Ерөнхийлөгч
Монгол бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргатай иж бүрэн улс билээ. Монгол Улсаас хүн амын тоогоороо зуу дахин олон Америкийн Нэгдсэн Улсад Ерөнхий сайд гэж байхгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгууль хоёр сар гаруйн өмнө болж, арваадхан хоногийн дараа шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөн, үүрэгт ажилдаа орох гэж байна. Энэ үетэй зэрэгцэн Монголд маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудал ид өрнөж байгаа билээ. Ил тодорхойгоос нэрээ дэвшүүлсэн анхны бүсгүй нэлээдгүй хэл амны бай болоод буй.Ц.Оюунгэрэлийг дэмжсэн нэг хэсэг байхад гадаад нөхөртэй гэхчлэнгийн шалтгаанаар дайрч давшилсан нь ч байгаа.
Хоёр гуравхан хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүрт 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.Ингэхдээ энэ мөнгө нь оффшороос орж ирж байгаа гэв. Гэвч Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тийм мөнгө байхгүй гэж twitter-т бичив. Нэг асуудал дээр боломжтой, боломжгүй гэдэг хоёр тайлбарыг мэдээллийн анхдагч эх сурвалжууд өглөө. Хэрэв хоёр сэтгүүлч ингэж өөр утга санаатай мэдээлэл гаргасан бол тухайн сэтгүүлч нь буруу ойлгоод ташаа мэдээлжээ гэж баалаад өнгөрч болох. Гэтэл энэ хоёр хүн бол төрийн өндөр албан тушаалтнууд шүү дээ.
Эндээс харвал Ерөнхийлөгч нь тийм эрх мэдэлгүй хүн үү, худал мэдээлэлд төөрөөд сууж байдаг хүн үү, бусдыг хутган мэхэлж явдаг луйварчин эр үү гэдэгт өгөх хариу үлдэхгүй л болчихоод байна. Тийм суудлын төлөө л одоо Монголын улс төрийн намууд ханцуй шамлан зүтгэж, нэр дэвшигчээ сойх гээд юун корона манатай болчихсон явна.
Монгол улс Ерөнхийлөгчтэй болоод гучаад жил болж байна. Энэ хооронд энэ хүндтэй сэнтийд залагдчихаад буусан хүмүүсийн дунд нэр цэвэр хүн алга. Анхны болон хоёр дахь Ерөнхийлөгч нарыг хүмүүс “хээгүй, хийгүй” гэдэг алдар цолд өргөмжилсөн ч өмссөн торго нь хээтэй, идсэн мөнгө нь хийтэй байгааг ил далдгүй бичээд цагааширч дээ. Гуравдахь Ерөнхийлөгч маань энэ албанаас буунгуутаа шоронд илгээгдсэн анхны Ерөнхийлөгч. Түүнийг шоронд илгээсэн дөрөвдэх Ерөнхийлөгч нь одоо шоронгийн хаалга сэвхийн онгойх гэж байгааг мэдрэн ийш тийш захиа занаа бичиж, асуудлыг жаахан намжаагаад юутай ч хоёр жилдээ амьсгаа авахтай болоод байх шиг байна. Тав дахь буюу одоогийн Ерөнхийлөгч буусныхаа дараа бас л шоронд очих бэлтгэлээ хангаж байгаа тухай мэдээллүүд албан бус сувгаар гараад л байх юм.
Шоронд явах үйлтэй л юм бол тэрхүү Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд очих гэж юуны төлөө үхэлдэнэ вэ. Ухаантай тэнэг нь л энэ асуултад хариу өгнө. Гэхдээ би асуугаагүй байна. Асуултын тэмдэг тавиагүй байгаа биз. Харин энэ албан тушаал Монгол Улсад хэрэгтэй юу гэдгийг л асууя. Америкт Ерөнхийлөгч байдаг боловч Ерөнхий сайд байхгүй. Англид Ерөнхий сайд байдаг хэдий ч Ерөнхийлөгч байхгүй. Хатан хааны дараа дахиж хаан сонгохгүй тухай ч яригдсан байх.
