“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон нэр бүхий хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Шүүхээс
шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон байна.
Хэргийг талаар тодруулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байв.
Сэтгэгдэл0
Зохион байгуулалттай хам хэрэг байна. Тавилганы дэлгүүрийн баян эзэн ажилтан бүсгүйгээ хөнөөсөн гээд хэсэг шуугиснаа чимээгүй болсон. Тэр сүндийгээс илүү сайн ул мөр үлдээлгүй ажилласан бололтой.
очоод баньддуулна
15 сая төгрөгийн авилга өгсөн нь 3 жилийн ял авч тэрбум тэрбумаар нь авилга авсан Хаянхярваа торгуулаад ялгүй хоцорч. Энэ шударга уу???
delgersaikhntai dornogobid uzek bv 20 ond, 2r ond uzne, tgan yasan bhna u
24 ond uzne, tgheer ysn bhna u
Эхнэрээ зодсон Ж.Мөнхбат гэгч халзан тангад ямарч хариуцлага хүлээгээгүй шүү.
Энэ нэг хужаа нэртэй нөхөр байдаг юм.
Иймэрхүү хэрэг байнга гарах болсон л доо! Эхнэрээ зодох хүчирхийллийн гэмт хэрэгтэй л хуйвалдан хэргээс мултлах оролдлого хийсэн бололтой. Тэгээд бүгд шийтгэгдсэн бололтой. Ер нь, бидний амьдарч байгаа энэ нийгмийн нүүр царай ингэж л илрээд байгаа юм. Тотилалтар дэглэмээс салж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан шударга нийгэмд орлоо гэсэн чинь нэг л биш ээ! Хүний мөс, чанар алга болж, бие биенээ зодож нүдэх, бүр амь насыг нь хохироох зэргээр зэрлэг, танхай авирлах явдал ихэсчихлээ. Өөрөөр хэлбэл, хүн хүндээ хүний ёсоор хандах үзэл бодол алга болж, бүхнийг зөвхөн зоосны нүхээр хэмждэг болчихлоо. Ардчилсан нийгмийн үзэл санаа маань буруу тийш эргэж, харгис хэрцгий, танхай балмад, хүний мөсгүй хүмүүсийн цуглуулга болж хувирах зам руу орчихлоо. Энэ бол ихээхэн харамсалтай л үйлдэл дээ!
Сонгуулиар мөн ч том пээдгэр байсан даа. Уулзъя, сурталчилгаанд чинь нэмэр хандив болъё гэхэд нэг хэдэн хүүхнүүд уулзах боломж байхгүй гэж тэнэгтээд. Болж, муу гөлөг. Хулгай заль мэх, луйвраар олдсон их мөнгө хүнийг хүн биш болгодог л байхгүй юу.