сонин mn
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” компаний дансыг битүүмжлүүлээд байгаа талаар мэдээлэл гараад буй билээ.
Энэ тухай  УЕПГ-ын ОНХА-ны дарга, ахлах прокурор Д.Дашмаа: “Аба плюс компанитай холбогдох хэрэг нь УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст тус компанийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу хянагдаж байна. Хэрэгт уг компанийн дансанд гадаад улсаас шилжиж орж ирсэн, гарсан их хэмжээний мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг шалгаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. 
 
 
 
Тодруулбал, банк дахь дансыг нь битүүмжилж, арав орчим гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээсэн. Одоогоор хүсэлтийн хариунууд бүрэн ирээгүй байна.
 
 
Гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээх, хариу ирүүлэх ажиллагаа нь нарийн процесс ажиллагаа байдаг тул цаг хугацаа их шаардагддаг юм" гэсэн тайлбар өгөв.