2016 оны УИХ-ын сонгуулийн дүн бүхнийг шоконд оруулав. МАН-аас бусад нь үсгүй хусуулж, нэвт нүдүүлсэн тул тэд гүн шоконд орж ойлгох, мэдэх, дуугарах, хөдлөх, сэрэх, сөрөх гээд бүх мэдрэхүй нь ажиллахгүйд хүрчээ. Ийнхүү ялагдсан тал гомдох болон гомдоллох сөхөөгүй болтлоо, бүр гомдол гаргах боломжгүй болтлоо нүдүүлэв. Үүнийг ялагдал гэхгүй юм бол өөр юуг ялагдал гэх юм бэ?
Хачирхалтай нь ялсан тал нь бас шоконд орсон байдалтай байх юм. Энэ бол суудлын тоо нь элбэгдсэн МАН. Тэд, ямар ч байсан АН-аас илүү суудал авах юм шүү, олонх болохын тулд МАХН-тай хамтрах хэрэгтэй, бас “хар хайрцаг” шиг адгийн юм байхгүй, тэдгээрийг шатаах ёстой хэмээн аргаа барж, зарга хийж явсан нь саяхан. Гэтэл мань нөхөд төсөөлөө ч үгүй олон суудлаа өөрсдөө мэдэлгүй авсандаа шоконд орж баяраа ч хийж чадахгүй нэг хэсэг мэлрэв. МАН-ын нэр дэвшигч дотроос ялна гэж өөрсдөө ч бодоогүй, угаасаа боломжгүй, сонгуульд хэн ялах талаарх олон нийтийн бооцоонд огт байхгүй нөхдүүд хүртэл МАН-ын сонгуулийн “төв штабаас авсан арга хэмжээний буян”-аар ялж орхив. Үүнийг ялалт гэхгүй тэгээд өөр юу гэж нэрлэхэв дээ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах долоо хоногийн турш АН галзуурлын шокноосоо гарч чадаагүй зад архидацгаасан, МАН гайхшралын шокноосоо гарч чадаагүй хэсэг алмайрсан гэж зарим судлаач ярилцах юм билээ. Тэр үнэн дэг ээ.
Сонгогчид, дэмжигчид, судлаачид, ажиглагчид гээд бүгдээрээ л шоконд орж мэл гайхаж, цэл хөхөрсөн хүмүүс байв. “Сонин юм даа” гэхээс цаашгүй байцгаана. Сонгох гэсэн хүн нь гараагүй ч гэсэн АН-ыг дарж авсандаа баярлаж сэтгэл нь жаал тайвширна. Гэхдээ энэ нэг л бишээ. Ингэж байгаад учир нь нэг олдох байлгүй гэж битүүхэндээ нэг юм чагнаж сууцгаана. Тэгэлгүй яахав, ёстой сонин юм болсон юм чинь. Шоконд оруулна гэж үүнийг хэлэхгүй бол өөр юуг хэлэхэв дээ.
Ямар сайндаа сонгуулийн талаар ертөнцийн гурав зохиогдсон байх юм.
Ядуу ард түмний ходоодоор сонгуульд нэг ялна
Баялагт шунагсдын бохир мөнгөөр сонгуульд нэг ялна
Төрөөр тоглогчдын луйвраар сонгуульд нэг ялнаа гэж...
Тэгээд чухам юу болсон юм бэ, энэ жилийн сонгууль? Заль, луйвар, хуйвалдаан нь хэрээс хэтэрсэн сонгууль болсон юм. Түрүүчийн хэдэн сонгуульд илүү заль хийж, овлигогүйтсэн нь ялчихдаг тохиолдол мэр сэр байсан боловч энэ удаагийнх шиг бөөндсөн тохиолдол байгаагүй.
“Хар халзан хонь ч байсан АН-д өгөх байлаа” гэсэн яриа 1996 онд гарч байсан бол “бор халзан хонь ч байсан МАН-нд өгөх байсан юм байна” гэсэн яриа энэ онд гарч байна. Энэ нь нэг талаас аргаа барсан байдал, нөгөө талаас арай ч ингэж болохгүй гэсэн санаагаа илэрхийлж байгаа үг. Харин МАН-ын ялалтыг зөвтгөж байгаа хэрэг яавч биш. Ард түмэн үнэн учир шалтгааныг дуулаад, ойлгож мэдрээд ирэхийн цагт жинхэнэ гамшиг гарч ирнэ. Тэр мэдрэмж удахгүй ирэх учир жанцан бий! Нөхцөл байдал болон үр дүнд эрүүл саруулаар дүн шинжилгээ хийцгээе.
МАНАН: АН эрх барихаараа улс орноор тоглож, ард түмнийг туйлдуулдаг нь үнэн. Энэ бол ард түмний хувьд төсөөлөө ч үгүй, мөн итгэхийн аргагүй үлгэр зүүд шиг боловч бодит амьдрал дээр хэрэгжиж 1996, 2012 онуудад давтагдаад байгаа зүйл. Ард түмэн одоо нэг сайн ойлгож сэтгэл зүрх, ой тойндоо хадаж авсан байх гэж бодож байна. Эд нараас яаж салдаг билээ гэж бараг хүн бүр ярьж байсан. Гэхдээ АН-ыг орлуулагч нь МАН яавч биш байсан юм. Яагаад гэвэл МАН, АН нь МАН-АН хэмээх еэвэнгийн хоёр тал гэдгийг ард түмэн нэгэнт мэддэг болсон билээ. Гэхдээ энэ удаа МАН нь АН-аас ямартай ч олон суудал авах нь тодорхой байсан боловч ийм үр дүн бол бас арай л биш юмаа.
