Эрх баригч МАН-ынхан Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр зэхэж байна. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн Хуулийн 68-р зүйлийн 1 дэхь заалтыг огт хэрэгсэлгүй илт бүдүүлгээр зөрчиж буй юм.
Үүнтэй холбогдуулан судлаач, профессор Д.Чулуунжав Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргажээ. Уг өргөдлийг болон Монгол Улсын Үндсэн Хуулийн 68-р зүйлийн 1 дэхь заалтын тухай 2000 онд түүний бичиж байсан "Монгол Улсын Үндсэн Хуулийн 68-р зүйлийн 1-р заалтын учир, утга" нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Дашрамд дурьдахад 1999 онд "Дордуулсан гэгдэх 7" өөрчлөлтийг Үндсэн хуулинд оруулахдаа Н.Энхбаяр, Д. Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нарын улс төрчид голлосон МАХН (Одоогийн МАН)-ынхан мөн л Үндсэн Хуулийн 68-р зүйлийн 1 дэхь заалтыг авч хэрэгсээгүй байна.
Өөрөөр хэлбэл МАН-ынхан Үндсэн Хуулийн 68-р зүйлийн 1 дэхь заалтыг хоёр дахь удаагаа дахин санаатайгаар зөрчин, Монгол Улсын Үндсэн Хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гэгчээ зүтгүүлж буй нь илэрхий болж байна.
Sonin.mn сайтын удирдлагын баг
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүд танаа
Иргэний өргөдөл
Үндсэн хуульд оруулах гэж байгаа “Нэмэлт өөрчлөлтийн төсөл”-ийг өргөн барьсан, хэлэлцсэн процедур, Үндсэн хуулийн гол, тулгуур үзэл санаа, зарчмуудын хувьд уг төслийн үзүүлэх сөрөг нөлөө, төрийн үйл ажиллагаа дахь ард түмний шууд ба дам оролцоог олон талаар хумьсан байдал зэрэг нь харамсмаар зохисгүй байна.
Үндсэн хуулийн 68-р зүйлийн 1-р заалтын утга санааг томъёолоход биеэр оролцсон амьд гэрчийн хувьд дараах зүйлийг хэлье. Нэмэлт, өөрчлөлт бол Үндсэн хуулийн гол, тулгуур үзэл санаа, зарчмуудыг өөрчлөхөд хүргэх учиргүй. Иймээс нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Үндсэн хуулийн Цэцийн урьдчилсан хяналт заавал хэрэгтэй. Нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах аваас түүнийг ҮХЦ урьдчилан хянаж Үндсэн хуулийн гол, тулгуур үзэл санаа, зарчмуудыг хөндөхгүй байх аваас уг саналыг УИХ-д өргөн барихаар тогтоож 1-р заалтыг одоо байгаа эхээр нь чухамхүү ийм утга, санааг түүнд тусгаж, шингээж томъёолсон болно.
Үндсэн хуулийн гол, тулгуур үзэл санаа, зарчмууд, заалт бүрийг хамгаалах, мөрдүүлэх үүрэгтэй ҮХЦ үндсэн хуульд оруулахаар завдан буй нэмэлт, өөрчлөлтүүдийг урьдчилан хянах нь олон улсын жишиг юм.
ҮХЦ-ийн урьдчилсан хяналтгүйгээр парламентаар шууд хэлэлцэх нь онол-аргазүйн хувьд ч, логикийн хувьд ч алдаа болж тооцогддог байна. Энэ талаарх манай үндсэн хуулийн заалт зөрчигджээ. Үндсэн хуулийн 68-р зүйлийн 1-р заалтыг хэрэгсдэггүй, хэрэглэдэггүй байж бүр заншихнээ! Цэц энэ байдлыг анхааралдаа авах ёстой.Үндсэн хуулийн гол, тулгуур үзэл санаа, зарчмуудыг хөндөхгүйгээр түүний зарим заалтыг хэсэгчлэн өөрчлөх, эсвээс нэмэлтүүд хийж болдог. Нэмэлтүүдээр үндсэн хууль өргөждөг. Өөрчлөлт гэж зөвхөн зарим заалтыг л өөрөөр найруулах, эсвээс зарим заалтыг хасахыг хэлдэг. Гэхдээ нэмэлт, өөрчлөлт нь үндсэн хуулиар тогтоосон гол концепци, засаглалын хэлбэрийг өөрчлөхөд хүргэх учиргүй.