Иймээс манайд Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд хоёрыг нэгтгэчихвэл ямар вэ?
Манай улс нэг удаа дэд Ерөнхийлөгчтэй байж үзсэн. Тэрхүү дэд Ерөнхийлөгч нь Улсын Бага Хурлын Дарга гэдэг тодорхой албан тушаалтан байлаа. Үүнээс үзвэл манайхан Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг хуучнаар Ардын Их Хуралтай жишин Улсын Бага Хурлын дарга хавьцаа төсөөлж, дэд Ерөнхийлөгчөөр нь Бага хурлын даргыг томилоо юу гэж санагддаг.
Тэр үед Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцжээ. Төсөлд Дэд Ерөнхийлөгчийн тухай байсангүй. Үүнийг анзаарсан Бага Хурлын Дарга саналаа хэлэх гэснээ “Өөрийнхөө тухай ярьсан болчихно” гэж болгоомжлоод чимээгүй өнгөрсөн тухайгаа хожим дурссан байдаг. Тэгэхлээр Ерөнхийлөгч гэдгийг Улсын Их Хурлын дарга гэдэг албан тушаалтай ч нэгтгэж болох хувилбар бас байна.
Эрх мэдэлтэй юм шиг атлаа юу ч хийдэггүй, хийх чадваргүй гэдгээ байн байн сурталчилж байдаг Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг ажлын албатай нь цомхотгох нь зөв байж мэднэ. Тэгвэл Монгол Улсын төрийн институт хооронд өрнөдөг ядаж нэг хэрүүл нь тасарч, нэгэн их идэгч нь бага идэгч рүү шилжих юм даа.
Я.Баатар
Сэтгэгдэл0
Үгүй дээ Ерөнхийлөгч хэрэгтэй, Тэр олон улсын харилцаа, дипломат албаны төлөөлөл томилох, одон тэмдэг гардуулах төрийн тахилгад оролцох ёслол хүндэтгэл нээх гээд асар их үүрэг хариуцлага бий, Ард түмний эв нэгдлийн бмлгэ тэмдэг байх ёстой, Харин манай хэдэн ерөнхийлөгч бүгд мөнгө төгрөг аж ахуйн ажилд оролцоод эрхээ хэтрүүлээд байгаа нь туйлийн буруу
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «хуурах урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар гадна байна ханцуй шамлаад орно гээд байсан худалч өөрөө оффшортой байсан байгаа биз энэ худалчаар ажил хийлгэнэ гэж гонжоо. Төрсөн ордон худалчуудын ордон төрсөн байхад нэмэр байна уу. АН-н дотор хэрүүл хутгаад бүгдийн самраад хаячихсан. АН-г Элбэгдорж, Баттулга гэдэг 2 нөхөр самарсан даа. Баруун зүүн байхгүй худал шааж ам гарвал хүн муулж самсарсан хутгасан юм яриад байгаа биз. Худал хэлж явахгүй бол сэтгэл санаа амарч шөнө нойр хүрдэггүй хүн дээ.
ОФФШОРЫН МӨНГӨ ЧИНЬ ЭЗЭНТЭЙ БАЙЖ ТААРАА.ЯМАР ТЭНЭГ НЬ МӨНГӨӨ МАЙ ГЭЭД БАТТУЛГАД ӨГӨХ ЮМ.ТЭНЭГ НЬ ДЭНДСЭН МОНГОЛЧУУД ИХ ЮМАА.НӨГӨӨ ЦАХИУР ТӨМӨР ТОРОЙ ХЭН Ч БИЛЭЭ МАЛЫН ХУЛГАЙЧИД ШИГ БОДЛООСОО САЛЦГААЯ.
