Сүүлийн үед манай аймагт төрүүлсэн үрээ орцонд орхиж, айлын "00"-д хүртэл хаясан аймшигт хэрэг ар араасаа гарах боллоо. Саяхан л гэхэд "Ирэх тавдугаар сард төрөх хүүхдийг үрчлүүлнэ. Дорнод аймгаас" гэсэн зар телевизийн чатаар явсныг ТВ9 телевизийн "Монгол коммент"-ийнхан хөндөн ярилцаж, үзэгчид тэрхэн үедээ шуугиад л өнгөрсөн. 20-иодхон настай охин хөл хүнд гэдгээ эцэг эхдээ хэлж зүрхлэхгүй, аргаабарахдаа телевизийн чат руу ийн мессэж бичсэн нь тэр байж.
Цаад телевиз нь ч цацаж л байдаг. Харин төрүүлсэн үрээ орцонд орхисон, айлын ОО-д хог шиг хаячихсанцэвдэг сэтгэлтэй эхчүүдийг одоог хүртэл цагдаа нар илрүүлж чадаагүй л байна. Өнгөрсөн хавар, зун, намрын турш орон сууцны байруудын орцонд хоёр хүүгээ дагуулсан нэгэн эр хоног төөрүүлж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэсэн гомдол иргэдээс гарснаар цагдаа, шүүхийнхний "шүдний өвчин" болсон юм.
Эх нь тэднийгээ хаяад явчихсан. Эцэг нь ухаан санаа дутуу ч хоёр хүүгээ ганд нь хаячихсангүй, бөөрөндөө нааж хаана л бол хаана дагуулан эрхэлж тоглон явах. Хажуу дэргэдээс нь харсан хэнд ч тэднээс илүү "жаргалтай" гэр бүл үгүй шиг л. Хүний хувь тавилан гэдэг хатуудаа хатуу юм даа. 80-аад онд Баян-Уул суманд хойд эцгийн хатуу ширүүн гарт нухлагдаж, гэрийнхээ баруун урд адсаган дээр шоовдорлогдон хэвтэж, хоолны үлдэгдлээр голоо зогоон өлөн зөлмөнамьдарчбайгаа охины талаар тухайн үеийн шүүх цагдаагийнханд мэдээлэл ирж, "Наяад оны гологдсон хүүхэн" нэртэй нийтлэл аймгийн сонин хэвлэлд нийтлэгдэн олны анхаарлыг татаж байж.
Хожмоо тэр охин хадамдгарч, үрхүүхэд төрүүлсэн ч зөв шулуун амьдарч чадсангүй, нэгнээс салж нөгөөтэй суусан нэгэн болж, явсаар дахин нөхөрт гарч хоёр хүү төрүүлж, орцны жижүүр хийн элэг бүтэн амьдарч байсан ч тэднийгээ хаяадявчихсан нь энэ. Хүүхдийн төлөө хэлтсийнхэн хоёрхүүхдүүдийг асрамжийн газарт өгч, аавыг нь Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд ч тусыг эс олов.
Хүний л эцэг юм хойно хүүхдүүдээ авна гэж асрамжийн газрынхныг айлгаж сүрдүүлээд байсан болохоор аргаа барахдаа хоёр хүүг нь өгчихөж. Ахиад л гудамжинд тэнүүчилж, хулгай зэлгий хийгээд эхлэхээр нь шүүхээс эцэг байх эрхийг нь түтгэлзүүлж, эцгийг нь Батсүмбэрийн асрамжийн газар руу явуулан, хоёр хүүг эхэд нь өгчээ. Одоогоор хүүхдүүд нь хичээл сургуульд хамрагдан, цовоо цолгиун яваа дуулдана.
Ингээд бодохоор ил гарсан нь энэ болохоос биш ард нь хичнээн олон хүүхэд ядуу зүдүү, айдас хүйдэстэй амьдралд нухлагдаж, зовж зүдэрч байгаа бол. Уг нь эх хүн үрийнхээ төлөө үхэж ч чадна гэдэг. Гэтэл дээрх явдлуудаас харвал эхчүүд төрүүлсэн үрээ хог шаар шиг энд тэнд хаях болсон нь цэвдэг сэтгэл гэхээсээ энэ нийгмийн гажуудал болж харагдах боллоо.
Эх сурвалж: "Дорнод"
Сэтгэгдэл0
99203959 gesen utastai huuhenii huuhed
Alii shuu lalaraa, bitgii xutsaad bai. bi boovooroo xuuxed toruulsen baixuu?
sainuu , gol harlach ,yamar aimar yum hiideg humuus we.
ene utasruu utasdaa uzdee ta nar yag mondoo he he
yag mon bnaa utasaa avaad hayad bna
ene deer baigaa erguu teneg batsaan uuruu ym bichchiheed uurtuu hariulaad erguuteed baih ymaa
Хужаагийн хүүхдүүд гаргаад л тэгэж байхгүй юу
kyis ylgakhgyi khyykhtd khtd l bol khediig avna utsaa tavi