Одоо ард түмний байр суурь, нийгэмд үүссэн байсан нөхцөл байдлын талаар яръя. Энэ бол “МАН-АН-г яасан ч сонгохгүй, харин гуравдахь хүчинд, шинэ хүнд, цэвэр хүнд, нам харгалзахгүй саналаа өгнө” гэсэн давалгаа ард түмний дунд хүчтэй явж байсан нь үнэн юм. Иймээс ард түмэн сонгуулийн дүн “солонгорч” гараасай гэж хүсч байсан. Өөрөөр хэлбэл, АН -+25, МАН -+35, МАХН -+15, бусад нам, бие даагчдад хэдэн суудал оногдоно байх, тэгвэл аятайхан Парламент бүрдэнэ хэмээн бодож төсөөлж байсан. Энэ нь ч бүх төрлийн судалгаагаар тодорхой байсан. Энэ нөхцөлд төр ч тогтвортой, төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж чадна гэж үзэж байлаа. Гэтэл сонгуулийн дүн байнд ч үгүй, банзанд ч үгүй, харин МАН гэдэг мангар том бул хар чулуун дээр тусах нь тэр.
За ийм байдаг юм байж. Одоо энэ удаагийн сонгуулиас авбал зохих сургамжуудаа авч, цаашдын тухай бодох хэрэгтэй болж байна.
Сургамж 1. Бохир мөнгөний уралдаан-Монгол сонгууль. МАН, АН-ын хувьд өнгө, мөнгө, бохир аргаар зодож сонгуульд гарна гэсэн тактиктай байсан бол бусад нь үнэн, зөвөөр өрсөлдөж, шударга ёсны буухиаг Монголын төрд гардуулна хэмээн ойлгож байсан юм. “Жижиг” намууд, бие даагчдын амлалт, мөрийн хөтөлбөр нь амьдралд ойр, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг авчрах боломжтой хувилбарыг тусгасан байлаа. Саяын сонгуулиар үнэнийг хэлэхэд дөрвөн жил хахтлаа, ханатлаа идэж уусан, хулгайлж хүүдийлсэн АН-ынхнаас өөр мөнгөтэй хүн хаана ч алга байлаа шүү дээ. Гэхдээ л итгэл үнэмшил, нийгмийн хариуцлага, эх орноо гэж сэтгэл нь өвдсөндөө сонгууль хэмээх цусгүй дайнд тулалдахаар сэтгэл шулуудсан намууд, нэр дэвшигчид маань өөрсдийн боломж бололцооны хэмжээнд сонгуулийн санхүүжилтээ босгож, чадлынхаа хэмжээгээр хөдөлцгөөсөн.
Гэтэл юу болов? 2016 оны сонгууль “давагдашгүй хүчин зүйл”-ийн дор болж өнгөрөв. Төрийн дансыг улайлгаж ард түмнийхээ хоногийн хоолноос танаж байсан Засгийн газар сонгууль болохоор мөнгөнөөс их юмгүй болов. Сонгогчдод хүчээр шахам гэрт нь мөнгө оруулж өгдөг тийм л аймаар, ичмээр эрээ цээргүй байдлийг сонгуулийн өдрүүдээр үзэв. Гэтэл таминь ээ, АН-аас илүү их мөнгөтэй “нөхөд” бас байдаг юм байна. Нэг үгээр хэлбэл, АН мөнгөөр тоглож байхад, МАН зүгээр л цацаж байв. Тэд мөнгөндөө даатгахын зэрэгцээ заль мэхэндээ найдаж, бас аархаж байв. Тэр нь ч ёсоор болов. Гэхдээ АН-ын таамгаар биш, харин МАН-ын тааллаар болов.
Ихэнх монголчууд орлого, цалингаараа арай ядан амьдралаа авч явж байхад хэсэг бусаг монголчууд нь төрийн сонгуулийг худалдан авах мөнгөтэй болжээ.
Сургамж 2. Төрийн эрх-олигархийн гарт. Энэ удаагийн сонгуулийн хөшигний цаадах тулааны зорилго нь хэдэн том стратегийн ордыг авах, эхлүүлэх асуудал байв. Уг нь эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй, Монгол төрдөө жинхэнээсээ зүтгэх олон сайхан хүмүүс бие дааж болон гуравдахь хүчнийг төлөөлөн өрсөлдсөн юм. Ёстой л нөгөө үзүүштэй барилдаан, сонирхууштай сонгууль болох байсан юм, уг нь. Гэтэл, тэдний давуу тал, төрд хэрэгтэй чанар, мэдлэг боловсрол, дадлага туршлага огт хамаагүй байж ерөнхийдөө нийт өрсөлдөгчдөөс хамгийн дор бөгөөд дорой нь “ялав”. Тэдний төрд хэрэг болохгүй нь хамаагүй харин олигархиудад гай болохгүй гэдэг нь ялагчаар тодрох гол үндэслэл болсон бололтой.