Одон тараахыг хорооны дарга хийчих бх
Яахав нэг муу гуйлгээ ухаантай шуу юм болов уудаа Ямар ч явуургуй арга зальтай юм бэ дээ Оффшор гэж нэг хий юм яриад эхэлсэн тэрнийгээ яриад дуусах хун бна Тэр оффшорын эзэн хэн бна дуудаж ируулээд "Ард тумэнд хулгайлсан менге "ег гэсэн бол арай унэмшилтэй болно.Путинтэй дотно л гэдэг ядахдаа туун шиг даварсан амьтдыг ТВ емне дуудаж ируулээд "май энэ узэг ,наана зур "гээд дараа нь "узэг егеерэй"гээд сууж байдаг байхгуй юу !
Оффшор гэж хий хоосон юм байна гэх нь л дээ. Оффшор гэж байна. Тэнд газар газрын хууль бус хулгайн хөрөнгө мөнгө байрладаг болохыг дэлхий мэднэ ш дээ. Монголоос ч асар их мөнгө тэнд байгаа нь тодорхой болсон. түрүүчээсээ орж ирээ биз дээ. Анх тэнд Отгонбилэг гэдэг хүн Эрдэнэтээс хуссан хөрөнгөө нууснаар манай түүх эхэлдэг гэж байгаа. Түүнээс хойш тоймоо алдсан. Ийм барим тавин юмыг бухах гэж оролдоод хэрэггүй л дээ.
оффшор мэдэхгуй хун одоо байхгуй .Оффшоороос Женко менге оруулж ирнэ гэдэг нь хий хоосон зуйл .За ,юу !
Ээбээ, Тулгаа 2 чинь үгсээд сайн цагдаа муу цагдаа гэсэн дүрд ээлжилж тоглоод
Хэн Ерөнхийлөгч болж болдог, хэн болдоггүйг ёстой тод томруунаар харуулаад өглөө, БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ!
Ямар муу бичээ вэ? Эх сурвалжгүй, наад захын логикгүй мэдлэггүй байна даа. Снтгүүлч бичиж байгаа зүйлээ өөрөө эхлээд ойлгомоор байна.
Манайх шиг тамын тогооны үлгэр дунд амьдардаг улсад Ерөнхийлөгч ерөөсөө хэрэг алга...байхгүй байсан нь 100 % дээр,энэ орон тоог цомхтгосоноор маш их мөнгө хэмнэж, нэг бүлэглэлийн толгойлогч үндэсэндээ давхар цомхтгодоно.Их Хурлын дарга гадаад харьцаандаа оролцоод явчихна.Одоо л хийдэг ажил даа.
Я.Баатар гэж үүнийг бичигч хэн юм бэ?
solirood l
Нээрээ тэр тусмаа манайд огт хэрэггүй юм байна.
Eronhiilogch heregtei.Gehdee olon ulsiin chanartai strategiin bodlogod zonhiloh noloo uzuulj csadahuits turchlagatai.medleg bolovsroltoi hun baih yostoi.Jni:Ochirbat guai Mongol ulsiig Tsomiin zevseggui buseer,Elbegdorj Tsaazin yalgui,Toviig sahisan statustai bolgoson mon ASEM-n deed hemjeenii chuulganiig hiij chadsan zereg ni mongol ulsiig delhii dahind shineer taniulsan tom alhamuud bailaa.Odoo ch iim zorimog alhamuudiig hiij chadah huniig olj songoh heregtei bma daa..
одоогийн ерөнхийлөгч чухамдаа гэмт хэрэгтэн тул буумагц шоронд орохоо мэдэж талдаа урлаг, спортын нэр алдартай зэрэг олон хүнийг татаж авсан нь иргэний дайн үүсгэх дохио.
ялангуяа баттулга шиг хутгуур бүр хэрэггүй
Зөв асуудал хөндсөн болтой.Ёр нь иймэрхүү эөхөд сонгогдоод гарч ирээд шймүүлээд,бужигнуулаад байвал ёстой нэмэр алга.УИХ+ЗГ= болоо ш дээ.Заавал барууны нар хөл бологчдын зааврыг баримтлах хэрэггүй гэж зарим улс төрчид үзэж байх юм.Монгол хэв загвар ононо доо.Ардчилалын өлгий гэх АНУ-д саяхан юу болоод өнгөрөв. Тэгэхээр ардчилал гэж хий хоосон тэнэмэл онол биш үү..
