sonin.mn

Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг АТГ-т шалгуулахаар болжээ. Учир нь, түүнийг хууль бусаар газар олгосон, жилийн дотор 40 шахам удаа гадаадад аялсан, гэнэт хөрөнгөжсөн зэрэг нь иргэдийн дунд хардлага төрүүлээд байгаа аж. Налайхын ИТХ оны өмнө хуралдахдаа 56 хувийн саналаар Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах шийдвэр гаргаж байсан юм.

Уг шийдвэрээ хотын даргад өргөн мэдүүлсэн боловч одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс тус дүүргийн ИТХ болон нийслэлийн МАН-аас яаралтай шийдэж өгөх хүсэлт гаргаад байгаа юм байна.

Эх сурвалж: