МАХН-ын гүйцэтгэх товчооноос 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргасан ойлгомж муутай нуршуу мэдэгдлээс үзэхэд, Засгийн газрын бүрэлдэхүүнээс шахагдаж гарахаасаа болгоомжилж, өөрсдийгөө хэт дөвийлгөж, МАНАН бүлэглэлийг үүсгэхгүйн төлөө тууштай тэмцэхээ сүржин илэрхийлж, МАНАН-г бүхэлд нь тас хараар буджээ.
Тэр “МАНАН” гэгч нь сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйлажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол, шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироогч, өндөр албан тушаалд улайран зүтгэгчид, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл, Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо, авлига улам гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс, авлигатай бодитой тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болсон, нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл, шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар биелүүлэгчид, улс төрийн өрсөлдөгчдөө зориуд онилон намнагчид, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан, монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ” гэж МАХН тодорхойлжээ.
Энэ тодорхойлолтоос үзэхэд, 2011 онд шинээр байгуулагдсан МАХН 2012 онд АН-тай цуг Засгийн газарт орсон, МАХН-ын ихэнх гишүүд урьд нь МАН-ын гишүүн байсан, энэ намаас удаа дараа УИХ-ын гишүүнээр хэн хэн хэрхэн яаж сонгогдож, ерөнхийлөгч, сайд, дарга болж байсан, юу хийж явснаа санагалзан, зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж байна гэлтэй. МАН-ын угшилтай МАХН өөрөө дээрхи бүх хар хэрэгт шууд холбоотой гэдгийг ард түмэн эрх биш мэдэж байгаа шүү дээ.
Мөн энэ мэдэгдэл болон сүүлийн үеийн МАХН-ын бүсийн зөвлөгөөн, УИХ-ын гишүүн Баасанхүү, Баянсэлэнгэ, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар ярилцлага өгөх бүрдээ: “МАН-тай эвсвэл МАНАН гэгч хар сүүдэр үүснэ, гагцхүү манай МАХН л Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэй тул дүр эсгэсэн ардчилалыг халж жинхэнэ ардчилалыг сэргээж чадна” гэж өөрсдийгөө илт дөвийлгөн магтахын зэрэгцээ Засгийн газрыг хамтран байгуулахдаа хийсэн 4 жилийн гэрээг сануулж, тоть мэт давтаж байгаа нь инээдтэй.
МАХН-ын АН-тай байгуулсан түншлэлийн гэрээ, санамж бичиг, МАХН-ын мэдэгдэл зэрэг нь энэ Засгийн газарт ямарч хамаагүй арга залиар үлдэж хоцрох, цаашид 2016 оны сонгуульд хамтран оролцож, Засгийн газрыг хамтдаа барих гэж царайчилсан ичмээр баримт бичиг болсноос гадна “Шударга ёс” эвсэлийг бүрдүүлэгч МҮАН-ын талаар нэг ч үг байхгүй нь “Шударга ёс” эвсэл задарчээ гэсэн ойлголт өгч байна. Энэ нь өнөөгийн Засгийн газарт МАХН-аас өөр хөдөлгөгч хүч байхгүй мэтээр ард олны тархийг угааж, хоргодох нүхээ ухаж байгаа МАХ намын явуургүй оролдлого болжээ.
Б.Зоригт
Ням - 11 сарын 22,
2026
Сэтгэгдэл0
Ард түмний нэрийг бариад байх шаардлага байхгүй Үнэндээ л МАХН зөв л тодорхойлсон байна шүү дээ. Ардчилал нэр дор фашист дарангуйлал тогтсон шүү дээ. Мундаг болсон юм даанч байхгүй Харин ч бүр дордоод элгээрээ хэвтээд байнаа хө.
Сайнч бай, мууч бай МУ-д МАН,АН гэсэн 2 нам л байгаа. Бусад нь намаар өнгөлөн далдалсан хувь хүний эрх ашгийг хамгаалсан,заримд нь хүчээр тулгасан бүлэг хүмүүсийн нэрс. Буян компаний,Эрэл компаний, Оюуны, Н.Энхбаярын\МАХН\ намууд бол жинхэнэ ард түмний төлөөлөл биш, дээрхи эздийн төлөө үйлчилдэг бүлэглэл.Ялангуяа Буян Жаргалсайхан бол ажилчидтайгаа маш харгис хатуу ханддаг жинхэнэ 16-17 зууны үеийн харгис капитализмын бие төлөөлөгч, дарангуйлагч этгээд.
