Төр, улсын том зүтгэлтний түүх намтрын өчүүхэн хуудас–нэрийн асуудал ч том байдаг ажээ. Цэдэнбал –Цэдэнпил гэсэн нэрийг тойрсон улс төрийн маргаан мэтгэлцээн ч бий болжээ.
Түүхэн баримт сөхвөл нам, төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбал төрөхөөсөө л Цэдэнбал нэртэй байсан байна. Ю.Цэдэнбал даргын төрсөн ахын хүү, Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын Академийн удирдагч, хурандаа Тавхийн Жаргалсайхан олон жилийн өмнө “манай нагац ах Цэдэнбал хүүхэд байхын л Цэдэнбал нэртэй байсан гэж аав минь ярьдаг байсан” хэмээн хэлж байж билээ. Даргын нэрийг тойрсон тархи угаалга үргэлжилсээр тул зарим баримтыг үзэхэд Ю.Цэдэнбалын ач хүүгийн хэлсэн яах аргагүй л маргаангүй үнэн байлаа.
Үндэсний Төв Архивын захирлын гарын үсэгтэй 2012 оны 6 сарын 8-ны 1397 тоот Архивын магадлагаанд “Чандмань Уулын аймгийн Баянчандмань уулын хошууны 1927 оны хүн амын тооллогын бүртгэлийн 25-р хуудас, 189 дугаарт: Балжин эрэгтэй, 62 настай, хөвгүүн Юмжаа эрэгтэй, 40 настай, Цэдэнбал эрэгтэй, 11 настай“ гэж тодорхойлжээ. Архивын магадлагаанд хүний нэр засах хориотой, байгаа чигээр нь л бичдэг. Пил биш Бал гэж л бичсэн нь зурайж байна.
Үндэсний Төв Архивын 1398 тоот магадлагаанд “Увс аймгийн Давст сумын 4-р багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 38-р хуудсанд: “Балжингийн Юмжаа эрэгтэй, 50 настай, Ю.Цэдэнбал эрэгтэй, 19 настай, Ю.Аюуш эрэгтэй, 8 настай, эхнэр Жанцангийн Ядам 47 настай, Ю.Налгар эмэгтэй, 17 настай, Ю.Даваа эмэгтэй, 14 настай, Ю.Жавзан эмэгтэй, 5 настай” гэж бүртгэгджээ. Ах Тавхи, эгч Цэзэн нар нь айл гэр болон тусгаарласан тул энэ бүртгэлд ороогүй. Харин Юмжаагийн эхнэр, Жанцангийн Ядамын охин Я.Заяагийн нэрийг тухайн үед андуурч бичсэн нь тэр хэвээрээ л лавлагаанд оржээ. Я.Заяа нь эр нөхөр Юмжаагаас 3-4 дүү байсан нь яг тохирч байгаа юм. Ямар ч гэсэн энэ баримтад Пил гээгүй Бал гэжээ.
1927 онд гаргасан Чандмань Уулын аймаг дахь бага сургуулийн танхимын хөвгүүд, охидын цэс бүртгэлийн анкетын 43 дугаарт “Цэдэнбал нас 11, ард эцэг Юмжаа, эх Заяа, хүвгүүн. Чандмань уулын хушууны 3-р сум, арван мэдэхгүй”. гэж тэмдгэлжээ. Энд бас л Пил гээгүй Бал гэж бичжээ. (УТТА. Хөмрөг 6, данс 1, хн.143, тал 220-228, 1927 он, Танхимуудыг тодорхойлсон товчоон.)
Уйгаржин монголоор бичсэн нэгэн бичиг ОХУ-ын Эрхүү мужийн архиваас олдсон. Үүнд: “1929 оны 10 сарын 15, дугаар 1158. Үнэмлэх бичиг олгосны учир. Үүнийг үзүүлэгч нар Загдсүрэн, Лхамсүрэн, Жадамбаа, Жодов, Очирпүрэв, Цүнхэг, Гомбожав, Мигаа, Дамдинсүрэн, Батсүх, Шаравжалсан, Лувсаншарав, Балдир, Хаянхярваа, Хүрэлдэй, Нанзад, Дэмбэрэл, Мягмар, Цэдэнбал, Төмөрхуяг, Бэхочир, Дэндэв нарын хорин хоёр хүн Эрхүү хотын сургуульд одуулсны тул үзэх үнэмшихэд бэлтгэж тамга дарсан Үнэмлэх бичиг шийтгэн олгов. Эрхэлсэн түшмэл Чүлтэмсүрэн” гэжээ.(Государственный архив Иркутский области. ф.1054, оп 1, ед. хран-4).Уйгаржинд гарамгай биш ч гэсэн хэвлэмэлээр тод гаргацтай бичсэн энэ бичигт Пил биш Бал гэсэн байсныг 1989 онд Эрхүүгийн архивт биеээр олж харсан бөгөөд одоогийнх шиг биш байсан учраас сэм фотодож чадаагүй билээ.