Ийнхүү, төрийн сонгуулийг ард түмэн тодорхойлох бус, олигархиуд шийддэг болжээ.
Сургамж 3. Ардчилсан сонгууль-луйврын иж бүрдэл.Сонгууль гэж ёстой луйврын иж бүрдэл байв. Төрийнхөө жолоог барилцаж, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх гэж олон жил сар үнэнчээр бэлдсэн, хөдөлмөрлөсөн хүмүүсийн ажил талаар болж хичнээн ч хүн хөрөнгө мөнгө, цаг хугацаа, ажил амьдралаараа хохиров доо. Жинхэнээсээ ялагдсан бол хэн гуай ч байсан, юу ч байсан хамаа алга. Гэтэл бохир мөнгө, луйврын аргуудыг ашиглаж нам, эвсэл, нэр дэвшигчдийн авсан саналын үр дүнг үгүй хийж байгаа нь харгислал, дарангуйлал, хүнлэг биш явдал бөгөөд үүнийг эцэс болгохын төлөө цаашид шударга хүн бүр ажиллах ёстой юм. Луйврын иж бүрдэлд юу юу орж байна вэ гэвэл:
-Мэдээж, магнайд нь хар машины булхай, луйвар. Үүнийг ганцхан АН ч хийдэг юм биш, харин МАН тэд нараас бүр ч илүү төгс төгөлдөр хэлбэрээр, улам боловсронгуй болгон хийж чаддагийг энэ сонгууль их тодорхой харууллаа.
-Улсын бүртгэлээр дамжуулан хийдэг сонгогчийн нүүдэл буюу “хүн-царцаа”-ны нүүдэл. Үүнийг угтаа хүний наймааны нэгэн хэлбэр ч гэж үзэх үндэстэй юм. Энэ будлианыг хийхдээ МАН-ыхан онцгой мэргэжиж гаршсан бөгөөд зөвхөн энэ удаа ч биш, урьд урьдын сонгуульд мөн хэрэглэж байсан гэж үзэх олон үндэслэл байна.
-Сонгуулийн можаритор систем. Энэ системээр сонгууль явуулах хуулийг МАН зүтгэж байгаад гаргуулсан, АН тэнэгтэж байгаад дэмжсэн. Угтаа, МАХН-ыг авлах санаатай баталсан хуульд АН давхар өртсөн нь мэхт мэхэндээ унана гэдгийг харуулав. Үнэндээ Монголд ардчиллын сайн сайхан зүйлүүд бараг байхгүй болсон бөгөөд ардчиллыг ингэж цогцлоосноос үгүй нь ч дээр юм байна гэж эрхгүй бодогдоно . Харин Монголд хатуу, буруу, худлаа байгаа ардчиллыг дэлхий дахинд зөв, зөөлөн, сайн байгаа мэтээр сурталчилж байгаа нь даанч харамсалтай.
Товчоор хэлэхэд, Монголын сонгууль гэдэг нь бохир аргын уралдаан болдог зуршил тогтож, ардчилсан сонгуулиар халхавч хийж төрийн эрхийг луйвраар авч, засгийн эрхийг олигархиуд ээлжлэн барьдаг боллоо.
2016 оны сонгууль нь засах аргагүйгээс гадна ойлгох аргагүй ордны хуйвалдаан болсныг ард түмэнд үнэн мөнөөр нь дэлгэн хэлэх нь зүйтэй юм.
-Намын тэргүүн нь намаа ялагдуулахын тулд нөгөө намын сайн эрчүүдтэй нийлдэг байдал дахин давтагдлаа. Энэ нь анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн МАН-ынхан АН-тай хуйвалдаж Н.Энхбаярыг унагаж байсан бол өнөөдөр АН-ыг ялагдуулахын тулд төрийн тэргүүн нь МАН-тай хамтран ажиллав. Урвагчийг цаазал, урвасан хүнийг цаазал хэмээн Богд Чингис хаан маань улс гүрэндээ эмх журмыг тогтоож байсан. Энэ хуулиар өнөөгийн монголчуудыг шүүх гэвэл нэг хэсэг нь, наадах чинь Монголчуудын хууль, манай үндэстэнд хамаагүй гэх юм болов уу?
-Сонгуулийн ийм үр дүн гарахыг Монголд хоёрхон хүн л мэдэж байсан, энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга асан С. Баяр хоёр гэх. Бүх зүйлийг урьдаас бодож боловсруулж, ямар нам сонгуульд ялах, ялуулахын тулд юу хийх, аль намаас хэн хэнийг гаргахыг хүртэл нарийн тооцсон байсан гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чинь АН-ын гишүүн, энэ намын ач буян, тэр олон мянган гишүүдийнх нь хичээл зүтгэлээр өнөөдрийн төрийн өндөрлөгт хүрч, эрх ямба, юу байдгийг эдэлж байгаа байхаа. АН-ынхан энэ хүнийг мөн ч их бөөцийлсөн, их ч итгэл хүлээлгэсэн дээ. Хэнтэй нийлсэн “нохой” ийм болж хувирдаг байна? Алс ирээдүйн юу бодоод ингэхэд хүрэв? АН-ынхан нэг юм бодож байгаа байлгүй.