Нэмэлт ба өөрчлөлтүүдээр үндсэн хуулийн цогц, системлэг шинжийг эвдэлж болох тул ҮХЦ-ийн урьдчилсан хяналт заавал байх ёстой. Засаглалыг хуваасан, тэнцвэржүүлсэн, харилцан хяналттай болгосон нарийн уялдаа холбоог нэмэлт ба өөрчлөлтөөр эвдэхгүй байхад онцгой анхаарах үүрэгтэй. Энэ бүхнийг тооцож оруулсан заалт бэлхнээ байсаар атал (68-р зүйлийн тэргүүн-I заалт шүү) түүнийг үл хэрэгсдэг нь цаанаа ямар шалтгаантай байна вэ? Энэ асуултанд УИХ, ҮХЦ хариулах ёстой.
1992 оны үндсэн хуулиар Монголд “Тусгаар тогтносон (эзэн улсгүй), Бүрэн эрхтэй (ард түмнээс олгогдсон), Бүгд Найрамдах (ард нийтээр сонгогдсон) төртэй, төр нь ардчилсан дэглэмтэй (иргэний ардчилалд суурилсан), засаглалын холимог хэлбэртэй” төрийн шинэ өвөрмөц тогтолцоог буй болгожээ. Төрийн эдгээр гол, үндсэн шинжүүдийг нэмэлт ба өөрчлөлтүүдээр хөндөхөд хүрэх аваас үндсэн хуулиа цогцоор нь өөрчлөх ёстой. Энд системийн шинжтэй тохируулга зайлшгүй шаардагддаг. Бүлэг, зүйл тус бүрийг шинэ концепцийн үүднээс хянах, өөрчлөх болдог. Эрх мэдэл, үүргийг нэг талд нь нэмж байгаа бол нөгөө талд нь энэнийг тэнцвэржүүлэх өөрчлөлтийг заавал хийж өгөх ёстой.
Үндсэн хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт, өөрчлөлтийн төслөөс харахад ард иргэд, сонгогчдын эрхийг эсвээс хасах, эсвээс хязгаарлах утга, санаа зонхилжээ. Ард иргэд наад зах нь өөрийнхөө шууд төлөөлөл болох Ерөнхийлөгчөөр дамжуулан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, чанарт нөлөөлөх эрхгүй болох нь.
Олон чухал эрхийг ард түмнээс авч эрх барьж буй намын удирдлагад өгөхнээ. Ард түмний эрхийг нэг талдаа хассан бол нөгөө талд нь (өөр хэлбэрээр) тэнцвэржүүлэх нэмэлтийг хийж өгөх ёстой. Жишээ нь Ардын Хянан Шалгах Хороо байгуулах, Ерөнхий сайдын оролцоо, нөлөөнөөс шүүх, прокурор, Цагдаагийн байгууллага мэтийг холдуулах гэх мэт.
Нэмэлт, өөрчлөлтүүдийн үүдэх, үзүүлэх нөлөө өрөөсгөл, зохисгүй байна.
Юуны тулд ард түмэн нийтээрээ улсынхаа Ерөнхийлөгчийг сонгодог билээ? Энэний учир, холбогдлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагчид ойлгосонгүй, тооцсонгүй. Эрх, үүргийг нь танах мөртлөө сонгогдох механизмыг нь хэвээр үлдээгээд яах гэсэн юм бол?
1992 оны үндсэн хуульд засаглалын холимог хэлбэр “байж болдог тэр л нүүр, төрхөөрөө” хуульчлагдсан юм. Тэгвэл нэмэлт, өөрчлөлтүүд хүчинтэй болбол ёстой л засаглалын “өөх ч биш, булчирхай ч биш” нэгэн эмгэг хэлбэр Монголд төрөн гарахнээ!