Хожим Эрхүү хотод Ерөнхий Консул байсан доктор О.Цэвэгдорж гуай “Ю.Цэдэнбал хүүхэд, сурагч, оюутан үедээ” гэдэг 2005 онд бичсэн номондоо дээрхи бичгийг кириллд сийрүүлж оруулахад уг эхээр нь буюу Цэдэнбал, гэж бичиж оруулсан байдаг билээ. (О.Цэвэгдорж. Ю.Цэдэнбал хүүхэд, сурагч, оюутан үедээ. – УБ, 2005, т. 27)
Харин 1932 оноос Цэдэнпил гэсэн нэрээр баримт бичигт бичигдсэн ажээ. Энэ үеийн нэгэн тодорхойлолтод “Цэдэнпил сурлага сайн, сахиалга баттай, хичээлийн жилийн хугацаанд хичээлд хожимдож таслаагүй, хичээл бүрд буурь суурьтай бэлдэж, гэрийн даалгаврыг нямбай сайн хийж, сурлагаар хоцрогсдод тусалдаг, нийгмийн тустай хөдөлмөрт оролцдог тул гавшгайчаар шалгарч шагнуулж байсан” гэжээ. (Государственный архив Иркутский области. ф. 1054, оп 1, дело 11, л. 25)
Дээд сургууль төгстөлөө энэ нэрээр явжээ. Бал дарга энэ тухай дурсахдаа: “Намайг манай дээд сургуулийнхан зөвхөн Цэдэнпил гээд нэрлээд зогсоогүй, заримдаа Цэдэнпил Юмжаа, орос найзууд маань Цеденпил Юмжаа Балжинович гэж нэрлэж байв. Тэгээд ч би энэ нэр дуудлагад нь дасч, өөрийн овог нэрийг Цэдэнпил Юмжаа гэх болсон” гэж товч тэмдэглэжээ. (О.Цэвэгдоржийн ном, т. 56)
Зөвлөлтөд сурч байх үед орос найз нөхөд нь Цэдэнбалын “бал” гэдгийг “пил” дагавраар сольсон нь “бал” гэдэг нь оросоор “бүжигт үдэшлэг”, бүжигт найр, наргиан, одоогийнхны шуугилдаж хөгжилддөг, ууж иддэг, үсэрч бүжиглэдэг пари гэсэнтэй адил утгатай болоод байсантай холбоотой байжээ. Гучаад оны Зөвлөлтийнхний хувьд “бал” гэдэг нэр үг тийм ч сайхан санагдаагүйтэй холбоотойгоор Цэдэнпил гээд л дуудаж, түүнд нь монгол хүү дасчихсан хэрэг ажээ.
Ю.Цэдэнбал дээд сургуулиа төгсөх үед КГБ анхаараад л, төлөөлөгчөөрөө тавиад л хачин юм болсонгүй. Тэрээр Москвад аспирантурт үргэлжлэн сурахаар хөөцөлдөж, зунжин гүйсэн боловч тэр нь бүтээгүй, Монголд ирэхэд нь зарим хүний бичдэгээр Сталин, КГБ дэмжээд л сайд болгочихсонгүй. Чойбалсан ч бараг мэдээгүй. Ю.Цэдэнбалыг Москвагаас дуудуулсан хүн нь Сангийн сайд Довчин байсан бөгөөд энэ хүний тушаалаар Цэдэнбал Санхүүгийн сургуулийн Хичээл ангийн эрхлэгч, багшаар томилогдон ажилласан байна. Ирээдүйн том удирдагч болно гэж мэдээд, Москвагийн түлхээсээр Санхүүгийн сургуулийн багшаар тавьсан уу, аль эсвэл багшийн ажил дээрээ Монголын дээдэст танигдсаар ажил албан тушаал ахисан уу?. Хүмүүс янз янзаар л тайлбарладаг. Дараа жил нь Сангийн дэд сайдаар томилогджээ. Санхүүгийн сургуульд багшаар томилсон сайдын тушаалд болон орлогч сайдаар томилсон Улсын 22-р бага хурлын тогтоол, тушаалд Ю.Цэдэнбал уугуул нэрээ сэргээгээд явсан байна. Энэ үед Эрхүүд “Пил” гэж байсныг “Бал” болгоход төвөг ч байсангүй, ёстой юм ёсоороо л болоод өнгөрчээ.