-АН сонгогдох боломжоо 99 хувь алдсан ч хар машины булхайгаа хэрэглээд дахин гарна гэсэн төлөвлөгөөтэй “ажиллаж” байтал аливаа муу муухай зүйлийг нутагшуулахдаа гарамгай МАН хар машины булхайг ч мөн өөрийн болгож чадсанаар хол тасарч түрүүлэв. АН-аас илүү хар машинтай ажиллаж чаддаг “ухаантнууд” МАН-нд байна гэж хэн санах билээ. Ямар сайндаа сонгуулийн эцсийн дүн бүрэн гараагүй байхад АН-ын дарга З.Энхболд намынхаа ялагдлыг хүлээж мэдэгдэл хийж факталж байхав. Жинхэнэ шоконд орсон хүний зүс царай, үйлдэл. Энэ сонгуулиас гарч байгаа нэг дүгнэлт, сургамж бол “Хар машин” гэгчийг монголын сонгуульд дахин хэзээ ч хэрэглэж болохгүйг харуулсан явдал юм.
-Дэлхий нийтээрээ өнөөдөр можаритор системээр сонгууль явуулахаас улам бүр зайлсхийж байхад хатуу коммунист дэглэмтэй Хятад, Хойт Солонгос, Вьетнам гэх мэт хэдхэн орон энэ системээр сонгуулиа явуулж, дээрээс заасан бодлогоор төрийхөө төлөөллийг бүрдүүлж байгааг бүгд харж л байна. Тэгэхээр манайх ерөнхийдөө хаана, хаашаа явж байгааг энэ жишээн дээр төвөггүйхэн харж болох.
Нөхцөл байдлыг харж ажиглаад, үйл явдал, баримтад үнэлэлт дүгнэлт хийх тусам өөр дүр зураг гарч, байдлыг өөр өнцгөөс харахад хүргэж байна. Иймэрхүү сценариар сонгуулийн үр дүн гарна, гарна ч гэж дээ гаргана гэдгийг Элбэгдоржтонгууд аль эртнээс тооцсон байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс тооцсон. Тэр жилийн 7-р сарын 1-нд болдог шиг , түүнээс ч илүү ард түмний дургуйцэл, үймээн болно гэдгийг ч харж байсан. Үүнээс ганц аврах юм нь эхний ээлжинд АСЕМ байв. АСЕМ-аар далимдуулж жагсаал цуглаан хийхийг хориглов. Хот, хөдөөгөөс өдий төдий цагдаа, хүчнийхнийг нууцаар татаж, болзошгүй үймээн хөдөлгөөний үед ард түмнийхээ эсрэг хөдөлгөхөөр бэлтгэл сургуулилтад хамруулж, хүчний байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Сонгууль сайхан боллоо, ард түмэн сонголтоо зөв хийлээ гэсэн хиймэл сурталчилгааг хийж, илүү дуугаргахгүй байх арга хэмжээ авахаа мэдэлгүй яахав, тэд.
Хүнд сэдвээр, хэцүү үнэнийг ярьж чилээсэн уншигчидтайгаа хэдэн харьцуулал хийж, тархины хөнгөн дасгал хийцгээе. Хэн нь хүчиндэгч, хэн нь хүчиндүүлэгч вэ?
Луйвар булхай гэдэг ямар ч хүнийг “хүчээр” гаргадгийг харуулав. Төр түших эр чадал нь бүрдсэн, төрийн төдийгүй ард түмний талархлыг хүлээсэн зарим хүмүүс тохиолдлын гэмээр нэгэнд тахимаа өгөхөд хүргэж байх юм. Жишээ нь: Аймаг орон нутагтаа хийсэн юмтай, нэр хүндтэй, олон жил нутаг усныхаа төлөө зүтгэсэн, ардын үгээр хэлвэл дошин дээрээ байж, тойргоо олон жил усалсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг аймгийнхан нь сонгоогүй юм гэнэ, тэгээд нөгөөг нь сонгосон юм гэнэ. Ёстой нөгөө үгүй л байхгүй юу.
Дарханд өрсөлдсөн МАХН-ын ЕНБД, улс төрийн чадал, чансаа, туршлага гээд бүх талаараа жигдэрсэн Ж.Сүхбаатар гарах нь баараггүй байсан бөгөөд түүнийг төрд байвал зохих хүний нэг тул ялаасай гэж зөвхөн намынхан нь бус нийт олон хүлээж байсан юм. Гэтэл тийм юм болсонгүй. Ийм жишээ олон бий. Ингээд гарах ёсгүй олон хүн хүчээр гарсныг нь бодохоор “хүчиндүүлсэн” юм шиг, гэтэл хүн хохироогоод гараад ирснийг нь бодохоор “хүчиндсэн” ч юм шиг.
