БРЮССЕЛЬ, 2024 оны есдүгээр сарын 20 /Politico/. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Эдмундо Гонсалес бол тус улсын хууль ёсны бөгөөд ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч мөн гэж Европын парламент пүрэв гарагт хүлээн зөвшөөрчээ. Хамтарсан тогтоолыг баруун төвийн үзэлтэй Европын Ардын нам, барууныг баримтлагч Европын Консервативчууд ба шинэчлэгчид нам болон хэт барууныг баримтлагч Европын төлөөх эх орончид намууд дэмжсэн нь зургаадугаар сард болсон Европын парламентын сонгуулиас хойш анх удаа барууныг баримтлагч консервативчууд санал нэгдсэн явдал болсон байна.
Нийт 309 гишүүн дэмжиж, 201 гишүүн эсэргүүцэж, 12 гишүүн түдгэлзсэнээр батлагдсан уг тогтоол нь бэлгэдлийн чанартай бөгөөд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм.
Тогтоолд Венесуэлийн засгийн газраас гаргасан Э.Гонзалесийг баривчлах тушаалыг, мөн ардчилсан сөрөг хүчин болон иргэний нийгмийн эсрэг чиглэсэн аллага, дарамт шахалт, хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг зэмлэн буруушааж, ийм зөрчлүүдийг таслан зогсоохыг Европын парламентын гишүүд уриалсан байна. Испанийн эрх баригчид орогнол олгосны дараа Э.Гонсалес есдүгээр сарын 8-нд Венесуэлийг орхин Испанийг зорьжээ. Энэ оны долоодугаар сарын 28-нд болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль нь сонгуулийг шударга явуулах олон улсын стандартыг хангаагүй гэдгийг олон улсын ажиглагчдын тайлан тодорхой харуулж байгааг Европын парламентын гишүүд мөн онцолсон байна.
Өнгөрсөн ням гарагт Венесуэлийн засгийн газар АНУ-ын гурван иргэн, Европын хоёр иргэнийг Мадуро болон түүний засгийн газрын хэд хэдэн гишүүнийг хөнөөх хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж баривчилсны дараа хурцадмал байдал даамжирчээ.
Европын Холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель ням гарагт Испанийн нэгэн телевизийн сувагт ярилцлага өгөх үеэрээ Мадурогийн засгийн газрыг “дарангуйлагч” хэмээн тодорхойлсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Ардчиллын эзэд өөрийн тавиулаа сонгожээ.
Хэрвээ ЕХ с золбин элбэгдоржийг ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрвөл монголын ард түмний санал хамаагүй юу. Фермийн амьтад дотор гахай давуу эрхтэй байвал дарангуйлал болно гэдэг байх аа. Дэлхийн улсууд дотор ЕХ давуу эрхтэй бол энэ жорлонг бид дарангуйлагч гэж үзэж болно биз дээ.Дарангуйлагч ЕХ сөнөтүгэй.
Байгалын асар их баялагтай ч ядуу тарчиг өлсгөлөн гуйланчлалаар дүүрэн Африкийн Есүс итгэгчид мал болж өвс идэж байна. Ард түмэн минь ухаар. Харийнхан биднийг ийм болгож баялагт минь эзэн суух гэж Монголд том том сүмүүд бариад байна. Бид үр хүүхдээ мал болгомооргүй бол ухаар‼️