Өнгөрсөн долоо хоногт дуулиан болсон нэг сэдэв бий. Боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулж гадаадад сурсан хүмүүсийн мэдээлэл задрав. Эхлээд хэдэн хүний нэр ус, зураг сэлтийг, үр хүүхдийнхтэй нь зарлаж нийтээрээ балбав. Ер нь бол сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бол хариуцлага ярих ёстой. ЖДҮ шиг өнгөрөөгөөд байж хэрхэвч болохгүй.
Түүнтэй л адил, Боловсролын зээлийн сангийн шаардлагыг хангаагүй улстөрч, бизнесмэн, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын ах дүү, үр хүүхдүүдэд санхүүжилт олгож болохгүй. Хэрвээ хууль бусаар санхүүжилт авсан бол буцааж төлүүлэх нь зүй ёсны хэрэг. Олон нийт ч үүнийг шаардах ёстой.
Тэр байтугай, зөвхөн энэ сангийн ч биш бүх сангийн санхүүг шалгах цаг нь болсон юм. Гэтэл дээрх “акц”-ны зорилго бүтсэн үү, яасан, сүүлдээ Боловсролын зээлийн санд хандаж, тэндээс зээл авсан бүх хүнийг зарлав. Хамгийн гол нь уг сангаас зээл авсан 1900 гаруй хүний регистрийн дугаартай мэдээллийг тараачихсан байгаа юм. Үүнээс болоод өөрийн мэдлэг чадвараар шаардлагаа хангаад тус сангийн зээлд хамрагдсан бусад хүн хохирчихож байгаа юм. Тэр мэдээлэл хэн нэгэн Дорж, Дондогийн гар дээрээс гарч ирээгүй байна. Хариуцсан яамнаас гарсан байх юм. Энэ үйлдэл нь хамгийн түрүүнд Үндсэн хуулийн “...Хүний эрх, эрх чөлөө” хэмээх хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7-д заасан “...Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэснийг, дээрх зүйлийн 17-д заасан “...Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэснийг зөрчсөн байна.
Бас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ. Уг хуулийн 4.1.11-т “...”хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэж заасан.
Мөн 6.2-т “...Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээллийг ашиглана” гээд 6.2.1-т “...мэдээллийн эзний зөвшөөрлөөр”, 6.2.2-т “...хуульд заасан үндэслэлээр”, 6.2.3-т “...мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 6.2.4-т “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх”, 6.2.5-т “...хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх” гэж заасан. Эдгээрийг шууд зөрчсөн. Өөр зүйл, заалтууд ч байна. Тэгэхээр дээрх 1900 гаруй хүн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл энэ хуулийн 28 дугаар зүйлд заасанчлан ХЭҮК, бас Захиргааны хэргийн шүүхэд хандах хэрэгтэй.
Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.3-т “...Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэх мэт хэд хэдэн зүйл, заалтыг зөрчжээ.
Гэтэл хувь хүний нууцыг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой гэдэг. Тиймээс иргэний регистрийн дугаараа онц шаардлагагүй бол бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс зайлсхийхийг холбогдох цагдаа, бусад холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(25)
Төр - засгийг эзлэн авч монголын баялаг , ард түмний хөрөнгийг хувалзлан мөлжиж , тонон дээрэмдэж байгаа ХУЛГАЙЧДААС салья - тэднийг устгая л гэж байгаа бол ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨС АРГАГҮЙ , зараалын бичээч Дамдин аа ... Тэгээд ч одоогийн " монголын хуулиуд " гэгчид чинь тэр чигээрээ ХУВАЛЗНУУДЫН эрх ашигийг ивээсэн НҮҮЦ ТҮЛХҮҮРТЭЙ байдаг юм ....
Дүрмэндээ маш тод зааснаар тодорхой шаардлага хангаж ажиллаж чадсан сайн оюутанд дэмжлэг үзүүлэх ёстой сангаас аав ээж нь санд ойрхон ажилладаг албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн муу сурдаг хүүхдүүддээ сайн сурсан хүүхдүүдийн боломжийг хулгайлан авч өгсөн нь жинхэнэ төрийн хүний ёс зүйн алдаа, МУн эсрэг гэмт хэрэг, хүний эрх зөрчсөн ялт үйлдэл юм. Зохих журмынх нь дагуу холбогдсон бүх хүмүүсийг бут авахыг нь хүлээж бна ард түмэн.
Эх оронч бай Дхмдин гуйа
Зээл авч болно.Авсан зээлээ төлдөг бай.Хүний эрх гэдгээр монголын засгийн газар хохирч болохгүй.Тэгээд гадаадад үлдсэн хүмүүсийн зээлийг дахин нугалж төлүүлэх хууль гаргах хэрэгтэй.Дараагийн хүмүүстээ боломж олгох хэрэгтэй шүү.Монголдоо ирж үр дүнтэй сайн ажилласан нөхдийн зээлийн тодорхой хувийг хөнгөлөх явдал байж болох л юм.
Зээлийн сангаас сурах мөнгө авчихаад эргүүлж өгөөгүй бол энэ чинь хулгай биз дэ ! Юун хүний эрх гэж солиороод байна аа ! Харин дахин дахин зарлах хэрэгтэй эргүүлж төлтөл нь ! Зарлаагүй маш олон жил болсон байна ш дэ авсан хүмүүс нь дан баян хүмүүс !! Зарим нь тэр мөнгөөрөө юун сурах мурах бизнёс хийчихсэн байна гадаадад явах аялах зардлаа хийчихсэн байна гадааддаа үлдчихсэн байна сураггүй болчихсоэ байна ийм хүмүүсийг тэгээд одоо зарлахгүй яах юм ! Зарлахгүй бол хулгайчтай нийлээд хуйвалдсан хэрэг болно шүү дэ !! Ийм юман дээр хүний эрх гэж байдаггүй юм !!