Battulga shig l Erunhiilugch hereggui baih
Германд ерөнхийлөгч нь яг билэг тэмдэг болоод байж байдгийн хүсээд байвал тэрэн шиг л болгох хэрэгтэй байх Анхнаасаа тийм бодолтой хийгдсэн төсөл тухайн үеийн хэдэн хөдөө гишүүдийн үнээ тугал 2 ын үлгэрээр шийдэж балайтсаны гай лдаа
Төрийн тэргүүнийг ерөнхий сайдтай нэг байх нь зөв.Ерөнхийлөгч нь эрх хэмжээ нь бага учир зөвлөх, чиглэл өгөхөөс өөр ямарч эрх мэдэлгүй юм байна.Өдөр тутам хийх ажил бага юм байна.Харин тэр 1 удаа сонгоно гэдэг зөв.Тэгэхгүй бол дахин сонгогдохын тулд энэ мэтээр амлалт маягтай юм яриад байгаа юм.Энэ өндөр хөгжилтэй орнуудыг хар.Манай орны хувьд Улсын их хуралд олонри болсон нам нь ерөнхийлөгчөө гаргаад тэр хүн гүйцэтгэх засаглалаа тэргүүлсэн нь зөв.Харин ийм тохиолдолд хууль байх хэрэгтэй.
Төрийн албаа цомохтго!!! Аймгаар дүүрэн дарга нар !!! Агентлагийн дарга дэд тарга хэлтэс туслах ахлах гээд нэг ажлаа мэдэхгүй даргын ажлыг хэдэн ч хүн хийдэг юм!!! Агентлагийн дарга нар гэж архидаж шоудсан шалдан нүцгэн айл гэр бүл үймүүлсэн авгай нар байдаг. Өөрийгөө магтуулж, өөрөө өөртөө үг өгүүлбэр нийтлэл бичиж бусдаар сошоилд тавиулж тэднийгээ төрийн мөнгөөр халамжилж хүнсний талон элдэв баучир тараадаг газрын дарга авгай нар зайлвал таарна.
4 эхнэр сольсон гадаад эхнэртэй,луйвар хулгайд орооцолдож байсан боловсролгүй хүн Монголын ерөнхийлөгч болоод шүүх засаглалыг атгадаг, Монголын мөнгөөр шоуддаг Монголчуудыг болох бүгдээр нь хагалж турхирдаг байж л болохгүй.
Зов шуу! Дэмжиж байна, завсрын улс шиг завсрын олон тооны албан тушаал байгаа, тэрний нэг яах аргагуй мон!
Цар тахлын уед хунд амьдралд нь хэоэгтэй мэдээлэл огооч дээ Баатар аа Иргэдэд яг одоо хэрэгтэй зуйл янз бурийн вакцинуудын тухай мэдээлэл Гадны хэвлэлд маш их юм гарч байна Манай сэтгуулчид тагаа
Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засгаа толгойлоод явж болно шдээ Америк шиг .
Алт хөтөлбөр санаачилсан,тэтим үг ярьсан,авилга хөгжүүлсэн,улс орныг самарсан олон олон хүний нүүр үзлээ,гийгүүлсэн юм огт алга,бэлэг тэмдэг болсон энэ их үрлэгийн ширээ сандалыг хураах нь улс оронд хэрэгтэй юмдаа
Dandaa l battulgiig muulahiin daraan hurelsuhee eronhii said eronhiilogch hiilgehgeed baidag buyn ymaa. Sonin ystoi sonin shs
iim yoronhiilogch bol demii sh dee
Аль нэг нь байхад болно. Одон тараахын тулд албан тушаал хэрэггүй. Мөн засгийн санхүүгийн асуудалд омооргүй байна.