Ю.Цэдэнбал дарга өөрсдийн нэрийн асуудлыг сонирхсон байдаг. Эцэг Юмжаа гэдэг нь угаасаа Юмжав гэдэг нэр л дотночилогдсон хэлбэрээр дуудагдсан хэрэг бөгөөд эцэг нь одоогийнхоор их соёлтой, нийлэмжтэй, “Тун мэнд үү? Тун мэндээ” гэж ямагт мэндчилж явдаг хүн байснаас өвөлжөөг нь “Тун мэндийн өвөлжөө” гэж ардууд нэрлээд хэвшчихсэн хүн байв.
Эх Ядамын Заяагийн нэр буян заяатай гэсэн шууд утгатай, үнэхээрийн буянтай хүн байв. Дарга өөрийн нэрийг төвдөч нараас, ах ламаасаа тодруулж тайлбарлаж бичсэн байдаг. а. “Цэдэн” хэмээх нь “насан төгөлдөр” хэмээнэ. б. “Бал” хэмээх нь “цог жавхлан” хэмээнэ. (Гэрэл, сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс. –УБ., 1992, т.73) гэж тэмдэглэжээ.

Цэдэнбал судлаач, доктор, профессор Ц.Жамбалсүрэн
Сэтгэгдэл0
Орос тагнуул шүүдээ үхэхд нь хүртэл оростоо байлгасан
ПИЛ БАЙНА УУ ПАЛ БАЙНА УУ ХЭНД ОДОО ХЭРЭГТЭЙ ГЭЖ МУУ ТАВИУЛ ХОРЧИН АЙН
66.181.181.123 Монголчуудыг хужаа хасаг дөрвөд гэж Төвийн оросжсон хужаа нартай хоолой нийлүүлэн харааж хагалж ирсэн Хэнтийн буриад та өдөөд байна уу? Тэгвэл харин ч нүүрээ нуусан буриад Ренчин Бямбаев Монголчуудыг хатгаад Москвад матдаг КГБ-н нүүрээ нуусан бууны нохой байсан. Энэ нь эргээд Монголд буухдаа Оросод үнхээр итгэж байсан төрийн зүтгэлтэн Цэдэнбалд тулгалт болж ирж байсан.Тэр үед нэгэнт өөрөөр байх боломжгүй байсан болхоор харин ч Москвагийн итгэлийг хүлээх тусмаа Монголд унах нь их байсан юм.
ОДОО БАЛ ДАРГААР ХООЛЛОХОО БОЛЬЁ.ЕР НЬ ЯАСАН ЮМ?ЯМАР МАНГАС ЧОЙ ШИГ ӨӨРИЙН ГАРААР НӨХДӨӨ БУУДСАН БИШ.ХӨДӨӨ Л ЯВУУЛСАН БАЙНА.ТЭМЭЭЧИН НЭГДЭЛД АЖИЛЛАХ ЖОЛООЧ МЭТ ЧИНЬ ЯЛТНЫ АЖИЛ УУ?
Сая хүрэхгүй хүнтэй жижигхэн монгол орон 100 гаруй сая хүнтэй ЗХУ орныг түшиж байж тусгаар улс болсон нь зөв бодлого байв. Оростой сайн харилцаа тогтоосон нь бидний аминд орсон.
Түүхийг болж өгвөл үнэн зөвөөр бичиж үлдээх нь зөв. КГБ нэрийг нь солиод тагнуул болгоод гэж л тархи угаагаад байсан шүүдээ.
ЭНЭ ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ ХҮНИЙ ЗУРГИЙГ ДАХИЖ НИЙТЛЭХГҮЙ БАЙХЫГ ТАНАЙ САЙТ ААС ХҮСЧ БАЙНА.ЗАРИМ ХҮН ИХ Л ЭМЗЭГ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙНА
Онцгүй
Нотолгоотой үнэнийг сонсч тархиндаа салхи оруулмаар байна
Онцгүй
Монголын ард түмэн Цэдэнбалыг хэлмэгдүүлээгүй Түүнийг тавьсан орос эзэд Москвад цөлсөн.Түүнийг ардчилсан хүчин хэлмэгдүүлсэн ярих дуртай малнуудад хандахад 1984 онд Цэдэнбалыг албан тушаалаас буухад Монголд ардчилсан хувьсгал болоогүй Харин ч эсрэгээр НАХЯ-ны сайд Лувсангомбо мэтийн оросын тавиулууд оросын тушаалаар зайлуулсан шүү оросын урвагч Лувсангомбо одоо Москвад амьдардаг
Юу үнэн бэ, таны хэлдэг үнэн.
yychilaarai Lubsan gombo gyai chedenbal dargiig alban tysaalaas ni byylgaagyi ee!!mal aa!!!Orosiin zasag dargiig abaad yabsan ni ynen ene bol tyyhiin ergyyleg?.....
Baabar balai l stedenpil geed baidag shv de terendee heleech
Жинхэнэ төвд дуудлагаараа бол бал биш пил нь зөв.
1933 оны хүн амын тооллогоор 17 настай баймаар юм.
