sonin.mn

СИНГАПУР, 2025 оны нэгдүгээр сарын 9 /NHK/. Сингапур, Малайз улсууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Малайзын хилийн Жохор мужид эдийн засгийн тусгай бүс байгуулахаар тохиролцжээ. Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим нар уг шийдвэрийн талаар мягмар гарагт олон нийтэд зарласан байна. 


Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр А.Ибрахим хэлэхдээ "эдийн засгийн тусгай бүс бол өвөрмөц санаачилга юм. Хоёр улс бие биеэ харилцан дэмжихийн тулд нэг баг болон хамтран ажиллаж байгаа нь ховор тохиолдол мөн" гэлээ.


“Энэ бол Сингапур, Жохорын давуу талууд дээр тулгуурласан чухал ач холбогдолтой төсөл бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр бид өрсөлдөх чадварыг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлж, эргийн бүсүүд рүү илүү их хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ” гэж Л.Вонг хэлсэн байна. Уг эдийн засгийн бүс нь Жохор мужийн нийслэл Жохор Бахру хотыг оруулаад 3500 гаруй хав.дөр.км талбайг хамрах ажээ. Энэхүү төсөл нь мөн хөрш орнуудын хоорондын тээврийг оновчтой болгох замаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Төслийн хүрээнд таван жилийн дотор 20 мянган ажлын байр бий болно гэж тооцоолсон байна.



Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ" агентлаг