sonin.mn

Зарим аймагт Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг ялгаварлаж, эрхийг зөрчих явдал гарч байгаа тул УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, УИХ дахь МАН-ын гишүүд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ нь дээрх намууд шинэ парламент байгуулснаас хойш анх удаа хамтарч хийсэн мэдэгдэл юм. Үүнд,

 1. Орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо тэдгээрийн удирдлагууд улстөрийн зорилгоор нам эсвлээс нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах хууль бус үйлдэл, арга ажиллагаа явуулахгүй байх
2. МонголУлсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж, сонгуулийн зарим тойргийн маргаантай тойргийн асуудлаар гарсан шүүхийн хууль ёсны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, нэр дэвшигчдийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх
3. Орон нутгийн төсөв хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн холбогдолтой үйл ажиллагаанд зарцуулахгүй байх
4. Иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байж, хэвлэл мэдээллийн хэрсэглүүд иргэдэд мэдээлэл тэнцвэртэй хүргэх бололцоог хангах
5. Улстөрийн нам эвсэл холбоод болон нэр дэвшигчид орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульдаа улстөрийн тогтвортой байдлыг хадгалан олон түмнийг хэтэрхий талцуулан хагаралдуулахгүй соёлтой оролцохыг уриалж байна.


УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат
“Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг
УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд