sonin.mn

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст солонгос хоолны газарт нохойн махаар хоол хийж байна гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийг “Азтай савар- Амьтанд хайртай залуус” ТББ-аас тус газар өгсөн бөгөөд мэдээллийн дагуу шалгалт хийсэн байна.

Улмаар Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйлчилгээ явуулдаг “Пхеньян” хоолны газарт хяналт шалгалт хийхэд нохойн мах хэрэглэж байсныг тогтоожээ.

Шалгалтын явцад 7.2 кг нохойн мах илрүүлэн устгаж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн холбогдох хуулийн заалтын дагуу 960.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.