Та зөв хэллээ. 27 оны тооллогын нас зөв байна. Гучаад оны эхээр тоо мэддэг, бичиг мэддэг хүн бас ч гэж байсан нь их юм.
Судлаач гуай одоо яах гэж ясыг нь өндөлзүүлж эхлэв ээ? Больчих оо..Цаана чинь эх орны чинь хувь заяа бүрсийж эхэллээ.
Ю.Цэдэнбал, түүний эхнэр А.И.Филатова нарын тухай өгүүлсэн баримтат кинон дээр "Ю.Цэдэнбалыг нас бараад 49 хоноогүй байхад Улсын прокуророос дуудаж байцааж мэдүүлэг авч хүний үнэргүй зан гаргаж байсан" гээд матрын нулимас унагаж байсан.Гэвч ингэхэд Ю.Цэдэнбал өөрөө хэр хүний үнэртэй байсан билээ? 1964 оны 12 дугаар сарын сүүлчээр хөхөө өвлийн хүйтэнд ес эхлэж байхад Ц.Лоохууз гуайг ажлаас нь хөөж нялх хүүхэдтэй эхнэртэй нь хамт хөдөө ачааны машины задгай тэвшин дээр суулгаад цөлж байсан шүү дээ.Ц.Лоохуузын амьдаар эдлэсэн цөллөгийн шоронгийн зовлонгийн дэргэд тавьсан улсдаа тааваараа байж байгаад үхсэн Ю.Цэдэнбалын мартамхай өвчин тусч байгаад үхсэн зовлон бол юу ч биш.1988 оны тухайн үеийн "Үнэн" сонинд Ю.Цэдэнбал эхнэртэйгээ зун сэмхэн ирээд баахан нэхий дээл болон ноолуур аваад явсан гэж бичиж байсан.Бодвол Москвад очиж дамлаж зарсан байх.Тэр их авах мөнгийг Хүүхдийн төлөө фондын дарга байхдаа зувчуулсан байх. МАН л энэ хэргийг хав дарж цайруулсан. Юм үнэнээрээ байх сайхан шүү дэ
Нарийн яривал Оросод амьдрах учиртай эрлийз та адгийн бохир аав чинь хэний хүчинд дарга байсныг мартжээ.
Засгийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар булаах хуйвалдаан гэж үзэж байсан. Хөдөө явуулсан нь зохимжгүй арга байсан.Нэг хүн шоронд орсон нь тухайн үеийн хууль зөрчсөн өөр хэрэг байсан. Цэ даргын үед дөрвөд, баядууд монгол биш, төрийн удирдлагад байж болохгүй гэж шүлэг бичсэн нэг шүлэгч, 64 оны үед улсын нууц задруулсан хэргээр аавын хаалга татсан 2 хүн байсныг улс төрийн хэрэгтэн гэдэггүй л юм бол 1952 оноос хойш манайх улс төрийн хоригдолгүй ганц оронд тооцогдож байв.
Америкт уугуул иргэд–Индианчуудтай цус урсган байлдаж, Германд Гитлерийн шийдвэрээр 5 сая уугуул еврейчүүдээ аймаглан устгаж, Чилид Пиночетын дэглэм 3 мянга гаруй иргэдээ буудан хороож, Иракт Хусейны дэглэм курдуудыг аймаглан устгаж, Кампучид Пол Потын дэглэм хүн амынхаа гуравны нэгийг хядаж, Хятадад Тянь–Ань–Мэний талбайд залуучуудын хөдөлгөөний эсрэг хүч хэрэглэн дарж, Орост М.Горбачёв өөрийн нь эсрэг байлаа гэж дэд Ерөнхийлэгч, Думын дарга, 10 сайдаа шоронд хийж, Б.Ельцин парламентын ордноо танкаар буудаж, Солонгост оюутны хөдөлгөөнийг нам дарж, Туркэд тун саяхан Эрдагоны эсрэг тэмцсэн 340 хүнд бүх насаар нь хорих ял оноож, тухайн орны төр, засаг нь ард түмэн, сөрөг хүчнийхээ эсрэг “хатуу гарын” бодлого явуулсан жишээ хол ойрын түүхэнд дүүрэн байдаг. Энэ мэт үйл явдалтай дөчөөс наяад оны Монгол орныг харьцуулахад нэг бодол төрөх бизээ..