1991 онд засаглалын ямар хэлбэрийг дээдлэх, сонгох талаар ард нийтийн санал асуулга явагдаагүй. Гэтэл төсөл санаачлагчид Монголын ард түмэн парламентын засаглалыг сонгосон мэтээр хуурамчлан ярих болов. Парламентын засаглалын сонгодог хэлбэр гэж хэрэг дээрээ үгүй. Холбогдох хүмүүс энэ “сонгодог” гээд буй хэлбэрээ бүрэн зураглалаар нь тод, томруун тайлбарлах хэрэгтэй. Ард түмэн мэдэж аваг.
Хэрэв засаглалын хэлбэрийг өөрчлөх гэж байгаа бол удаах үндсэн хуулийг л шинээр боловсруулах ёстой. Засаглалын ямар хэлбэрийг сонгохыг ард нийтээс асууж тодруулах хэрэгтэй.
Шинэ үндсэн хууль боловсруулах, батлах болбол түүний төслийг ҮХЦ урьдчилан битгий хэл дараа нь ч хянаж үзэх эрх, үүрэггүй. Учир нь ҮХЦ бол 1992 оны үндсэн хуулийн гол, тулгуур үзэл санаа, зарчмууд, заалтуудыг зөрчүүлэхгүй байх, хамгаалах үүрэг бүхий институц.
“Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн 6-р бүлгийн 7 заалтын төслийг боловсруулж, томъёолж байхдаа бид өмнө дурдсан лугаа сэтгэж, санал бодлоо илэрхийлцгээж байсан юм.
Ард нийтийн санал асуулгаар парламентын засаглалыг сонгон авах шийдэлд хүрсэн бол асуудал, процедур өөрөөр эргэх нь тодорхой. Иймд нэмэлт, өөрчлөлтүүдийн шинж байдал, хэмжээ, зорилго, үр дагавар огт өөр түвшинд яригдах учиртайг харгалзан үзээд төсөл санаачлагчид уг төслөө эргүүлж татах нь зохистой байна. ҮХЦ мөн тийм шийдвэр гаргах учиртай.
УИХ-ын бүрэлдэхүүн ихэд олигархжих болсон эдүгээ үед хэт даварсан шинжтэй парламент ард олны төлөө биш зөвхөн, ганцхүү үндэсний хөрөнгөлөг давхрааны тусын тулд ажиллах болно.Хэт даварсан парламентын засаглал буюу төрийн дээр гарсан нам нийгэмд буй болсноор олигархиудын дарангуйлал тогтдог, бэхждэг нь түүхээр нотлогдсон үнэн билээ.
Үндсэн хуулийн 68-р зүйлийн 1-р заалтыг илтээр зөрчсөн, Үндсэн хуулийн төрийн байгууламжийн ерөнхий схемийг эвдэлж буй уг төслийн хэлэлцүүлгийг хүчингүй болгож зогсоохыг ҮХЦ-ээс хүсэж байна.
Дордуулсан гэгдэх 7 өөрчлөлтийг оруулахын төлөө улайран зүтгэж байсан хүмүүс бол Лүндээжанцан, Нямдорж, Гончигдорж, Бямбадорж, Шаравдорж нар билээ. Тэд өмнөх алдаанаасаа ч сургамж авсангүй, 68-р зүйлийн 1-р заалтыг давтан зөрчихөөсөө ч эмээсэнгүй.
Сүхбаатар дүүргийн 4-р хороонд оршин суугч иргэн Д.Чулуунжав
2019.10.23
Монгол Улсын Үндсэн Хуулийн 68-р зүйлийн 1-р заалтын учир, утга
“Өнөөдөр” сонины 2000 оны N59-д нийтлэгджээ.