khaant uls bolson ni l zub doo neg mur urag turluu sn huuj bj khaantai bolbol
Төр төмбөгөр,ёс ёмбгор.Нэг л эрээ даралж сурсан авгай аятай шүлсээ.үсчүүлээд төрийн тэргүүнээ дайрцгаагаад,улс орны сүр хүч хиймор яаж өөдлөхөв дээ
дэмжиж байна ерөөсөө дэмий сонгож байгаадаа ч тэр сонгогдож байгаадаа ч ямар тоглоом биш
харинч ерөнхийлөгчийн засаглалтай болбол таарна
Эхлээд дэд сайд, дэд захирлууд,зөвлөхүүдээ монгол төр цомхотго
Их самарлаа одоо зайлж үз, хөөрхий хөгөд хүүхдүүдийг мөн ч их өөрийнхөө хорд ашиглах юм
Ямар хүн ерөнхийлөгч болов гэдгээс харах хэрэгтэй юм байна.
Battulga xamgiin bvtesgii xvmvvciin neg ene nuxur ogshrox xeregtei. Mash xudal ch xvn
Эзэнгүй төргүй улс болгож эзэддээ үнэнчээ харуулах гэсэн явуургүй санаа. Санасаны чинь гарз байлгүй дээ. Харин ч Ерөнхиийлөгчийн засаглалтай болгох хэрэгтэй. Бүх ард түмний санал хураагаад л болоо.
Хэрэггүй албан тушаал. Зөв.
Сонгууль гэгчид нь маш их мөнгө зарцуулдаг. Төрөө дандаа самардаг. Хуйвалдааны үүр болсон илүү албан тушаал.
100 ямаанд 60 ухна, цөөлсөн нь зөв байхаа, хэрүүлийн бай албан тушаал, дараа нь шоронд явдаг!!!
100 ямаанд 60 ухна, цөөлсөн нь зөв байхаа, хэрүүлийн бай албан тушаал, дараа нь шоронд явдаг!!!
100 ямаанд 60 ухна, цөөлсөн нь зөв байхаа, хэрүүлийн бай албан тушаал, дараа нь шоронд явдаг!!!
100 ямаанд 60 ухна, цөөлсөн нь зөв байхаа, хэрүүлийн бай албан тушаал, дараа нь шоронд явдаг!!!
Өнөө 49 хоног юу болсон бэ, ккк
Манай экс нар л Ерөнхийлөгчийг хэрэггүй мэт харагдуулаад байгаа бус уу?
Анхны болон хоёр дахь Ерөнхийлөгч нарыг хүмүүс “хээгүй, хийгүй” гэдэг алдар цолд өргөмжилсөн ч өмссөн торго нь хээтэй, идсэн мөнгө нь хийтэй байгааг ил далдгүй бичээд цагааширч дээ...
Анхны болон хоёр дахь Ерөнхийлөгч нарыг хүмүүс “хээгүй, хийгүй” гэдэг алдар цолд өргөмжилсөн ч өмссөн торго нь хээтэй, идсэн мөнгө нь хийтэй байгааг ил далдгүй бичээд цагааширч дээ...
Анхны болон хоёр дахь Ерөнхийлөгч нарыг хүмүүс “хээгүй, хийгүй” гэдэг алдар цолд өргөмжилсөн ч өмссөн торго нь хээтэй, идсэн мөнгө нь хийтэй байгааг ил далдгүй бичээд цагааширч дээ...
Энэ Баатар гэдэг чинь харин гайгүй үнэнийг эвлэгхэн биччихдэг нөхөр үү...ккк
Харин 76 хэрэггүй байх
Хэмжээгүй эрхт хаант засаг одоо дэлхийд хаана байгаа юм бол?
Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүнийг үнэхээр ойлгохгүй бгаа Хийх ажилгүй аргаа бараад одоо уйгаржин бичиг зааж бна Элбэгийн үед хууль шүүх эдийн засгийн хорчин гэж ойлгодог блаа Ийм орон тоо том баг энэ янзаар монголд хэрэггүй Үнэхээр байлгая гэж бодвол Ерөнхийлөгч цэргээ, шинжлэх ухааны байгууллагаа авч явбал зүгээр санагдана Ерөнхийлөгч маш хүчтэй ШУ ны байгууллагатай улсын хөгжлийн стратегийг боловсруулж хоорондоо өрсөлдөж гарч ирдэг Ерөнхийлөгчийн боловсруулсан хөгжлийн бодлогыг яаж хэрэгжүүлэх ухаанаар намууд нь өрсөлдөж ЗГ авч ажилладаг бмаар! УИХ бол цэвэр хуульчдаар бүрдсэн хууль хийдэг байгууллага бмаар! Монгол улсад дутагдаж бгаа хамгийн чухал байгууллага бол Үзэл суртал, ухуулах сурталчилгааны байгууллага Болсон болоогүй хууль хийж гаргаад л бдаг Түүнийг сурталчилдаг, хэрэгжилтийг хянадаг нийгмийг соён гэгээрүүлдэг байгууллага бхгүйн гайгаар хэдхэн хүн хууль шүүхийн байгууллага хуулиар тоглож хөлжиж бна!!
MONGOLD ERONXIILEGCH,ER-II CAID DAANCH XEREGGYI URDAN BAISA BAASNUUD JAG JUU XIIJ CHADCAN JUM BEE
Хаха энийг хэн гэдэг хүн бичсэн огтоос хамаагүй харин жинхэнэ үнэнийг бичиж монголд ийм худалч ажил үймүүлсэн сэтэр огтоос хэрэггүй Хаа байна тэр оффшорыг оруулаад ирнэ одоохон 49 хоногт гээд байсан дөрвийн дөрвөн жил болоод өнгөрлөө .. хаха ингэж л ажил хийлээ ... тэтгэврийн буурай нарыг маань миний хөгшид танай хөгшид гэж хоёр хуваагаад өөрийнхдөө мөнгөө өглөө ... ккк ... гадаад эхнэртэй тэр н хууль бус анхныхаасаа салаагүй байгаа ийм нэг гар байнаа ... оюунгэрэлийн гадаад нөхөр чинь харин ч хууль ёсны зөв шударга сайхан хүн шүү дээ ... тэгэхлээр Оюунгэрэл бас ерөнхийлөгч болох боломж бүр 200 % байна шүү .. муу муухай гэлгүй жорлон бариад яваа бүсгүй шүү ....дэмжинээ
Хүрэлсүх шиг сагсуу ойворгон поп хулхиддаг хулгайч EС бол эх орон сөнөж мөхнө
Нэг их олон толгой хэрэггүй дээ. Парламентын БНУ мөн л юм бол ЕС-ынхаа удирдлага доор явах нь цэгцтэй.
Зөв л санаа байна.
Ерөнхийлөгч хэрэггүй. Эв нэгдлийн билгэдэл хэзээ ч болж байгаагүй, эвдрэлдүүлэн үймүүлэх л ажилтай байдаг. Одоо ч тийм л байна. Ядавч олигтой боловсролтой хүн гарч ирэхгүй юм.
Төрийн албан тушаалд тухайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ын дарга, Засгийн газрын гишүүд, Их хурлын гишүүдэд/ С.Зоригоос бусад/ нэг ч эх оронч хүнийг энэ 30 жилийн хугацаанд сонгож чадсангүй. Энэ байдалдаа дүгнэлт хийгээгүйгээсээ болоод моннолчууд ядууралд орж эх оронгүй юм шиг болжээ. Өнөөдрийн Монгол бидний хайртай эх орон маань биш болжээ. Одоо бидэнд Монгол эх орноо өөрчлөн байгуулах түүхэн үүрэг оногдоод байна.Хайртай Мрнгол орноо байгуулцгаая.
Хэрэгтэй болоод байж байгаа албан тушаал байлгүй чи мэдэмхийрч яахнуу?
Hol ochij hutsaa
Татвар телегчдын менгеер тэжээгддэг тер гэж хэтэрхий нусэр, чадваргуй, саад тотгор болсон газар болчихоод бна!!! Урагшлах ухаан алга, хаашаа явах зам нь тодорхойгуй!!!