За даа тэгээд олон хэцүү хүмүүсээс бүрдсэн төрийн хууль тогтоох байгууллага яаж шуу ажиллах юм бол доо. Төр түмнээ байгугай өөрийгөө аваад явах чадваргүй “гишүүд” мөн ч олон байна даа. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг төрийн тархи болсон УИХ гэдэг байгууллагад дуучин, жүжигчин, зурагчин, тамирчин, барилдаанч, нанчилдаанч, яруу найрагч, сэтгүүлч, бүр эрхэлсэн тодорхой ажилгүй байсан хүмүүс орж ирээд суучих юм.
Уг нь хуульч, эдийн засагч, төрийн бодлогыг тодорхойлоход хэрэгтэй мэргэжлийн хүмүүсээс голчлон бүрдсэн эх орны шилдгүүдийн баг байх ёстой юмсан. Хуучин бас хэцүү тохиолдлууд байх нь байдаг байсаан. Гэхдээ арай ч ийм байгаагүй юм шүү. УИХ-д аз, эзийн аль алинаар нь гарч ирсэн хүмүүсийг яанаа гэж өмнөөс нь ичихээс илүүтэй, эд нараар удирдуулах Монгол төр, монголын ард түмний хувь заяаг л яанаа хэмээн айж, түгшиж байна даа.
За яахав, юм нэгээр дуусахгүй, үнэн хэзээ ч ялах тавилантай гэдгээр энэ удаа өөрийн сэтгэгдлээ өндөрлөе. Харин цалин нэмнэ, татварын дарамтгүй байлгана, зээлийн хүүг бууруулна, мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ, уруудсан улсаа босгоно гэх мэт олон зүйлээр ард түмнийг урхидсан МАН-ын амлалт, ажлын бариа, зөрүүний тухай дараагийн удаа ард түмэнтэйгээ санал солилцох болно.
Монгол Улсын гавьяат хуульч
Ц.Шаравдорж
Сэтгэгдэл0
Gaviyat guai namaasaa yavchaad bitgii matrin nulims unagaa zaigaa tavij og
ELBEGDORJ BOL "MAN"-YG BOL YOSTOI HODOLGOHGUI BARINA ,BULGANY MEDJUULEG , BAIGAL HAMGAALAGCHIIN UKHEL GEED "NO" TOI HEREGNUUDIIG GARTAA KHIICHIKHSEN BGAA , INGEED EBI-D KHUCHINDUULEED BAIJ DEE XAXAXA
Шаравдорж бичсэн гэдгийг нь мэдсэн бол уншдаггүй байж. Хараал ид. Энэ луйварчны бичсэнийг уншвал могойн хор болно.
АН үнэндээ МАХН-н хүчинд хугацаагаа дуусгасан болсон хөгийн новшнууд
CHontoi niilsen nohoi gej ene dee gehdee gadnii nohoi
Шаравдорж гуай Таны эзэн Н.Энхбаярын тарьсан балгаар 2016 оны сонгуулийн vр дvн гарсан гэдэг нь ямар ч хvнд ойлгомжтой. МАХН хэмээх 1 гэр бvлийн намын дэвшvvлсэн хvмvvс гудамжны зодоонч хэлгий авгай Баянсэлэнгийг ард тvмнээс сонголгvйгээр УИХ-ын гишvvн, Барилгын сайд хийснээс болж ард тvмэн МАН-ыг сонгосон. Харин vvнийг зэвшээрсэн Сайханбилэгийн гайгаар АН хамт ялагдсан. Ард тvмэн тэнэг биш.
2016 оны сонгуульд МАХН Н.Энхбаярын шийдвэрээр УИХ, Засагт ажиллуулсан галзуу авгай Баянсэлэнгэ, Тэмээн полоч, хvн мэхлээч Ц.Оюунбаатарыг сайд гэхээр ард тvмэн 2 жил бээлжис нь цутгасны vйлийн vрээр МАХН сонгуульд ялагдсан. Vvнийг зэвшээрч Засагтаа ажиллуулсан тэнэг Ч.Сайханбилэгийн балгаар АН нь МАХН-д чирэгдэж сонгуульд унасан. Тиймээс сонгуулын vр дvнг гаргасан гол 2 хvн нь харин Н.Энхбаяр, Ч.Сайханбилэгийн ажлын vр дvн. Шаравдоржийн дурьдсан Сvхбаатар аймгийнхан хvнийг биш адууг сонгодог болохоор 500 мянган долларын адуутай МАХН-ын экс Ч.Улааныг сонгосон. Адуугvй Ж. Батсуурийг сонгохгvй гэдгийг Баабар сонгууль болохоос эмнэ жиргэсэн нь бодит байсан. Дарханы Ж.Сvхбаатар урьд нь УИХ-ын гишvvн байхдаа олигтой хvнд дурсагдахаар зvйл хийгээгvй, бас намаа сольсон нь нэлээлсэн дээ.
Энэ сонгуульд ойлгомжгүй юм нэг ч байхгуй урвагч Шаравдоржгуа. Ард түмэн АНаас салахын түүс байсан ба АН сонгуулийн хууль өөрчилж МАНд ухсан нүхэндээ өөрсдөө унасан юм, бүх юм логиктой. Харин АН МАХН 2 нийлж улс орныг хоролсоныг бүгд мэднэ.
хн тбд.улаан нар махн-д тагнуулын ажил амжилттай хийлээ тэглээ гээд одоо улс орон хаашаа явхыг нь харцгааья ямарч байсан ардчилсан нам гэж байдаггүй юм байна гэдгийг сайн ойлголоо
vnen bichjee bayar hujaa elbegee 2 bie bieniihee bulhsaig nuundaragduulj mongoliin toroor toogloj baina
Энэ сонгуульд ойлгомжгүй юм нэг ч байхгуй урвагч Шаравдоржгуа. Ард түмэн АНаас салахын түүс байсан ба АН сонгуулийн хууль өөрчилж МАНд ухсан нүхэндээ өөрсдөө унасан юм, бүх юм логиктой. Харин АН МАХН 2 нийлж улс орныг хоролсоныг бүгд мэднэ.
за за үүнд гайхаад байх юм бол байхгүй ээ. одоо наад балай яриагаа орхиж чадах чадах ажлаа хийцгээ. та ч гэсэн Ша гуай, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах билээ
ungursun boroonii hoinoos tsuv numruh gedeg ug haanaas hen uusgesen yum bol doo. Undur hugjiltei ulsuudad bol harin ch ungursun aldaan deeree suraltsaj sudalj baij uragshildag
Songuuli bol songuuli shee huulich nertei baagi odoo hurtel yum oilgodoggui
махн -ан хамтраад 12-16-онд засаг барина гэдгийг үзүүлж өгсөн улс даа. үнэн дампуу улсуудыг төрд оруулж иргэдийг залхаасан шүү дээ. махн- ан-ы мулгуу луйварчидээс салахын түүс ч болсон л доо.
ЭНЭ УДАА ШАРАВДОРЖ ҮНЭН ЗӨВ ЮМ ХЭЛЖЭЭ.ҮНЭХЭЭР ИЙМ АМЬТАДААР ТӨР ӨХОИЖЛНА ГЭХЭЭС ГУТАМШИГ, ОЛОН ТҮМНИЙХЭЭ ХУВЬ ЗАЯАГ ӨРӨВДӨЖ БАЙНА.
Унасан бэхэд шалтаг мундахгvй гэж. Тэгсэн байх, ингэсэн байх гэхийн оронд бодитоор анализ хийвэл эргvv тэнэг зомби Н.Энхбаяр, ухаангvй тэнэг Сайханбилэгийн балгаар тэр 2-ийн нийлж ажиллуулсан 2 сайд болох ард тvмний сонгоогvй солиот Баянсэлэнгээс болж ард тvмнийг залхааж, ард тvмэн МАН-ыг сонгосон гэж би бодож байна
Энэ сонгуульд ойлгомжгүй юм нэг ч байхгуй урвагч Шаравдоржгуа. Ард түмэн АНаас салахын түүс байсан ба АН сонгуулийн хууль өөрчилж МАНд ухсан нүхэндээ өөрсдөө унасан юм, бүх юм логиктой. Харин АН МАХН 2 нийлж улс орныг хоролсоныг бүгд мэднэ.
Ene muu lalariig buudaj alah heregtei.yadaj UIH-n songuuliig Niislelees salgaad yavuulchihaj chadahgui omhii mal.Devshuulsen humuusii ni har ter duuldag huuhnees Tsandeleg dor baihuu.Toriin omchiig gants dampuuruulsan ni Sugar, ene tsoovor hoer shuudee.Ardchilsan namiig dampuuruulsan ni Elbegdorj Batuul Z.Enhbold. Portun,s.Erdene.Altanhuyg,L.Erhembayar nar shuudee bugdii ni duujilj alah heregtei
Шаравдорж та битгийн матрын нулимс унга за
БатЗандан бол АН ын гишүүн биш Түүнд АН мөхнө үү босно уу падлийгүй 71 ны тайван жагсаалыг удирдаж чадалгүй хариуцлага алдаж шударга шүүхээс зугтаж АН ын хамгаалалтанд орсон улстөрийн хоригдол.Намын дүрэмээр АН ын засгийн газрыг огцоруулсан этгээдэд хариуцлага тооцно гэсэн байгаа.34 хувийн рейтингтэй Алтанхуягийн засгийн газрыг огцоруулах өртэй компаниудын хуйвалдаанд БатЗандан идэвхтэй оролцсон Алтанхуягаас айсан Элбэгдоржийн турхиралтыг БатЗандан Цагаан нар хэрэгжүүлж байгаа этгээдүүд бүгд намын дүрэмээ зөрчиж АН ын дарга болно шуналтаж байна Эд нараас болж АН ын хурал хойшилсон Эдгээр этгээдүүдэд өнөөдрийг боддог болохоос маргааш юу болох нь хамаагүй Маргаашийг боддоггүй БатЗандан мэтийн этгээдээс болж ирээдүйн АН ын шинэ засгийн газар огцорсоор байх болно АН ын хамт олныг нэгтгэж удирддаг намдаа олон ялалт авчирсан Алтанхуяг менежер шиг дарга хэрэгтэй болохоос Элбэгдорж Зика Женко БатЗандан шиг ялагдал дууддаг хагалж турхирдаг этгээдүүд АНд сүйрэл авчирна
Асар гэнэн бөгөөд тэнэгдүү хүмүүс л АН,МАН хоёрыг хоёр өөр улс төрийн хүчин гэж эндүүрээд явдаг бололтой юм билээ.Анхан шатанд байдаг хийрхүү гишүүн дэмжигчид нь хоёр намараа талцаад аймаар их өс хонзонтой сөрөг хүчин харагдаад байдаг.Гэтэл дээд удирдлага нь болохоор нэгдээд хамтраад нэг биет болчихсон.Үүнийгээ тэр доор байгаа анхан шатны өрөвдмөөр баагийнууд ухаарахгүй байгаа нь эмгэнэл юм.Одоо тэд дээд дарга нар шигээ нэгдээд МАНАН гэдэг нэг нам болох хэрэгтэй.