1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад: Үндсэн хуулийн хяналт, Цэцийн тухай тусгайлсан бүлэг, зүйл байсангүй. Үндсэн хууль тунхаглал төдий бус байх, түүний хэрэгжилтийг бүрэн хангах, төрийн бусад бүх хууль (үндсэн хуулийн хуулиуд, органик хуулиуд, ердийн хуулиуд) Үндсэн хуульд яв цав Нийцэж гарах, батлагдах, мөн Үндсэн хуулийн үг үсэг, үзэл санаа, бүдүүвчинд нийцээгүи аль, ямар ч хууль, шийдвэрийг хүчингүй болгож байх үүднээс Үндсэн хуулийн Цэц хэмээх байгууллагыг буй болгож ажиллуулах шаардлагатайг ардчилал хөгжсөн орнуудын туршлага харуулж байв. Шинэ Үндсэн хуулийн төсөл зохиох явцад энэ чиглэлд авч ашигласан гадны жишээ, туршлага бол Францын Үндсэн хуулийн зөвлөлийн загвар юм. Францын Үндсэн хуулийн 56-63 дугаар зүйлийн агуулга “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц” гэсэн бүлгийн 64-67... дугаар зүйлүүдэд зарим нэгэн засал, өөрчлөлттэйгээр бүрэн суусан гэж хэлж болно. 1991 оны зун “Ардын Эрх” сонинд нийтлэгдэж бүх нийтийн сонорт хүрсэн “Монгол Улсын Их Цааз”-ын төслөөс энэ нь бүр ч тод харагддаг.
Түүхэндээ нийт 16 удаа Үндсэн хууль зохиож, баталж, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулж, сахиж, мөрдсөөр ирсэн улс, орны жишээ, туршлагыг ийнхүү авч хэрэглэсэн нь буруутгах зүйл биш юм. Хамгийн гол нь гаднаас авсан зүйлүүдийн маань цаана онол, үзлийн ямар үндэслэл, ямар учир утга, ямар логик холбоо, хамаарал оршин буйг сайтар ойлгож, ухааралд хүрч, түүнээ онол ба практикт нэг мөр, цэгцтэй хэрэглэж чаддаг байх нь чухал билээ.
Энэ үүднээс дараах зүйлсийг өгүүлье.
Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт ба өөрчлөлт, Үндсэн хуулиас ургаж гарах органик хуулиуд, ердийн хуулиуд, хуулийн хүчинтэй тогтоол, зарлиг, шийдвэр зэрэг нь Үндсэн хуульд бүрэн нийцэж байна уу, эсвэл Үндсэн хуульд харшилж байна уу гэдгийг зарим улс орон уг хууль, шийдвэрүүд батлагдаж, үйлчилж эхлэхээс өмнө дээд хэмжээнд хянан үзэж үнэлж, дүгнэдэг. Ийм урьдчилсан хяналтыг хэрэгжүүлэгч орны тоонд Франц, Ирланд зэрэг улс ордог. Хууль батлагдахаас өмнө, эсвээс тухайн хуулийг Парламентаар хэлэлцэж эхлэхээс өмнө, зарим тохиолдолд батлах, эсэх талаар санал хураалт явагдахаас өмнө уг хууль нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд Үндсэн хуулийн Зөвлөлөөс, Үндсэн хуулийн шүүхээс, үндсэн хуулийн Цэцээс санал, дүгнэлт гаргаж Парламентад өгдөг. Хэрвээ хууль, шийдвэр нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж Үндсэн Хуулийн Зөвлөл, Цэц үзэх ахул тэдгээрийг Парламент авч хэлэлцдэггүй, санал хураалт, санал асуулга ч явуулдаггүй.
Ихэнх оронд Үндсэн хуулийн хяналт хууль батлагдсаны дараа хэрэгжиж иржээ. Дээд шүүх нь Үндсэн хуулийн Цэцийн үүргийг гүйцэтгэдэг орнуудад хууль батлагдсаны дараах хяналт бүр ч их хүчтэй байдаг, өргөн болдог. Ийм орны жишээ гэвэл АНУ, Швейцар, Аргентин, Мексик, Канад, Дани зэрэг улс юм. Хуулиуд хэрэглэгдэж, мөрдөгдөж эхэлмэгцээ л тэдгээрийн хийдэл ба Үндсэн хуульд нийцэж буй эсэх нь тод мэдэгддэгээс хууль батлагдсаны дараах хяналтын үр дүн нь хууль батлагдахын өмнөх хяналтаас илүү их хүчтэй, дуулиантай, өргөн явагддаг байна. Тухайн хууль, тэрчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт ба өөрчлөлт нь Үндсэн хуульд харшилж буйг шүүхээр тогтоомогц тэдгээр нь хууль биш болдог ажээ. Ирланд, Никарагуа, Панам зэрэг оронд хууль батлагдахын өмнөх хяналт ба хууль батлагдсаны дараах хяналт аль аль нь хэрэгжиж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт ба өөрчлөлт, тэрчлэн органик хуулиудын хувьд бол хууль батлагдахын өмнөх хяналт заавал хийгддэг. Тэгэхдээ тогтсон горимыг нэн чанд баримталж хийдэг ажээ. Бусад ердийн хуулийн хувьд бол голчлон түүний туршилтын шатанд хяналт хийгдэж байх жишээтэй байна.