MAXN-g demjij bna
энэ нийтлэл нь хэн нэгний захиа даалгавараар бичигдсэн байж магадгүй үг өнгөтэй юм МАХН"ХАМТАРСАН"засгийн газарт ороод амлаж байснаасаа олигтой зүйл хийгээгүй нь үнэн л дээ.харин жинхэнэ ардчилалыг хийнэ бүтээнэ босгоно гэсэн нь юу л бол тэр чинь хорвоод байдаггүй,болдоггүй, бүтдэггүй хүн хуурдаг хоосон үг шүү дээ үүнийг мэдээгүйл байгаа бичигч үү?
АН МАН тууштай ардчилагчид уу? тонил МАНАН
МАНАН мандтугай.
МАХН ТЭГЭЭД ЗАСГИЙ ГАЗАРТ ОРООД ЮУ ХИЙСЭН ЮМ ЯДАЖ СОНГУУЛД ӨГСӨН АМЛАЛТААСАА ГАНЦЫГ БИЕЛҮҮЛСЭН ЮМ УУ???? АН-ЫН ЗАСГААС ГАРГАНА ГЭСЭН ДАРАМТАН ДОР АЯЛДАН ДАГАГЧ Л БОЛСОН ШҮҮ ДЭЭ
МАХН-г Тэрбишдагва, Улаан нар л аварна даа
MAXH гэж шал худалч новшнууд. Та нарт шударга юм юу ч байхгүй. Шударга бусчууд. Та нар ард түмнийг хуурсан новшнууд.
yaduu vhrvvd tur barina gej yu baidgiim.ternii orond ve damjsan oyunlag olgahudaa demjih heregtei.tedl mungtei hvchtei shvvdee.manan mandtugai
Одоогийн намуудад аваад байх зүйл тун ховор. МАН бол цаддаггүй авилгагчид, засгийн эрхийг авахаараа ард түмэндээ 10 хувь ч үлдээхгүйгээр иддэг. АН бол шуудай дүүрэн эвэр. Засгийн эрхэнд гархаараа олигтой зүйл санаачлахыг оролддог ч дотоод бүлэглэлүүдийнхээ зөрчилдөөнөөс болж үргэлж хагаралдаж ажил үгүй санаа ч үгүй үлддэг. МАХН бол эзнээ харж шарвадаг Энхбаярыг манаж ажилладаг амьгүй албатууд энэ нам Монгол улсад эхэрэг болох хүн нэг ч байхгүй...
МАХН-ыг ч Энхбаярыг ч дэмжих хүмүүс ард түмний дийлэнх олонх нь байгаа шүү АН-н луйварчид идээд идээд ханаж цадахаа больсон шүү дээ Хаана байна галзуу хөгжөөд байгаа юм Хулхи орон сууц зам хоёроос өөр юм алга Хулхи орон сууцаа өгөхийн тулд зээл нэрээр ард түмнийг өрөнд оруулаад л тархийг нь угаагаад өөрсдийгөө магтуулна хөсрийн нам.
Одоогийн бадйлаар АН хамгийн гайгүй ажиллаж байгаа нь шүү дээ. Хэн олон юм санаачилж их юм хийнэ тэр хүн их шүүмжлэлд өртдөг нь амьдралын жам.
MAHNAN gej yostoi ulaandaa garsan Do yamniihan shuu dee. Ted ard tumniig amaar ni shoroo umhuullee dee.
МАХН засгаас гарах ёстой. 12 оны сонгуулийн өмнөхөн алтанхуяг нар засгаас гарч МАН-руугаа эргээд дайрч билээ. хэрэв МАХН-ынхан гарвал тэгэж муухай загнаж болохгүй шүү
MAKhNamaa demjiye.
manangiin olgarhudaa jinhene avilgchidaa hezee negen tcagt ta narig ene olon yaduus negl udur mahn namtai namgvi ta nariig tachin hayhni todorhoi shvv.
OO Ydargaatai MAHAN sholon MANAN budan be gej kkk.