монголд арчилсан хуьсгал 1984 онд гараагүй нь ямар хамаатай юм цэдэнбал манж хятадыг хөөж гаргасны дараагаас Лоохууз сурмаажав нар бүгд хурал дээр шүүмжилж хятадын талд эргүүлэх гэсэн ч ухамсартай малчин тариачин ажилчин депутатууд цэдэнбалыг өгөөгүй билээ өнгөт хувьсгал хийх гэж оролдсон Украйны хрушев Сталиныг тахин шүтлээ гэж шүүмжилж цагаан хаант орсын үеэс крым орсынх байсныг украйных болгож хууль зөрчиж байсан хрущевийн алдаатай бодлого дээр хятадын шинэ үеийнхэн хун вэйбин дацзы бао гэсэн өнгөт хувьсгал хийж намын удирдлагад байсан хөгшүүлийг алуулж хөдөөний тариачин эцэг эхээ хоцрогдсон гэж хунвэйбин алж аймшигтай юм болсон тэр үеэс хөрөнгөтний талд орж нэг хятад хоёр систем хятадын өвөрмөц социализм гэж ЗХУ-аас салсан Ингэж явсаар хятад хөрөнгөтнүүд ЗХУыг задлаж нэг моторыг задаргаа хийж хэвтүүлээд монгол нь ганц үйлдвэргүй ОРСЫН холбооны улсыг ПУТИН цэрэг аж үйлдвэрийн том гүрэн болгоод байна ОРОС хүн дэлхийн баталгаа
Наад бичсэн чинь хог
Эргүүтсэн төлөг
НААД АРХИВЫН МАГАДЛАГАА ХУУРАМЧ ЮМ БИШ ҮҮ. 27 онд юмжаа гэж хүнийг 40 настай гэж бичсэн мөртлөө. 33 онд хүн амын тооллого явуулахад 50 настай гэж бичсэн гэжээ. юмжаа гэж хүн 10насаар ах болсон мөртлөө хүн амын тооллогын хооронд 6 жилийн зөрүү байна даа. би эсвэл нэг дүгээр ангид дахин сурдаг юм бил үү. тэгэхээр наад нотолгоо гээд байгаа юмнууд бүгд худлаа л байна даа.
Архивын албан ёсны лавлагаа мөн л байна. тамга нь ч харагдаж байна. Хорь гучаад оны зааг үеийн хүмүүсийн мэдлэг чадвартай л холбоотой зөрүү байж магадгүй юм. Дахиад сайн шалгаарай
СТАЛИН ЦЭДЭНБАЛЫН байгуулсан орсын бүх хөрөнгийг хятадт зарж идээд хагарлаа баяжин англи америк хятад сингапур канад австралид хэдэн давхар хауст сууж гадаад дүрэвсэн одооч монголоо гадаадынхантай нийлэн шу лсаар байна орос оронд аж үылдвэржсэн социализм ялах нь зайлшгүй монголын ардчилал одоо орос хятадын дунд байгаагаа мэдэхгүй америк хөршийг хятадын хажууд бий болгоод байна монголд байгаа ганц хот ядуурч бие биеэ барьж идэнхийн даваан дээр байна
МАНГУУ
ЭНЭ НЭГ АЛБАН ЁСНИЙ МАНГУУ БАЙНАА ДАА АЙН
ХҮРЭЛСҮХ ОЮУНТОЛГОЙН ХАРИУЦЛАГААС БУЛТАН АРД ТҮМНЭЭ ОРХИН ЗУГТЛАА, СҮХБААТАРЫН ТАЛБАЙД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД БАЙГАА УИX-ИЙН ГИШҮҮН ГАНБААТАРТАЙ УЛСААРАА ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ МОНГОЛОО АВРАX ЭЦСИЙН ЦОРЫН ГАНЦ ЗАМ ҮЛДЛЭЭ, НЭГДЭЦГЭЭЕ!!!
"Үнэн"сонины үнэнээр угжуулж өссөн энэ эргүү төлөгнүүдэд Цэдэнбалындаргын минь намын дарга л үнэн хэлнэ гэж ойлгоно. Өрөвдөхөөс өөр арга алга даа
цэдэнбал нь байнуу пил нь байна уу бат мөнхтэй хуйвалдаж буриад бямбасүрэн мэт нь буриадууд нь хууль бусаар махинац хийж засгийн эрхийг авсан нь тодорхой хятадын шинэ үеийнхэн дахин гарч ирж ленин сталины ардын нам ардын хувисгалын 100 жил халх голын ойг байгаагүй юм шиг болгох гэж оролдох хүмүүс олширлоо
Энэ одоо хэнд хэрэгтэй юм бэ ямарч сонирхол алга даа
КГБ л Пил нэр өгсөн, эсвэл угаасаа пил байсан гэж ойлгож байсан
Тусгаар тогтносон монгол улсыг байгуулсан социалист эрх баригч нартаа үеийн үед талархаж яваарай үхэрүүдээ.