turiig ni 60 terbumaar hudaldaad avchihaj bhd evlvvleg ged suuj baidag teneg ard tvmen haana ch baihgvi shvv
tarhi ugaaltiin tehnologiig angli amerikiin /TOny Blair gej nuhur bain bain irj butsaad zuvluud bdag bsan da/ tuvshind hiij bhad ard tumen yahav de
одоо үнэнийг дэлгэсэн шаравдорж гуайн хөлийг элбэгдорж гуай гозолзуулж нямдорж гуай алга ташиж бямбадорж гуай бараг л хэлмэгдүүллээ гэж бөөрөнхийлнэ.
АН ер нь Ерөнхийлөгчөөсөө авахуулаад хуурамч, түүхий байгаагийн болон төр засгийг авч явж чадахгүй юм байна аа гэдгийг цаг хугацаа бэлхэнээ харуулж, гай зовлонгийн ард түмэн хангалттай амсаж, одоо АН-д 20 жилээс нааш итгэл үзүүлж болохгүй юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон доо. Энэ дүр эсгэсэн ардчилагчдын үе хэдэн Э-нүүдээр төгсгөл болох байх. Энэ шоушингууд Монгол улсыг яаж сүйрүүлсэнийг Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай маш тодорхой зөв дүгнэлт өгсөн байгаа биз дээ.
sanal neg bn.
Энэ Шаравдорж өөрийгөө төрд хэрэгтэй гэх гээд гомдоллоод байнаа даа.Яагаад дуучин,тамирчин,жүжигчин,яруу найрагч,сэтгүүлч.... УИХ-д гишүүн болж болдоггүй юм????Эдгээр хүмүүсийг доромжлох эрхийг чамд хэн олгов.Өөрийгөө ихэд бодсон хуучнаараа байгаа Шаравууд байхгүй нь харин ч аз юм.
Энэ сонгуульд ойлгомжгүй юм нэг ч байхгуй урвагч Шаравдоржгуа. Ард түмэн АНаас салахын түүс байсан ба АН сонгуулийн хууль өөрчилж МАНд ухсан нүхэндээ өөрсдөө унасан юм, бүх юм логиктой. Харин АН МАХН 2 нийлж улс орныг хоролсоныг бүгд мэднэ.
Шаравдорж гуай гэхдээ Парламентын суудлыг хувааж аваад ажил явуулдаггүйг бид өнгөрсөн дөрвөн жил мөн ч их харлаа ш дээ нэг нэгнээ шантаажлаад яаж улс орны хөгжлийг гацааж байсныг бүгд л харж байсан ш дээ бүү хөгийн юм ярь МАХН бол одоо сэхэхээс өнгөрсөн улс төрийн үхдэл дахиж гарахгүй нөгөө талаараа танай нам яллаа гэхэд боловсон хүчин байхгүй ёстой нөгөө сахил хүртээд шал дордов гэдэг шиг л юм болно ш дээ, хортой ч гэсэн энэ хоёр намаа л цэвэршүүлж цаашид авч явахыг л хичээхээс гуравдагч хүчин хэрэгтэй гэж байгаад дахиад улсын хөгжлөөс хойш чангаах нь одоо дуугай тэтгэвэртээ суу
С.БАЯРЦОГТ НАРЫН ХУЛГАЙЛСАН ОФФШОР ДАНСАН ДАХЬ 17 ТЭРБУМ $-ЫГ Л ОРУУЛААД ИРЖ ЧАДВАЛ ХЯМРАЛ ҮҮРД БАЯРТАЙ БОЛНО.
Одоо энэ оффшортой нохдуудэд хариуцлага хулээлгэмээр юмаа.
аймагуудад ббүүүүр долооон доооор юм болж байнө. Наймаачдын ченжийн, худалчийн, хулгайчийн, ах дүүгийн, найз нарын, хахуульчдын зсаглал тогтож байна.
