С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах бололтой. Буруутаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэсэн болж таарсан. Хэрвээ “...Энэ хоёр хүн буруутай нь нотлогдохгүй байна” гэсэн мөрдөгчийн саналыг прокурор баталгаажуулбал шүү дээ. Тэгснээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн этгээд болоод захиалагчийг шинээр “тодруулна” гэсэн үг. Нөгөө талаар хэрэгт хяналт тавьж байсан прокурор, хэргийг шүүсэн шүүгч нарын асуудал ч сөхөгдөхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ямар зорилгоор дээрх хоёр хүнд хэргийг үүрүүлсэн бэ гэдэг маш ноцтой юм. Тэгэхээр улстөрчдийн оролцоо бас гарч ирнэ.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй тун төстэй “сценар”-аар шийдэгдсэн нэг хэрэг байдаг. Тэр нь “...Долдугаар сарын 1”-ний хэрэг. Таван хүн амиа алдсан. Тэдний дөрөв нь буудуулсан гэдэг. Уг нь энэ хэрэг 2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой. Саналын дүнг эсэргүүцсэн ултөрчдийн “манлайлал”-аас үүдэлтэй гэдэг.
2008 оны зургадугаар сарын 30-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болж тухайн үеийн МАХН 41, АН 29, бусад нь дөрвөн суудал авсан. АН, БНН, Иргэний эвслийн удирдлагууд “...Эрх баригчид луйвардлаа” гэж мэдэгдсэн. Маргааш нь буюу долдугаар сарын 1-ны үдээс өмнө Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд цуглаан зохион байгуулсан. Ингэж тэр үймээний суурь тавигдсан байдаг. Харин хэрэг явдлын дараа уг үймээнийг зохион байгуулсан гэгддэг улстөрчид ямар нэг хариуцлага үүрэлгүй үлдсэн байдаг. Харин цагдаагийн хэдэн дарга л ял үүрээд өнгөрсөн. Энд нэг анхаарал татах зүйл байдаг. Үймээний үеэр хүний амь хөнөөсөн гэгдэж шалгуулж байсан цагдаагийн алба хаагчдын үйлдэл нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон. Энэ нь үймээний үеэр амиа алдсан хүмүүсийг хэн хөнөөсөн нь тогтоогдоогүй гэсэн үг. Үнэхээр ч цагдаагийнхан уг хэргийг хүлээгээгүй байдаг. Мөн тухайн үеийн Ерөнхий сайд “...Хэрвээ цагдаагийнхан иргэдийг буудсан бол би хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдэж байв.
Гэвч эцэст нь цагдаагийн зарим даргыг яллаад өнгөрсөн. Тэднийг ялласан шүүгч нар ч түүнээс хойш тасралтгүй дэвшсээр карьерынхаа оргилд хүрчихээд байгаа юм. Үүнийг “...Шагналаа авсан” хэмээн үздэг.Зарим нь “...Монголын хамгийн том шүүгч болно гэчихсэн тууж яваа” гэж яригдаж байна.
Түүнчлэн 2014 онд Ерөнхий прокурор болсон эрхэм энэхүү хэргийг босгож ирээд тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудыг буруутгаад “хаах” үйл ажиллагааг зохион байгуулсан гэгддэг. Энэ мэтээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй төстэй буюу хэн нэгэнд бурууг үүрүүлэх байдлаар “...Долдугаар сарын 1”-ний хэргийг хаасан гэгддэг. Тиймээс уг хэргийн жинхэнэ буруутан илрэх цаг нь болсон бололтой. Эх сурвалжийн мэдээллээр, хууль хяналтынхан энэ хэргийг сэргээн шалгаж эхлэхээр болсон байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
С.Баяр, Женко
Элбэгдорж жаргалсайхан батзандан магнай.
Тухайн үед шагсагчид руу буудах тушаал өгсөн ЕС С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүйн сайд Мөнх-Оргил нар хариуцлага хүлээх ёстой.
ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ ГЭЖ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МУУ БҮХНИЙ ТАНТАН БОЛСОН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ НЭГ ГЭМТ ХЭРГЭЭ ХААЛГАСАН Ч ЦААНА ЦААНААС НЬ ТҮМЭН БУЗАР НЬ ИЛЭРСЭЭР ХҮЗҮҮГҮЙ Ч ГЭСЭН ООСОРЛОГДОХ БОЛНОО. ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГА ЯВУУЛГА ҮОХИОН БАЙГУУЛАЛТ ШУУД ДЭМЖЛЭГЭЭР ХӨДӨӨНИЙ ХӨӨРХИЙ ХОЁР ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛЫГ ЮУ Ч ҮГҮЙ СҮЙРҮҮЛЖ ХАЯСАН. ДААНЧ БУЗАР БУЛАЙ ГЭМТ ХЭРГИЙГ ХУРЦ, ЭРДЭНЭБАТ МЭТИЙН ӨӨРТ АШИГТАЙ БОЛ ХҮН ШУУД ХУТГАЛАХ БУЗАР ЭТГЭЭДТЭЙ ХАВСАРЧ ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ АМТАЙ БОЛГОН ЯРЬДАГ, ОДОО Ч ТЭГЖ ЯРЬСААР БАЙГАА НЬ ДУУЛДДАГ
Жалгах хэрэгтэй
elbegdorj .
Энэ хэргийг сэргээх нь зөв. Амарболд генерал, хурандаа Батсүх,Зоригт нарыг бол бас хилсээр ялласан шүү. Үнэнг одоо олж цагаатгах хэрэгтэй
За тэгвэл Санжийн Баяр МөнхОргил ял авах нь гарцаагүй
7 сарын 1-ний 4 хүний амьны хэргийн гүй цэтгэгч нь том жижиг цагдаа нар, шийдвэр гаргагчид нь Баяр,Энхбаяр нар л даа ! Шийдвэрийг дамжуулагч нь Мөнх-Оргил !
