Булган аймгийг анхдагчдын өлгий нутаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэг үе булганчуудыг хүний мөсөөрөө сайн ч гэж ярилцдаг байсан цаг саяхан. Харамсалтай нь сүүлийн үед хүний мөс нь эрс өөрчлөгдсөнийг хүмүүс ярих болж. Өөрсдөөс нь энэ талаар асуухаар оторчид, оршин суухаар шилжин ирэгсэдтэй холбоотой гэх юм билээ. Үнэн ч биз, үгүй ч биз. Энэ удаа булганчууд гэж олны нэрийг онцлох болсон минь учиртай.
Монголын төр засгаас цагаан зээрийг нутагшуулах, өсгөж үржүүлэх, зуд, гангаас аврах гэж чамгүй их ажил хийж байгааг хот, хөдөөгүй л мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр Булганы Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн сумдын иргэд нүүдэллэн ирсэн цагаан зээрэнд дэндүү хатуурхаж байна. Хавар, намар, өвлийн цагт Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Дашинчилэн сумдын зарим малчид цагаан зээр малын бэлчээр талхалчлаа гэж төмөр хөлгөөрөө өдөр шөнөгүй элдэн хөөж туухтай нэг бус удаа таарч байв.
Зээр байгальд халтай юм байх. Байгаль дэлхийд хэрэгтэй болоод л бий болсон амьтан баймаар юм. Ямар орчин цагийн хиймэл амьтан биш. Намар амьтан таргалах үеэр чоно хөөх нэрээр төмөр хөлөгтнүүд зээрийг ихээр агнадаг аж. Энэ тал дээр санаа тавьдаг албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс ч гэж алга. Ер нь ганц цагаан зээр ч биш, тэр орчмоор байдаг ан амьтад ямар ч хайхрах эзэнгүйгээс болж олон төрлөөрөө үгүй болж байгааг байгаль, ан амьтандаа ээлтэй иргэд нь хошууран ярих аж.
Өнгөрдөг намар, өвөл, энэ хаврын байдлыг ажаад байвал Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумдын нутагт зээр устаж үгүй болохгүй гэх баталгаа алга болсныг БОАЖЯ болон Булган аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудын сонорт хүргэхийг зорилоо. Байгаль дэлхийн өөрчлөлтөд цагаан зээр ч үгүйлэгдэж байж болох юм.
Р.Мөнхтөр
Эх сурвалж: "Болсон явдал"
Сэтгэгдэл0
Zeer bas yamaa shig belcheer talxaldag ni ynen shyy dee , Dornodiin taldaa amidarch baisan amitadiig Bylgan ryy yax gej oryylsan yum be xamag gazar nytgaa xariinxand zygeer ogchixood amitad ni xyrtel belcheeerlex gazargyi bolj bna shyy.. Tolgoigyi malnyydiig yana daa xydlaa xogjil yarij baixaar amitadaa belcheerlex gazartai ni avch yldsen ni l onono shyy dee
Tsagaan zeer dornoddoo duusch baigaa, unagan nutgiinh ni ulsuud hairlahgui bhad yuun ter haa baisan hangain Bulgan chuud hairlana gej? yur ni hajuu ailiin hun ni ortsnii gadaa sogtuu baihad chireed oruulchihgui hul gariig ni hulduudug ulsuud bid nar shuu dee... hun ch bishee bid nar
Эхлээд Уул уурхайн компани дараа нь нинжа нар ухаж сэндийжээд бэлчээр ус бузарлаж дууссан бас өөр аймгийн иргэд ялангуяа Увсынхан Булганд маш ихээр ирж суурьшсан, Булганд бэлчээо их хэцүү байхад юун цагаан зээр нутаглуулах, хэцүү байна ш дээ.
Дорнод Монгол, говь тал нутгий маань хужаануудтай нийлсэн хулгайчууд ухаж сэндийлээд хамаг ан амьтан нь дүрвэж холдож байгаа нь энэ л дээ. Яг эдэн шиг хүмүүс нь дүрвэж нутгий нь хужаанууд эзэгнэх гээд байна ш дээ. Ард олон минь сэрж олигтойхон төр засаг байгуулаачээ
Tsagaan zeeriin talaar medeelel heregtei bna
zeer zuger amitan . morooroo bga amitniig yagaad ad uzej bga yum bol