( ЭЛЭГ)ДОРЖ МОНГОЛ УЛСААР ТОГЛОЖ ДУУСАХГҮЙ ХАНАХГҮЙ,ЦАДАХГҮЙ,ӨС ХОНЗОН,АВЧ БАРАХГҮЙ ИЙМ НОВЧИЙН ЕРӨНХИЙЛЭГЧ НЭРТЭЙ ЛУУВИРЧИН МУУ ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА УГ НЬ МОНГОЛЫН ҮГИЙН САН ИХ ДЭЭ ТУН УДАХГҮЙ ДАРААГИЙН СОНГУУЛИАР ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХСОН МӨЛХӨЖ ЯВНА МОНГОЛЫН АРД ТҮМЭН МУРИЙЦСАН Ч БОЛНО ДАРАА МУУ ҮГ ОЛХООР БИЧИЙ
Зөв юм бичжээ. Локик дүгнэлтийг сайн гаргасан байна.
MONGOLIIN TOROOR DAVARSAN HULGAICH NAR TOGLOJ BAIGAA NI CHIN UNEN AN ZAILUULJ BOLSON YUM ODOO MAN NIIG ZAILUULNA ZAILUULHIIN TOLOO MONGOLCHUUDAA AN MAN NII LUIVARCHIDAAS SAIN SAIHAN YUM HUSEED CH HEREGGUI BAIHCHGUI
HULHI HULGAICH ELBEGDORJIIG ZAILUULAHGUI BOL MONGOL ULS MONGOLIIN ARD TUMEN MASH IH ZOVLON EDLEJ OODLOHGUI GEDEG NI TODORHOI BOLSON SHUU ELBEGDORJIIG HUGAZAANAAS NI OMNO ZAILUULZGAAYA
Sharavdorj iin bichsen yag unen unen shuu
Ялагдсан нь унэн унасан хун ямагт миний зэв гэдэг эруугийн элемент миний буруу гэж хэзээч хэлдэггуй
Гавьяат хуульч, эдийн засагч нь багтаж ядсан улс маш хурдан урагши явах естой гэтэл манайд эсэргээрээ ийм энэ олон гавьяат гэсэн гуншинг хучингуй болгое
МОНГОЛД МАШ НОЦТОЙ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. http://www.zuvsongolt.mn/page/newsmore/5569
Энэ сонгуульд ойлгомжгүй юм нэг ч байхгуй урвагч Шаравдоржгуа. Ард түмэн АНаас салахын түүс байсан ба АН сонгуулийн хууль өөрчилж МАНд ухсан нүхэндээ өөрсдөө унасан юм, бүх юм логиктой. Харин АН МАХН 2 нийлж улс орныг хоролсоныг бүгд мэднэ.
1 l hvn ih esergvvtcej ih doromjilj chi hyatad hvn esbel elbegdorj bayr huriin 1
Монголын түүх eрөнхийдөө урвалтын түүх байдаг. Эр хүнд итгэхээс эрхий хуруундаа итгэ. . .үг ядарсан арай ч дээ гэмээр хүмүүсийн амьдрал. Одоо бид яах ёстой вэ? Тэнгэр заяатай гээд солиотой юм яриад л байх уу?
Энэ хүн худал бичихгүй. Мананд хмгийн ойр байсан хүн
Шаравдорж гэж шарваач долдой ээрээ ээрийгээ чухал хvн гээд бодсон чинь ард тvмэн сонгохгvй боож vхлээ. Баяраа ээрээ унасан юм билээ гэдэг шиг танай эзэн Н.Энхбаярын бээлжис шиг авгай Баянсэлэнгийг УИХ-ын гишvvн, сайд болгосноос болж ард тvмэн Засаг барьж vvнийг зэвшээрсэн Сайханбилэгт уурлахдаа АН, МАХН 2-ыг сонгоогvй.
Olymp duussan odoo offshorluugaa orohgui bol bolohoo bailaa!!!
ene balai enhbayraaraa toglisonoo l sanaj bh heregtei. mxeg/n dargAr ireed aduuni bichigeer ih abilgal avsan
...юуных нь гавьяат хуульч байхав дээ? хөгийн новш
MAN dangaaraa garsanii goriig oron nutagt mun ch ih amsaj bn da. MAN garuud ANIihaniig namnaj ugch bn da. Buur huuj eldej bgaad namnaj bn. Arai ch de tur buur samuurch duuslaa
Сайн байна, АН 12 онд төрийг бүүр дампууруулсан
АН ЛАЛАР коментчингууд худлаа суржигнээд л. Хэн та нарыг тоох юм балиар худалч новшнууд
Ард түмэн сонголтоо хийсэн, харин одоо ажлаа хийж АН-ын сүйтгэсэн эдийн засгийг сэргээхийг хүлээж сууна, 4 жил АН, МАХН-д доромжлуулсан ард түмэн арай тэднийг сонгох байсан гэх гээд байна уу, тэнэг ээ, үгүй л байхгүй юу, энэ 2 нам ард түмнийг хэрхэн доромжилж байлаа, нэмж болох бүх татварыг нэмж, шинээр хууль гаргаж ирж ард түмнийг шулж, ажил хийх нэрээр бидний татварын мөнгийг хагартлаа хулгай хийж байсаны чинь л хариуг ард түмэн барьсан ш дээ, одоо битгий матарын нулимс унага, тэр тусамаа, урвагчид
АНМАХН нийлж Монгол улсыг сөхрүүлсэн болохоор тэд хэзээч босохгүйгээр ялагдсан юм. Энэ бол бодит үнэн...............