БАТТУЛГАД ДУРГҮЙ БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫГ ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ БАЙ ГЭЖ ХЭЛНЭ ГЭДЭГ БОЛ СОЛИОРОЛ, СЭТГҮҮЛЧ БААТАР ӨӨРӨӨ ДУРГҮЙ БАЙГАА БОЛ МОНГОЛООС ЯАРАЛТАЙ ЯВНА УУ
Торт есоо устгах гэсэн узэлтэнууд бий болж байгаа нь хаанхын бодлого явагдаад байна.Хундлэх хундэтгэх уламжилал уурэг хариуцлага гэдгийг ардчилал нэрээр сольж торийн тэргуун сайд хоер ижил эрхтэй юм шиг ойлгох нь олон болж. Нэг нь ард тумэнийг толоолж ногоо нь уурэг гуйцэтгэгч байх естой байтал ижил хэмжээнд боддог мунхагууд биднийг Хэн толоолох тухай ойлгохоо больж зальт этгээдууд туунийг нь далимдуулж торт есыг устгах явуулга хийж байгаа нь уусахад амархан болгох бодлого биш уу? Бид уламжилалт торт бодлогтой улс туунийг ардчилалаар солих туунээ хариуцлага уурэг сулруулах зэвсэг болгох гэсэн ухаантанууд бий болждээ.
Өчигдрийн байдлаар АНУ-д ковид-19 халдвар авсан хүмүүсийн нийт тоо 76391.113 ба ковид-19 халдвараар нас барсан хүмүүсийн нийт тоо 7111.51.
газар хөдлөхөөс өмнө унтаж байтал зогсуулаад сэрээд тоолсон чинь гуч гараад явахаар нь босоод гал тогоогноос борщ нэг аяга хийж идэж аваад хэвтлээ 05 36 минутанд орон дээр уртааш хөдөллөө уртааш гэдэг нь богд уул долоон буудбдал хооронд хүүхэд бүүвэйлж байгаа юм иг хөдөллөө хүн газар хөдлөхөөс өмнө бас зогсиулдаг юм байна
Erunhiilugch gedeg oron too hereggui, yalsan nam udirdaad ih hurlaaraa shiided yawah. Baga hural hereggui. Hiimel hooson oron too, alban tushaal ur ashig muutai uguujgui ur dungui idej uusan oron too alban tushaaluud shig hereggui zuil alga. heregt hereggui odontoi durtai ni awdag ariin haalganii une tsenee aldsan odon huglurch bn, diplomat gj hiigeed baih ajilgui huwiin erh ashig honjoo haigchaar duursen olon ulsad ner aldsan alba bn. Ih hurald negtgeed horoo baiguulaad odong zuugeed, yosloliin albatai, diplomataa heleltseed yawah ni zuw bn. Asar ih zardal hemnej, ajil saijrana, hooson ur ashiggui ajilgui oron too alban tushaaliig tsuuluh tsegtsleh tsag ni bolson. Olon diplomat ch hereggui, gadaad ulsad 10 hun bhad hanfalttai - elchin saiduudad hiigeed bdag ajil baidaggui. Bus nutgaar ni angilaad ali neg uls oron hariutssan alban tushaaltnuud alba gadaad yam baiguulaad dotoodoos tsahimaar yamar ajil hiideg tuuniigee hiihed boloh asuudal. Huulindaa uurchlult oruulaad tsag ued tohiruula
X.BATTULGA,U.XYRELXYY,ZANDANSHATAR NAR OROS,ANGEL XEL MEDEXGYI GADAADAD AILCHLAL XIIX YED YAAJ ALIIGAA ALDDAG BOLDOO
Орон тооны цомхотгол хийхээр болсон бол 14 яам 76 гишүүнээсээ эхэлсэн нь дээр байхөө тэрнээс ямар ч улс хаанаасаа эхэлдэггүй сайдаасаа эхэлж цомхотгодог байх