С.Баяр,Мөнх-Оргил нарын тушаалаар хүн алсан.
Ард Түмэн Мөнх Оргилыг алуурчин гэдгийг мэднэ
Дамирангийн Энхбатыг гадаадаас хулгайлж авчраад хилс хэрэг тохож яргалж алсан хэрэг сөхөгдөх үү?
Мөнхоргил тушаал өгсөн с.баяр мөнхоргилд тушаасан тэр хоёр хүнийг шалгах хэрэгтэй
Сонгууль луйвардсан МАН ыг тараах хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан МОНГОЛ АРД ТҮМНИЙ ШУДРАГА БОСЛОГИЙГ ЦУС УРСГАН ДАРСАН ман Намыг тарааж ЭНХБАЯР МӨНХОРГИЛ нарыг ДҮҮЖЛЭХ хэрэгтэй. БИД МАРТААГҮЙ одоо бол алдах юмгүй
Баяр бол Оюу толгойг хөдөлгөсөн гавьяатай, 7 сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан гайтай л улс төрч юм шүү !
Зоригийг алсан хэрэг болон 7сарын 1 хэрэг холбоотой гэж ойлгогдож байна. Хэрэг илэрч магадгүй гэж айсандаа үймээн гаргасан. үймээнээр ямар хүмүүс алагдсан вэ. Зоригийн хэрэгт тэд холбоотой юу. Ийм л асуулт гарч байна
https://slot-server-belanda.powerappsportals.com https://slot-server-amerika.powerappsportals.com https://akun-pro-kamboja.powerappsportals.com/ https://akun-pro-filipina.powerappsportals.com/ https://akun-pro-jepang.powerappsportals.com/ https://akun-pro-hongkong.powerappsportals.com/ https://akun-pro-malaysia.powerappsportals.com/ https://akun-pro-singapore.powerappsportals.com/ https://dewaslot888.powerappsportals.com/ https://dewaslot777.powerappsportals.com/ https://dewaslot4d.powerappsportals.com/ https://dewa4d.powerappsportals.com/ https://mastertogel.powerappsportals.com/ https://linksbobet.powerappsportals.com/ https://slot123.powerappsportals.com/ https://kingslot777.powerappsportals.com/ https://aura4d.powerappsportals.com/ https://raja4d.powerappsportals.com/ https://bigslot.powerappsportals.com/ https://bandar-lotre.powerappsportals.com/ https://akun-pro-sydney.powerappsportals.com/ https://akun-pro-china.powerappsportals.com/ https://akun-pro-swiss.
М.Энхамгалан прокурор харахад нэлээд буурь суурьтай ноён нуруутай хүн шиг байдаг Гэтэл энд дахиад 7-р сарын 1-ний хэргийг хаахын тулд бас дахиад Элбэгдоржоос даалгавар авч 4 хүнийг буудаж 1-г паарнаас гинжилж шатааж алсан хэргийг 5 цагдаагаар туг тахиад хэрэг хаажээТэр үймээнийг Элбэгдорж магнайгаар хийлгэсэн.Тэнд чулуу зөөгч Буян-Жагай Залуучуудыг турхиран хөөргөгч Батзандан нар хамтрагчид
Цуглааныг зохион байгуулсан Батзандан, Магнай түүний араас нь удирдсан нөхөд хэрэгээ хүлээх болсон доо
namiin bairan dotor S.Bayar monch ich ajil amjuulsan ,ter Monch orgil bugdiig udirdaj buudach tuschaal ogson. N. Enchbayr gol uureeg ogogch baisan ,odoo ed nariig schalgaachee
7-1-ий хэрэг бол сонгуульд ялахын тулд Элбэгдоржийн зохиосон зохиомол хэрэг. Тэр эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцаагүй. Хэдэн цагдааг хилс хэргээр ялласан шүүгч Хосбаяр, Соёмбоэрдэнэ нар өнөөдөр дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаар шагнагдсан. Жагсаал цуглааныг зохион байгуулсан, эмх замбараагүй байдал бий болгоход турхисан Элбэгдорж дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон. Портероор чулуу зөөж авчирсан Б.Жаргалсайхан, өдөөн турхирсан Батзандан УИХ-н гишүүн болж Магнай сул чөлөөтэй явж бн. Энэ хэргийг эргэн сэргээж зохиомол хэрэг үүсгэж цагдаа нарыг хэлмэгдүүлсэн ерөнхий прокурор асан Я.Дорилогжав дээрэмдэж луйвардсан мөнгөөрөө гадаадад амьдарч бн. Энэ шударга уу.
Дорлигжавыг хэн хилээр гаргав. Муу хүүрийг алж чадсангүй. Одоо тэгвэл увсынхантай тооцоо хийнэ. Чойжилсүрэн, Хүрэлбаатар, Нямдорж нартай тооцоо хийнэ.
7 сарын 1-ний хэргийн ээзэд бол Элбэгдорж, Батзандан, Магнай, Д.Энхбат, Жаргалсайхан гэдэг нь тодорхой шүүдээ. Тэд нар л үймээн дэгдээж олон машин чулуу ачиж ирээд сүйтгэсэн. Зоригийг хөнөөсөн хэрэгт ч Элбэгдорж, Батүүл мэтийг сайн маажвал нэг юм цухуйгаад ирнэ.
украйн бол цөөвөртэй нийлсэн монгол банхар