1927 онд 11 эцэг нь 50 настай,39 тэйд нь ,төрснөө 6 жилийн дараа 1933 онд 19, эцэг нь 62 настай, 43 -тайд нь төржээ.Би л лав ойлгосонгүй
Эрхэм Жамбалсүрэн гуай та одоо болио Энэ хүний монголд хийсэн гай гавьяа хоёр нь адилхан түүх болж өнгөрсөн.Цэдэнбал дарга оросуудын тавьсан хүн тийм ч учраас эх орондоо ирэх боломжгүй Орост гэрийн хорионд байж байгаад насан эцэслэсэн шүү дээ.Та тэр хүний нэрээр ашиг хонжоо хийх гээд хэрэггүй.Та одоо больж үз...
зөв
зөв
а.Бид зөв байж болох хандлагаар боловч, хэт их алдаа гарган сажилж байгаад л бидний эмгэнэл оршиж байна.Социализм, коммунизмыг шилдэг сайн нийгэм гэж магтахаа больё гэхэд сүүлийн 30 жил ард түмэнд юу өгөв гэдгийг бид ойлгохтойгоо ард түмэн. Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, 120 оронтой дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн болсон нь таны бодлоор буруу юу? Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоож Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн нь таныхаар буруу юу?, Эдийн засгийн сэргэн мандлын бартаат замаар тэвчээртэй мацаж, , эх орондоо 350 үйлдвэр байгуулсан нь бас л буруу юу? Соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор байж, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулсанд яагаад дургүй хүрээд байна?, Ард түмнээ эрүүлжүүлэн яр тэмбүү, сүрьегээс салгаж, хүн амын тоог 3 дахин өсгөсөн ачтай буурлаа яагаад дургүйцээд байна? , Ядуурал гуйланчлалыг арилгаж, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманистыг яагаад үзэн ядаад байна?
б.Авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулсанд нь яагаад жихүүрхээд байна? , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдож, удирдсан ард түмний зүрх сэтгэлд уягдсан удирдагчаа хүндлэх монгол ёс жудаг таалагдахгүй байна уу?. Түүхээ хүндэтгэх, ахмад үеийн сайн үйлсийг ойлгох, үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ зөв зүйтэй ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа нь яагаад танд таалагдахгүй байгаа нь сонин л юм. Ийм сайн цаг ирж байна.
МОНГОЛЫН АРД ТҮМЭН орсын ард түмэнтэй найрамдалтай байх цорын ганц эрх ашгаас өөр эрхэм дээд зүйл монгол хүнд байхгүй зөвхөн орос монголын ард түмний найрамдал юм цагаан хааны үеэс крым орсынх байсан МОНГОЛЫН төр засаг НҮБ-ын санал асуулгаар крым украйных гэж хятадтай адилхан кноп дарж иржээ монгол 1735 оны хятадын манжийн үеийн АНГЕЛЬ мерклийн зурагт байсан монгол хэвээрээ гэдгийг батлаад монголын тусгаар тогтнолд аюул учруулаад байна уу эсвэл хятадын дэргэд нэг америкийн харяат монгол нэртэй хятадын бүрэлдүүн улс байгуулаад байгаа юм уу баруун монголын баяд дөрвөд тагнуул гэж бичдэг хүүмүүс хэн болох нь тодорхой манж хүмүүс устаагүй хятад монголдоо байж л байгаа Сталиныг тахин шүтэх асуудлыг ашгилж орсоос салаад америк барууныг баримталсан хятад өнгөт хувьсгал хунвейбин хийж хөгшчүүлээ алаад өвөр монголыг яаж сүйтгэлээ дээ хятадт хувьсгал тасралтгүй онолтой байдаг ОДОО Ямар хувьсгал гархыг хэнч мэдэхгүй
монгол нь хятадт нэгдэж баруун монгол увсаа ад үзэж байгаа юм чинь крым туваа шиг санал асуулга явуулаад орсын талдаа орчихгүй юу даа ойрд монгол хэзээний дайсан байсан байгаад халимаг нь гараад чваа биз дээ
Цэдэнбал байна уу Цэдэнпил байна уу одоо ямар ач холбогдол байна вээ!! Хэн ч байсан ОРОСЫН ТАВИУЛ байсан баттай , орос эхнэртэй , хүүхдүүд нь бүгд орос, Цэдэнбалыг одоо биднийг яаа гэх гээд байгаа юм бээ, хөшөөг нь босгосон , одоо яахийн тахин шүтэх юм уу яалгах гээд ингээд балай юм бичээд байдаг юм бээ!
Гүтгэлэг доромжлолоо л больчихгүй юу. Оросын тавиул байсан уу, нөхөрсөг холбоотон байсан уу гэдгийг ядахдаа ухаарах хүртэл түүхэн үнэнийг нотолгоотой, бүр сайн бичицгээгээрэй
Серби эхнэртэй гээд Трампыг Сербийн тагнуул гэхүү. Ийм яс үндэстнээр ялгаварлан гадуурхах бодлого ер нь буруу шүүдээ.
