намираад явдаг амьтад бас байх юм. Байгууллагуудыг шантаажилж мөнгө аваад хөрөнгөжсөн эрүүгийн элемент. Гадаадын бизнесийн бүлэглэлүүдийн гар хөл болж үндэсний баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийн эсрэг компанит ажил өрнүүлж санхүүждэг бас нэг өөр эх үүсвэр ч бий.Шантааж бол эрүүгийн хуулийн заалттай, ялтай. Ялангуяа төрийн ажилтнуудыг бол өчүүхэн юмсаар шалтаглан их шантааж хийдэг бололтой юм билээ. Цагдаа энэ этгээдийн хөрөнгөжсөн түүхийг шалгах шаардлагатай. Адил ажил хийдэг сэтгүүлчид нь хүртэл дөнгөж саяхан хуушуур эргүүлсэн түрээсийн байранд амьдардаг хүүхэн байснаа гэнэт л үнэтэй том жип унаж Ривер гарденд амьдардаг болсон гээд гайхаад байгаа. Энэ новш олон хавар нэгэндээ гэж хариуцлага хүлээх өдөр ирнэ.
Хамаг хулгайн хэргээ илрүүлэхэд ашиглачаад "дарж авах" нь дээ.
жинхэнэ балиар авгай бүх юмаараа...
Ooriigoo hichee luivarchin mini