Угаасаа хар мөрөөр авсан мөнгө болохоор олгой толгойт хүүхдүүд нь сурч ч чадаагүй, ичихдээ гадаадад үлдсэн, үлгэн салган энд ирсэн нь мэдэх юм бхгүй болохоор арын хаалгаар ажилд орж нураадаг, хийсэн бизнес нь ч хуу шатсан өчнөөн хүн бгаа. Энэ бүхнийг одоо хуу цэвэрлэж балай сангаа одоо бүрмөсөн хааж хаяад, оюутнуудыг дотооддоо сургах тал дээрээ түлхүү анхаарах хэрэгтэй бна. Төгссөж ажилд орж хүн шиг ажиллаж бгаагаас нь дотроос нь шилж дадлагажигч явуулж болох юм.
хулгай. Авч болно. Буцаах ёстой
хулгайч л байна
Энэ бол хуний эрх зорчсон зуйл биш, тухай уеийн торийн сангийн захиралууд, тэндээс зээл авсан сайд дарга нарын хуухдууд, танил талаараа яруулж зээл авсан хумууст шууд хамааралтай улсын хоронгийг урэн тараасан эдгээр нохдуудээр толуулэх хэрэгтэй!!! Торийн сангийн захирал байсан ховдийн нохор их хутгалдсан!!!
Үнэнийг ил болгох нь харин мэдээлэл авах эрх чөлөө юм бишүү
Энд бас нуурс шиг том авилгалын схем ажилласан байгаа даа
Хуцалдсан байгаарай, лаларууд аа. Та нар тэр хүнийхээ эрхийг бөгсөндөө чихээрэй
manaid hunii erh gedeg n zuvhun erh medelten , tom baychuudad l uilchildeg huulitai , jiriin irged bol ulaa shagaigaad l alhaj bai !
Дандаа хээл хахуулиар явсан хүмүүс. улсын мөнгөөр тарвалзсан хүмүүс мөнгөө буцааж төлөх ёстой.
За за Дуугүй зээлээ төл. Бусаддаа боломж олго. Зээлээ төлсөн хүмүүсийг зарлаагүй болно
Яг тийм. Зээлээ төлсөн хүний нэр гараагүй.
Та хэний лоббигоор бичиж байна.
Хэнийг хамгаалаад хэний захиалгаар бичээд байгаа новш бэ.Ард түмний хүүхдүүдэд олддогггүй тэр их зээлийг дандаа баячууд улстөрчид том бизнесмэнүүдийн хүүхдүүд л авсан байсан.Баяжих тусмаа л улсаас үнэгүй авч болох бүхнийг сорж байгаа хувалзнуудын нэрссийг зарлах л хэрэгтэй шүү дээ.Бусдын боломжийг хулгайлагсад.Зээлээ төлчихвөл ардын хүүхдүүдээс хэд нь болов гадаадад сургуульд сурна биз дээ.
Буруу зүйл үйлдсэн л бол хариуцлагаа, шийтгэлээ хүлээдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг биш үү? Сэтгүүлч гуай! Олон нийт хэний хүүхэд зээл аваад гадаадад сураад байгааг мэдэх эрхтэй. Хүний эрх энд зөрчигдөөгүй. 30 жил хүний эрх гэж нэрийг нь нуусаар байгаад язганаж байгаа өт шиг их шимэгчидтэй болсон байна ш дээ. Дотор арзайж байна.Гэтэл тэднийг өмөөрч байгаа юм уу?
Юун хүний эрхийг зорчих Харин энэ зээл аваад төлөхгүй баыгаа баячууд чинь хүний эрхийг зөрчил биз дээ Энэ их мөнгөө эргүүлж төлсөн бол олон мөнгө муутай ардын хүүхдэд зээл олгогдох боломж байсан Ард түмниййхээ боломжийг хаах чинь зөрчил бишүү Өөр яаж тэмцэх юм Нэрийг нь ил болгохгүй бол тэр их мөнгиыг эд нар хэзээ ч төлөхгүй өнгөрөх байсан бна
Энл хүни эрх гэж суржигнээд байх юм байхгүй. Хулгайчийн эрх гэж ямар ч юм байхгүй. Ара түмэнд зориулж сан байгуулсан нэр зүүгээд хэдхэн хулгайч аваад хүртчихдэр тусгай эрх гэж бай байхгүй.
овоошдээ бас хүний эрх гэж мэдээд байх шигээ
Зээлээ журмын дагуу авсан, төлсөн бол эрх зөрчигдөөд байх юм алга. Ер нь хүний эрх зөрчигдөнө гээд чимээгүй суугаад байсан учраас хулгай, луйвар хийх нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. Цаашдаа зээл аваад төлөлгүй хулгай луйвар болсоных нь дараа зарлах биш, яг авахад нь зарладаг журамд орох хэрэгтэй. Журмын дагуу авсан уу, хэдийг авсан, хэзээ төлж дуусгах г.м. мэдээллийг эхлээд зээл өгөхдөө тохиролцоод зарлах шаардлагатай. Энийг зөвшөөрөхгүй, миний эрх зөрчигдөнө гэсэн хүн зээл авахгүй л байна биз дээ. Татвар төлөгчид, өөрөөр хэлбэл та, бид ийм мэдээллийг авах эрхтэй ба энэ нь зөв гольдиролоор явах нөхцөл болно.
Зсс,хохь чинь,зээлээ төл
зээл авч төлөөгүй ардчилсан нам социал демократ намын улс төрийн ажилтнуудын хүүхдүүд бий америк канад австралид бий