Америк нөхөртөй, орос эхнэртэй, хятад нөхөртэй, америк, герман, япон, канад, африк үр ач нартай хүмүүс олон мянга байгаа нь юу нь буруу юм. Нэг л их шовинист үзэл хол явахгүй ээ.
цэдэнбалын бүх юмыг буцааж цагаатгаж авгай хүүхэд тэй нь ад үзэхээ болж улсаас хэлмэгдүүлсэн бүх хариуцлагаа хүлээж уучлал хүсэх ёстой
PIL ch BAL Bai ter hun mongolen toegooi seheetnuudiig helmegduulj zamaasaa zailuulj rorsiin unench nohoi gedgee 40 Jil batalsan jinhene urvagch.Ter bol zager KGB-iin utsan huuheldei
Монгол төрийн агуу том зүтгэлтнийг ингэж доромжлохоор Цэдэнбал судлал хөгжих нь аргагүй юм байна.
Chedenbal darga bol darga sig baisiim?odoogiin orkuud yaj oilgoh be?tanai Amerik tolgoi bys?manai darga bailaa!gaghyy aldsan yum ni OROS ehner yynees bolj heerhii darga mini olon barichaand baisan daa!!ter yeiin Orosiin saltgaan syy dee!!Muu heleh geed ta nar chadahgyi ee!!honsoor chini dytna!!!!!
hereggui um ih bichih uma pel bol sain hun bish
Хэрэгтэй ганц нотолгоо хэлэхгүй юу.
Chedenbal dargiin geriig ardchilsan hylgaich nar eneegiin ardchilsan namoiinhan yhsan s dee!!hamag baidag mengen ayagnyydiig ni zah deer zarj boloh bygdiig hylgailaj abch yabsan bailaa!!!
хамгийн гол нь бүхэл бүтэн номын сан оюуны өмч шүү ном уншиж байсан ном нь шүү орос авгай ямар хамаатай юм монгол авгай байсан чиг дөрвөд баяд гээд ад үзнэ кострюл толгойтой ардчиллын баабар гэдэг юм цэдэнбал байтугай ПУТИН гэсэн болоод хуцаад байгаа биз дээ ЗХУ-ыг өлгийтэй байхад нь харааж зүхээд дийлээгүй ОдооЗХУ хорин жилийн өмнөх Ельцений орос биш шүү баабар дайныг хүсээд байна уу Ардчиллынхны хүсээгүй юм хүзүүгээр чинь татах нь дээ 30 жилл орсын байгуулсан хөрөнгийг зарж идээд дуусч байна ХӨРӨНГИЙГ ОРСЫН АРД ТҮМЭНД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТӨЛӨӨРЭЙ Орос орны нутаг дэвсгэр дээр харь хариг тавичих юм бичээд байна уу
Mongolians who are not american dogs work like robots.
ЗАРИМ ХҮМҮҮСТ САНУУЛЖ ХЭЛЭХЭД, ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭ БИТГИЙ НУЛИМААРАЙ. НЭГ ЦАГТ ЧИ ҮҮНЭЭС ИЛҮҮ ХЭЛҮҮЛЭХ ӨДӨР ИРЖ МЭДЭХ ЮМ ШҮҮ
Энэ ЗХУ, КГБ-ийн бууны нохой, утсан хүүхэлдэй, дөрвөдийг худлаа магтахаа одоо больмоор юм. Түүний оронд Монголыг ЗХУ-д нэгтгэх гээд явж байсныг нь, эсхүл Төмөр-Очир, Лоохууз, Сүрмаажаваас эхлээд өчнөөн хүнийг гэр бүлээр нь хэлмэгдүүлж байсныг нь бас ярих хэрэгтэй.
Niva costs 13000 dolars. Russian smartphone costs 200000 tugrug.
Бид ч үнэхээр үхэр нэрэндээ таарсан улс. Одоо бүр хийх юмаа олж ядаад нас барсан өвөг дээдсээ хүртэл муулж байх болжээ. Нүгэл нүдээрээ гэднг дээ.
Цэдэнбал гуайг яаж ч муугаар хэлээд сайнаар ч хэлээд энэ бол Монголын түүх. Цэдэнбалын оронд өөр хэн ч байсан цаг үеийнхээ сөрөх аавын хүү нар хэд байсан бэ? Харин ч орост сурч нүд тайлсны ачаар Монгол хоцрогдож байгааг мэдэрсэн хүн. Түүхчид социализмаас бүх орон хожоогүй гагцхүү Монгол Улс бол хожиж гарсантай санал нэг байдаг. Яалт ч үгүй Цэдэнбал төрийг 44 жил толгойлсон Монголын хувьд Чингисийн дараа орох хувьтай хүн. Төрийн ордонд Цэдэнбал, төв теартэд Түмэндэмрэл төв цэнгэлдэхэд Баянмөнх нар түүх бүтээн явж байлаа. Мэдээж 44 жил дотор алдаа оноо байна. Цэдэнбал гуайд хувьд 90 хувь нь оноо байсан. Төрийн машинд одоо ч хүмүүс хэлмэгдэж яваа. Их хөгжлийн төлөө зарим хүмүүсийг хэлмэгдүүлэхээс өөр арга түүнд байгаагүй. Ихэнхи хэлмэгдсэн гэгдэж байсан хүмүүс Цэдэнбалд талархалтай явдаг байсан юм билээ ачир дээрээ.