Манай орны хувьд бол Үндсэн хуулийн хяналтын механизмын дээр дурдсан хоёр хэлбэр хоёулаа бий билээ.
Ялангуяа Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт ба өөрчлөлтийн хувьд бол хууль батлагдахын өмнөх хяналт зайлшгүй шаардлагатайг “Үндсэн хуулийн төслийг боловсронгуй болгох, ард нийтээр хэлэлцсэн дүнг Үндсэн хуульд тусгаж засварлах үүрэг хүлээсэн ажлын хэсэг”-ийн нэгдүгээр дэд хэсэгт оролцож байсан хүмүүс (1991 онд) цохон тэмдэглэж, энэ талаарх Францын туршлагыг иш татан хэлэлцэж, санал солилцож байсныг миний бие тод санаж байна. Эл дэд хэсэгт ажиллаж байсан хүмүүс болох Б.Эрдэнэсүрэн, С.Нямзагд, С.Баяр, М.Санждорж нарын: санал, шийдэл ч мөн тийм байсан (Тэр үеийн төсөлд энэ нь 79 р зүйлийн 1-р заалт болж байв). Үндсэн хуулийн 68-р зүйлийн 1-р заалтыг АИХ-ын Чуулганаар хэлэлцэх үед зарим нөлөө бүхий депутаттай санал солилцох үедээ бид чухамхүү ийм байр сууринаас хандаж санал солилцож байсан юм. Жишээ нь яг ийм байр суурьтай байгаагаа депутат нөхөр Л.Дашням бидэнд илэрхийлж байсан нь мөн тод санагдаж байна.
68-р зүйлийн 1-р заалтын ёсоор бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчөлт оруулах санаачилгыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар гаргаж болох ба мөнхүү санаачилгын дагуу боловсруулсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай” хуулийн төслийг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд уг нэмэлт ба өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн үзэл санаа, үг үсэгг нийцэж буй эсэхийг хянаж мөнхүү хуулийн төсөл ба түүний талаарх Цэцийн шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлж, тайлбар хийх ёстой билээ. 68-р зүйлийн 1-р заалтыг дэлгэрүүлж, нэмэлт тодотгол хийсэн органик хууль, албан ёсны тайлбар үгүй нөхцөлд ямар ч зөрчил, дур зоргын алхам хийгдэж болох талтай ч энэ талаарх жишээ, туршлага болсон Францын Үндсэн Хуулийн Зөвлөлийн тогтсон жишиг бидний мөрдөх, дагах ёстой үзэл баримтлал, дууриал байх учиртайг мэргэжлийн улс төрчид, хуульчид мартаж болохгүй юм.
Хууль батлагдсаны дараах хяналтын тухай тодорхой заалтууд ч манай Үндсэн хуульд мөн бий юм. Ийм заалтын тоонд Үндсэн хуулийн 70-р зүйлийн 1, 64- р зүйлийн 1, 66-р зүйлийн 1, мөн зүйлийн 2-ын 1, мөн зүйлийн 4-р хэсгийг хамруулан үзэж болно. Чингэж Монгол улс бол Үндсэн хуулийн хяналтын хувьд хууль батлагдахын өмнөх ба батлагдсаны дараах хяналтын аль алиныг нь хэрэгжүүлдэг улс мөн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Одоо больж уз. Энэ нам, УИХ-с шахаад шахаад юу ч гарахгуй!!!Намуудын болон сонгуулийн хуулиа еерчлеж сонгуулиар эрс еерчлелтийг л хийцгээе.
Уунээс цааш юу хэрэгтэй юм бэ ?! Ард тумний толоолол болсоор яваа энэ хун арга ядахдаа л ийм туухэн тайлбар хуртэл хийж ( иргэн бухэн ингэж " ойлгуулах " оролдолго хийж чадахгуй л дээ !) ... Олон тумэн иймдээ хуртэл тайлбарлаж гуйгаад , бур цохороод байхад ойлгохгуй , ойлгосон ч муйхалаад байгаа 75+1- г ( Лундээжанцан нарыг !) малаар бол заазлах л улдэж дээ , УХ- н цэцийг ч яалтай ( амьд л байлтай !) ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА БОЛОН ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ОЙЛГОХ ХҮН ӨНӨӨГИЙН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХГҮЙ ЭЭ. ТЭД ЗӨВХӨН МӨНГӨ, ХУВИЙН ЭРХ АШИГ ГЭСЭН НҮДЭЭР Л БҮХНИЙГ ХАРЖ ХИЙЖ, ХЭРЭЛДЭХЭЭС ӨӨР ЧАДВАРГҮЙ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС. ТЭДЭНД ЮМ ХЭЛЭЭД АМНЫ ГАРЗ. БИЧЭЭД ЦААСНЫ ГАРЗ.......КККККК
ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА БОЛОН ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ОЙЛГОХ ХҮН ӨНӨӨГИЙН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХГҮЙ ЭЭ. ТЭД ЗӨВХӨН МӨНГӨ, ХУВИЙН ЭРХ АШИГ ГЭСЭН НҮДЭЭР Л БҮХНИЙГ ХАРЖ ХИЙЖ, ХЭРЭЛДЭХЭЭС ӨӨР ЧАДВАРГҮЙ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС. ТЭДЭНД ЮМ ХЭЛЭЭД АМНЫ ГАРЗ. БИЧЭЭД ЦААСНЫ ГАРЗ.......КККККК
ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА БОЛОН ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ОЙЛГОХ ХҮН ӨНӨӨГИЙН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХГҮЙ ЭЭ. ТЭД ЗӨВХӨН МӨНГӨ, ХУВИЙН ЭРХ АШИГ ГЭСЭН НҮДЭЭР Л БҮХНИЙГ ХАРЖ ХИЙЖ, ХЭРЭЛДЭХЭЭС ӨӨР ЧАДВАРГҮЙ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС. ТЭДЭНД ЮМ ХЭЛЭЭД АМНЫ ГАРЗ. БИЧЭЭД ЦААСНЫ ГАРЗ.......КККККК
ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА БОЛОН ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ОЙЛГОХ ХҮН ӨНӨӨГИЙН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХГҮЙ ЭЭ. ТЭД ЗӨВХӨН МӨНГӨ, ХУВИЙН ЭРХ АШИГ ГЭСЭН НҮДЭЭР Л БҮХНИЙГ ХАРЖ ХИЙЖ, ХЭРЭЛДЭХЭЭС ӨӨР ЧАДВАРГҮЙ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС. ТЭДЭНД ЮМ ХЭЛЭЭД АМНЫ ГАРЗ. БИЧЭЭД ЦААСНЫ ГАРЗ.......КККККК
ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА БОЛОН ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ОЙЛГОХ ХҮН ӨНӨӨГИЙН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХГҮЙ ЭЭ. ТЭД ЗӨВХӨН МӨНГӨ, ХУВИЙН ЭРХ АШИГ ГЭСЭН НҮДЭЭР Л БҮХНИЙГ ХАРЖ ХИЙЖ, ХЭРЭЛДЭХЭЭС ӨӨР ЧАДВАРГҮЙ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС. ТЭДЭНД ЮМ ХЭЛЭЭД АМНЫ ГАРЗ. БИЧЭЭД ЦААСНЫ ГАРЗ.......КККККК
ЁСТОЙ БУЗАР НАМ МАН НЭВТ ХУТАГ ШААХ ЮМСАН БҮГДИЙН !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ХАРААЛ ИД ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ ТААРНА АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ДЭЭРЭМЧИД ЮМАА !!
Манан мафийн хүрэлсүх хоёр хамсаатан болсон тодорхой харагдаж бна
ок