Чингисийн дараа орно гэдэг сэрүүднээ
Одоо Цэдэнбалыг нэг их магтаж далжиганаад ч яахав муулаад ч яахав бусад улсын удирдагч нар шиг мөрөөр нь орхи. Түүнд оноо ч бий алдаа ч бий
Энэ нэрэн дээр хэн маргаад байгаа байгаа юм бэ? Маргалдах мэтгэлцэх юмаа олж ядсан гарууд вэ?
Хэдий болтол удирдагчаа муулах гэсэн юм. Ямарч аймаар хонзонтой хүмүүс байдаг юм. Тэр үедээ л зөв удирдагч байлаа.
Оросын тагнуул бүдүүн авгай алхах гишгэх бүрийг нь хянадаг байсан. Бүр бавдаг ч байсан байж магадгүй. Монголын төрийг оросууд дураараа зайдагнаж байсан байгаам шүү.
2 дахь Чингис
2 дахь Чингис
2 дахь Чингис
Oros avgain hulmasandaa mansuursan lalar
Oros avgain hulmasandaa mansuursan lalar
Яг оноодрийнх шиг ил онгорхой улс торийн тавцан Дээр нээлттэй сонгууль явуулаад Энэ ЦЭдэнбалыг сонгуульд сойвол хэнийгч ялж дийлж давахгуй гэдэг нь ойлгомжтой.Оросууд Энэ амьтаныг сонгож дорвод Халхын харшлыг зориуд ашиглан монгол торийн толгойд тавьсан бол айхтар зэвуун бодлого байсан.Цэдэнпял оросуудтай ам хэл зорж хэсэг тушаасаныгнь биелуулдэггуй дуулгаваргуй махан толгой байсан бол торийн толгойд 44жил мануухай хийхгуй байсан нь тэмээндч ойлгомжтой асуудал
Энэ нэг Оросын туршуул Цэдэнбал , пил, пал -тай байх нь хэнд хэрэгтэй юм. Орос шүтэж, орос эхнэр авч хүүхдүүддээ монгол хэлээ заалгаагүй, орос руу амьдруулахаар явуулсан хүн шүү дээ
Пил байх нь байсан л юм бна
монгол тэмбүү дох элэгний "с вирус бүр одоо хүртэл нээгдээгүй ""төмөр дельт" вирус авбал яах байсан бэ олон улсын эрүүл мэндийн мэдээлэл дээр монгол улс дэлхийд хамгийн их ""дельт" вирустай элгээрээ хамгийн халдвартай орон гэж бичсэн байна би инженер хүнч гэсэн мэдээ уншдаг Тэр хэмжээгээр элэгний хавдараар тэргүүлдэг юм байна уржинан жил утаанаас уушгиар жилдээ сүрьеэгээр 500 гаруй хүн үхсэн УИХ гишүүн чин бүрэн энэ элэгний асуудлаа шийддхээр дэвшшсэн ОДОО дэлхийд мерклюдюс гэдэг элэгний ""д"" вирусийн эм гарлаа орсын меркюдюсийг германд бүртгэсэн байна МОНГОЛД ХАВДАР ХАЛДВАРТ ӨВЧИН ХОЁРООС ӨӨР ХӨГЖСӨН ЮМ АЛГА ядаж орос улс цэдэнбалыг эсэргүүцэгч АН-ын хулгайчаар дүүрсэн ард түмнийг холдуулсан "дельт" вирустай бол заавал хажууд нь нэг гэрт амьдардаг ""б"" вирус байдаг байна миний мэдэх ангийн найз орсод байсан найз 10аад хүн элэгний"дельт"гээр үхлээ монголд хэдээр элэг сольдог билээ-1эмнэлэг үнэгүй 2аль ч сурууль үнэгүй 3хүнс 4 цалин
жамбасүрэнгуй та маш сайхан юм бичиж байгаа шүү "Ёстой хүний тухай тууж" үргэлжлэн гарна гэдэгт найдаж байна ёстой бал " байсан юм байна аз жаргалтай амьдралын бал байжээ баярлалаа
Sda mongoliig orost dagaar oruulah gj 2udaa guisan gulug shde zailaa
цэдэнбал даргын үе өнгөрөн оджээ энэ хүн цэдэнбал гэж яриад хэдэн мөнгө олно гэсэн бодолтой бололтой, хоосон горьдлого аж